IHC Mongolia users

IHC Mongolia users IHC Inflation Hedge Coin

20/10/2021

Зарах хүмүүс нь зарж гараад, бусад койн руу орохыг хүсэж байгаанууд нь орж бай!
Гадаадууддаа авах зай бас үлдээвэл болж байна. 😉
Бид зөвхөн Монголын бус, олон улсын койн байх зорилготой шүү! Өдөр бүр мэдээгээр бөмбөгддөг юм гэж үгүй. Бүх зүйл цаг хугацаатай, төлөвлөгөөтэй, бодлоготой. Мэдээ нэхэх тусам харин ч нам гүм баймаар байгаа шд. Тэвчээртэй нь хамтдаа хол явна даа, хэдүүлээ. ❤️
Ханшид өдөр бүр санаа зовдог хүмүүс нэг л зүйлийг хар! Ханшийн доод түвшнүүд хаана байна? Өмнөх доод түвшнүүдээ ханш доош эвдэж үү? Хариултыг нь та өөрөө олоорой. 😉
Бидний зорилтот зах зээл бол урт хугацааны HODLER - ууд.
Тэднийхээ ашиг сонирхол, зорилгын төлөө, мөн токеныхоо урт хугацааны оршин тогтнол, хэрэглээ, ажиллах концептуудынхаа төлөө урт хугацааны зураглалтай ажиллаж байна.
Түүнээс богино хугацаанд их ашиг хийгээд гарах гэсэн, нэг Монгол нөгөө Монголдоо зараад гарах гэсэн богино хугацааны ашиг сонирхолтой хүмүүсийн төлөө бид ажиллахгүй.
Тэр хүмүүс шинэ мэдээ, ажил шаардах тусам бид тэдний хүслээр хөдлөхгүй.
Өөр токен өсөөд байна уу? Сайн хэрэг! Та тийшээ ормоор байна уу? Таны дур.
Өөр койн өслөө гээд бид ханшаа өсгөх гэж өрсөлдөхгүй. Богино хугацааны ханшийн өсөлт бидэнд сүйдтэй хамаатай зүйл биш. Урт хугацааны оршин тогтнол, хэрэглээ, олон улсын зах зээл, урт хугацааны эрүүл өсөлт, өгөөж бол бидний зорилго!
Одоо манай APPLICATION гарахад нилээн ойртсон байна. Койноо зүгээр суулгахгүй болохоор бүр ч урамтай даа. 😉 via Munkhjin Otgondaatar

09/10/2021

🚀🚀🚀

WWW.BENZINGA.COM
08/10/2021

WWW.BENZINGA.COM

A novel crypto-asset recently launched from Mongolia aims to provide a buffer against inflation. IHC, or Inflation Hedging Coin, launched on the 25th of August this year, has...

Yahoo!!!
08/10/2021

Yahoo!!!

ULAANBAATAR, Mongolia, October 07, 2021--A novel crypto-asset recently launched from Mongolia aims to provide a buffer against inflation. IHC, or Inflation Hedging Coin, launched on the 25th of August this year, has already caused a stir in its initial offering, selling out its first tranche of 100....

07/10/2021

Бидний хувьд гадны томоохон биржүүд дээр гарчихвал маш том амжилт болно. Бараг л нэг жилийн ДНБ-гээ олж, маш олон долларын саятан төрж магадгүй. Тэгвэл үнэхээр гайхамшиг болно доо. Эхний ээлжинд Binance, тэгээд Coinbase, үүний дараа EToro , Robinhood гээд биржүүд дээр гарч чадвал тэгээд үнэхээр гайхамшиг болно. Хамгийн гол нь яаж энэ нөхцөлд хүрэх вэ гэвэл дан ганц хөгжүүлэгчид зүтгээд мацаад байвал болохгүй ээ. Ард нь маш идэвхитэй эерэг том community байх хэрэгтэй. Жишээ нь Шиба койн яагаад одоо өсч байна гэхээр ард нь маш идэвхитэй үнэнч hodler ууд байгаа. Англи хэл дээр маш их пост, шиба койныхоо талаар сайхан2 мөрөөдлүүдээ бичиж зураг нтр хийдэг юм. Тэгээд иймэрхүү байдлаар явсаар байгаад маш олон ходлеруудтай болсон учир том том биржүүд маш хурдан listing дээ оруулсан юм. ( Одоо хамгийн сүүлчийн даваа Robin Hood дээр listing хийх гэж буй учир ингэж өсч байна. Бас Amazon-ы төлбөр тооцоо хийхэд ашиглагдаж болох койны тоонд Шиба тооцогдож байгаа учираас өсч байгаа.)

