Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

  • Home
  • Mongolia
  • Sain-Shand
  • Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар organizational

13/10/2026

📢 МЭДЭЭЛЭЛ
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэг, Шилэн дансны тухай хуулийн 8.2 дахь хэсэг болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр удирдамжийн дагуу шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтын хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шилэн дансны цахим хуудсанд байршуулах мэдээллийг хуульд заасан хугацаанд мэдээлсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв байдлыг анхан шатны баримттай тулган шалгалаа.

Хяналт шалгалтад 14 сумын 49 төсвийн байгууллага, аймгийн төвийн 14 байгууллага, нийт 63 төсвийн байгууллага хамрагдлаа.

Хяналт шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулж, төсвийн байгууллагуудын санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чиглэн ажиллалаа.

#ШилэнДанс #ХяналтШалгалт #СанхүүгийнХяналт #ИлТодБайдал

📢 “ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА”Аймгийн Засаг даргаар батлуулсан 2026 оны “Дотоод аудит”-ын 02 ...
13/10/2026

📢 “ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА”

Аймгийн Засаг даргаар батлуулсан 2026 оны “Дотоод аудит”-ын 02 дугаар удирдамжийн дагуу 2026 оны эхний хагас жилийн байдлаар дараах 11 байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд дотоод аудит хийж гүйцэтгэлээ. Үүнд:
1. Музейн сургалт, судалгааны төв
2. Нийтлэг үйлчилгээний газар
3. Замын-Үүд сумын “Борхойн наран” ӨЭМТ
4. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
5. Насан туршийн суралцахуйн төв
6. Сайншанд сумын “Талст зам” ӨЭМТ
7. Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
8. Сайншанд сумын “Мишээлтмана” ӨЭМТ
9. Сайншанд сумын “Агатова” ӨЭМТ
10. Худалдан авах ажиллагааны газар
11. Номын сан
Дотоод аудитын үр дүнг тайланд тусган, холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, болзошгүй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

16/07/2026

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Баярмаа таньд 🎉 ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 🎉

Танд эрүүл энх, аз жаргал, гэр бүлийн сайн сайхан, ажил хөдөлмөрийн арвин их амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 🎁🌹🌺

Төрийн албаны үнэт зүйлсийг эрхэмлэн, үүрэг хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж ирсэн таны ажил үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байж, хүсэл зорилго бүхэн тань биелэх болтугай.🔥👏🌹

Төрсөн өдөр тань баяр баясал, хайр халамж, сайхан ерөөлөөр дүүрэн өнгөрч, ирэх он жилүүдэд эрч хүч, урам зориг, амжилт бүтээлээр үргэлж бялхаж явахыг хүсэн ерөөе.🌹🌺🧡🎁
@Ухнандорж Баярмаа

🌏 “Гадаад улс орнуудыг танин мэдэх сар” – 5 дугаар сарЭнэ долоо хоногийн “Мэдээллийн цаг”-аар Санхүүгийн хяналт шалгалты...
19/05/2026

🌏 “Гадаад улс орнуудыг танин мэдэх сар” – 5 дугаар сар
Энэ долоо хоногийн “Мэдээллийн цаг”-аар Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Баярмаа, Дотоод аудитор Х.Солонго нар “Швейцарь Улс” сэдвээр сонирхолтой бөгөөд өгөөжтэй мэдээлэл хүргэлээ.

Мэдээллийн хүрээнд Швейцарь Улсын түүхэн хөгжил, өвөрмөц онцлог, соёл, амьдрах болон суралцах таатай орчны талаар танилцуулж, албан хаагчдад шинэ мэдлэг, сонирхолтой баримтуудыг хуваалцав.

Мөн мэдээллийн төгсгөлд “Англи хэлтэй Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд ажил, мэргэжилтэй холбоотой өдөр тутам хэрэглэгдэх англи үг, хэллэгийн материалыг тараан хүргэж, хамт олондоо хувь нэмэр орууллаа.

📚Мэдээлэл бэлтгэн хүргэсэн албан хаагчдадаа талархал илэрхийлье.

📣📣📣МЭДЭЭЛЭЛ
19/05/2026

📣📣📣МЭДЭЭЛЭЛ

09/05/2026

Эрхэм Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч @Д.Отгон таньд Төрсөн өдрийн мэнд хүргэе, 🎉🎂
Төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, шударга ёс, хариуцлагын үлгэр дуурайл болсоор яваа танд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Таны мэдлэг чадвар, үнэтэй зөвлөгөө, хүнлэг сайхан зан бүхэн хамт олны итгэл, талархлыг үргэлж хүлээж байдаг шүү.

Амьдрал тань баяр баяслаар дүүрэн, ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байж, хүссэн бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай. 🌷

Ажил дээрээ баримт хараад л зөрчил илрүүлдэг “хурц хараатай”, цай хөрөхөөс өмнө ажлаа амжуулчихдаг мундаг танд өнөөдөр ганцхан “зөрчилгүй” өдөр тохиож байна шүү 😄

Цалин нэмэгдэж, стресс хасагдаж, шагнал урамшуулал ар араасаа ирж, компьютер гацахгүй, тайлан буцахгүй,
дарга магтаж, хамт олон баярлуулсан азтай сайхан жилийг хүсье! 🥳

Төрсөн өдөртөө хамгийн гоё инээмсэглэж,хамгийн аз жаргалтай байгаарай!🫶🔥🌟🌺🌹❤️ Д. Отгон

Address

Sain-Shand

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share