Dornogobi Mongolbank

Call Website Contact the business

Dornogobi Mongolbank Дорноговь аймаг дахь Монголбанкны салбар

🚨 FACEBOOK ЗАЛИЛАН — хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?�Facebook дээр танил хүнийхээ нэрээр мөнгө гуйсан мессеж, “хожлоо”, “...
05/11/2026

🚨 FACEBOOK ЗАЛИЛАН — хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?�Facebook дээр танил хүнийхээ нэрээр мөнгө гуйсан мессеж, “хожлоо”, “үнэгүй бэлэг” гэсэн сэжигтэй линк ирж байна уу? Эдгээр нь залилангийн түгээмэл арга.�Залилуулахгүй байх хамгийн энгийн 4 дүрэм:�1️⃣ Код, нууц үгээ хэнд ч бүү өг.�2️⃣ Танил мөнгө гуйвал заавал залгаж шалга.�3️⃣ Сэжигтэй линк дээр бүү дар.�4️⃣ 2 шатлалт баталгаажуулалтыг ашиглаж хэвш.�⚠️ Хэрвээ залиланд өртвөл цаг алдалгүй залгаарай:�☎️ 102 — Цагдаагийн байгууллага�☎️ 8822 2255 — Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар�☎️ 1201, 5126-5666 — Цахим залилантай тэмцэх төв

03/11/2026

Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай

Дугаар: 2026/07

Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд ӨОХ-ны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах.

Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд, зээлийн өсөлтийн эрч суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байна.

Монголбанкны стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт системийн хэмжээнд зохистой харьцааны шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа нь банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгааг харуулж байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед банкнууд эрсдэл даах чадвараа тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулахад анхаарах нь зүйтэй.

Харин өрхийн өрийн дарамт болон хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл анхаарал татаж байна. Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна.

Банкнууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боловч цалин, малчны зээл, автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий хэрэглээний зээлийн хувьд бүтцийн өөрчлөлт хийхэд мөн эдгээр хязгаарлалтууд үйлчилдэг. Иймд санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан эдгээр хязгаарлалтыг журмын бүтцийн өөрчлөлтийн зохицуулалттай нийцүүлж байна.

2026 оны 9 дүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.

Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх орон зайг нэмэгдүүлэх нь зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Иймд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Энэ удаагийн хурлаар макро, санхүүгийн орчны төлөвийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын бусад арга хэрэгслүүдийн хувь, хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.

Гадаад орчны тодорхойгүй байдал, өрхийн секторын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо макро эдийн засаг, санхүүгийн орчны өөрчлөлт болон системийн эрсдэлийн төлөвийг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай бодлогын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

03/11/2026
03/11/2026
ДОРНОГОВЬ АЙМАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЛЭЭОрон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээ...
02/11/2026

ДОРНОГОВЬ АЙМАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЛЭЭ

Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн боловсролын сургагч багш бэлтгэх” сургалтыг 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад тус аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн сургагч багш нар, Сайншанд болон Замын-Үүд сумдын арилжааны банкны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид зэрэг нийт 42 оролцогчдыг сургагч багшаар бэлтгэж, батламж гардууллаа.

Сургалтыг хувийн санхүүгийн төлөвлөлт, зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, финтек зэрэг санхүүгийн боловсролын суурь мэдлэгээс гадна заах арга зүй, сургалт зохион байгуулах ур чадварыг хөгжүүлэх онол, практик хосолсон хөтөлбөрөөр орлоо.

02/11/2026
🎓 САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!🏦 Дорноговь аймгийн Монголбанкнаас хоёр ...
31/10/2026

🎓 САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!

🏦 Дорноговь аймгийн Монголбанкнаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг санхүү, эдийн засгийн суурь мэдлэг олгох сургагч багш бэлтгэх сургалт 2026 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, хаалтын үйл ажиллагаагаар оролцогчдод сертификат гардуулснаар өндөрлөлөө. 🎉

👥 Тус сургалтад Насан туршийн суралцахуйн төвийн сургагч багш нар, Сайншанд болон Замын-Үүд сумдын арилжааны банкны ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид зэрэг нийт 42 оролцогч хамрагдлаа.

📚 Сургалтын хүрээнд оролцогчид санхүүгийн боловсролын үндсэн ойлголт, ач холбогдол, өнөөгийн чиг хандлага, Төв банкны үйл ажиллагаа, мөнгөний талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, сургагч багшийн арга зүйд суралцан, онолын мэдлэгээ дадлага ажлаар бататгалаа.

💡 Энэхүү сургалт нь санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, арга зүйтэй сургагч багш нарыг бэлтгэх, иргэдэд санхүүгийн мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, санхүүгийн зөв шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

🤝 Сургалтад идэвх санаачилгатай оролцсон нийт 42 оролцогч, хамтран ажилласан байгууллага, сургагч багш нартаа талархал илэрхийлье.

🌱 Өнөөдөр сурсан мэдлэг — Маргааш түгээх боловсрол.

#ДорноговьМонголбанк
#СанхүүгийнБоловсрол
#сургагчбагшбэлтгэхсургалт

🌍 ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026 АЯНЫ ХААЛТ💰 “МЭДЭЭЛЛИЙГ AI-ААС – ШИЙДВЭРИЙГ ТА ӨӨРӨӨ”"Дэлхийн хуримтлалын өдөр-2026" а...
31/10/2026

🌍 ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026 АЯНЫ ХААЛТ

💰 “МЭДЭЭЛЛИЙГ AI-ААС – ШИЙДВЭРИЙГ ТА ӨӨРӨӨ”

"Дэлхийн хуримтлалын өдөр-2026" аяны хаалтын үйл ажиллагааг Дорноговь аймгийн хүүхэд, залуучуудын оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.

🎉 Тус үйл ажиллагаанд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн оюутнууд, Дорноговь аймгийн Политехникийн коллежийн оюутан, залуус өргөнөөр оролцлоо.

✨ Хаалтын үйл ажиллагааны онцлох хэсэг нь сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатарын Дорноговь аймгийн хүүхэд, залууст зориулан хүргэсэн “Жижиг дадал, Өөр ирээдүй” сэдэвт илтгэл байлаа.

Илтгэлийн хүрээнд өдөр тутмын жижиг дадал, зөв сонголт, өөртөө итгэх итгэл, зорилгоо тодорхойлохын үнэ цэнийг онцолж, өнөөдөр бий болгож буй зөв дадал маргаашийн амжилттай ирээдүйн үндэс болдгийг залууст ойлгууллаа.

Мөн аяны хүрээнд хүүхэд, залууст хуримтлалын ач холбогдол, санхүүгийн зөв дадал, хиймэл оюун ухааны мэдээллийг шүүмжлэлтэй үнэлж, бие даан шийдвэр гаргах чадварын талаар мэдлэг, мэдээлэл хүргэсэн юм.

🤝 Аяны үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, дэмжин оролцсон Дорноговь аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн суралцахуйн төв, Зүүнбаян багийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн удирдлага, багш, сурагчид болон илтгэлээ харамгүй хүргэсэн сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар нартаа талархал илэрхийлье.

💡 Мэдээллийг AI-аас авч болно. Харин зөв шийдвэрийг өөрөө гаргая!

#ДэлхийнХуримтлалынӨдөр2026

Address

Сайншанд сум, 3-р баг Алтанговийн гудамж А-80
Sain-Shand
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Dornogobi Mongolbank posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dornogobi Mongolbank:

Shortcuts

Share