За тэгээд миний хэлэх гээд байгаа юм нь:

1. Яг долоон од нь голлох гэдэг шиг Монголчуудаас ахиж ийм амбиц боломж ахиж гарч ирэхгүй мэт санагдаж байна. Хөгжүүлэгчид нь маш чадвартай, салбар салбартаа манлайлагч, шинэ үеийн боловсролтой залуучууд нэгдсэн учираас яг энийг хийхээр төрсөн байж болзошгүй ээ 😁Тэгэхээр developer - уудын хувьд “can make it happen “, эргэлзэхгүй байна.
2. Эсэргүүцэх биш дэмжээд нэг талдаа гаръя. Develop-ууд нь анх анхдагч арилжаагаа яаж гаргасныг санаж байна уу? Бүх хүнд тэгш боломж олгохын тулд лимит зааж өгсөн, бас Монголчуудыгаа IHC койноос хамгийн их ашиг хүртэг гэж дотооддоо анх гаргасны цаана “Аягүй эх оронч сэтгэлгээ нуугдаж байгааг" энэ утгаараа би бол үнэнхүү дэмжиж байна өө. Олон улсад гарч чадах л юм бол бид бүгд анх оруулсан мөнгөө хэд нугалаад ашиг хийгээд маш их мөнгийг газраа ухахгүйгээр худалдахгүйгээр Урвахгүйгээр олж болдогийг үзэх болно! (Бид чинь 2 том гүрний дундах шүдний өвчин, бодлогоор эдийн засгийг нь хөгжүүлэхгүй ядуу байлгах сонирхол байдаг. Харин крипто хөрөнгийн зах зээл бидэнд хараат бус байх боломж нээж өгч байна)
3. Чи IHC койнтой л бол энэ community гийн нэг эс нь. Тийм учираас энэ койныхоо талаар үргэлж идэвхитэй эерэг зүйлийг ярьж тарааж байх тусам чиний койны үнэ өсч, данс чинь зузаарч, community нэмэгдэнэ.
4. Гадаад хэл дээр IHC койныхоо талаар мэдээ мэдээлэл , бүтээл(зураг видео) хийж цацаж байх. Учир нь бидний гол зорилго нь гадаадуудад зарах. Тийм учираас яваандаа бүх мэдээ мэдээлэл Англи хэл дээр байвал ирээдүй тэр чинээгээрээ сайхан байна.
5. Өөр өөрсдийн байдаг Крипто группуудэд сенсаци үүсгэх! Жишээ нь би өөрийн байдаг Shiba, Safemoon, Doge coin-ы группуудэд IHC өслөө! алах нь гээд л рекламдаад байх ёстой байх нь. Та бүгд бас ингээд адилхан рекламдаад олон хүн- удаа дараа ПР-р зодоод явбал тодорхой давтамж, хэлбэлзлэлийн үйлчлэлээр тэр хүмүүсийн тархинд үнэхээр л өсөх нь авъя гэсэн бодол төрснөөр бидний community нэмэгдэж, амжилтандаа хүрэх шат дөт болсоор байх болно.
За товчхоноо ийм байна. Дэмжье, олон улсын хэмжээний койн болно гэсэн зорилготой учираас яваандаа англи хэл дээр бичиж байя, бусад крипто группуудэд өөрсдөө англи хэлээр пр хийчихэж байя ингэж чадвал бид бөөндөө, маш хурдан амжилтанд хүрнэ шүү. Developer ууддаа дан ганц IHC койны хувь заяаг даатгаад үлдээснээс өөрсдөө ч бас сайн дэмжиж, рекламдагч болж байж бөөндөө хүрэх гэсэн зүйлдээ хүрнэ ээ. Ирээдүйтэй сайхан харагдаж байна. IHC түүх бүтээнээ.
Бидэнд second chance, second option гэж байхгүй байх, ганц байгаагаа л энэ удаад жинхэнээсээ дэмжээд явъя 👍 Койндоо дурла, тахин шүт, хямд зарж ашиг хийж амаа барьж байснаас амьдралд чинь том өөрчлөлт хийхүйц хэмжээний мөнгөн дүнтэй болтол нь зарахгүй HODL хий! - нэгэн цагт койндоо галзуу донтож, удаан ходлдож байсан койноо 3-4 өдрийн дотор 6 дахин өсөхөөс нь өмнөхөн хямдаар зарж харамсахын гашууныг амссан хүний хувьд зөвлөж байна 😆

Address

Ulanbator
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IHC Mongolia users posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share