Капитал банк анх 1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдан 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лицензийг авсан түүхтэй. 1990 он бол манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж, хоёр шатлалт банкны систем бий болсон онцлог он жил юм. 1998 онд банкийг “Шинэчлэл” банк гэж нэрлэх болсон юм. Харин 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гиш
үүдийн хурлаар банкны шинэ дүрмийг баталж, банкны нэрийг “Капитал” банк болгон өөрчилсөн түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн банкны үйл ажиллагаа өргөжин тэлсээр өнөөгийн байдлаар Капитал банкны Улаанбаатар хот болон 21 аймгийн нутаг дэвсгэрт оршдог 88 салбар, нэгжид ажилладаг 500 гаруй боловсон хүчинтэйгээр хагас сая гаруй байнгын харилцагчдад банкны үйлчилгээг онлайнаар үзүүлдэг орчин үеийн цахим банк болон хөгжиж байна. Манай банк олон улсын нэр хүнд бүхий АНУ, Япон, Герман, ОХУ, БНСУ, БНХАУ-ын банкинд гадаад валютын ностро данс нээж, улс хоорондын төлбөр тооцоо гүйцэтгэхээс гадна гадаад худалдааны санхүүжилт болон арилжааны шугам нээж байна. Түүнээс гадна БНХАУ-ын ICBC банктай хамтран хамгийн шуурхай Юанийн гуйвуулгыг хийхээс гадна, олон улсын валютын арилжааны White label-ийн үйлчилгээг дэлхийд тэргүүлэгч Forex capital market /FXCM / компанитай хамтран өөрийн банкинд нэвтрүүллээ. Монгол улсын уул уурхайн хөгжил, байгалийн баялаг, эдийн засгийн таатай орчны нөлөөллөөр сүүлийн хэдэн жилд банк санхүүгийн салбарт огцом өөрчлөлт гарч байна. Түүнчлэн Монгол Улсын банк санхүүгийн салбар дахь шинэчлэл өөрчлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн Монголд анх удаа гэсэн тодотголтой олон улсын мөнгөн гуйвуулгын дэлхийн брэнд Coinstar Money Transfer үйлчилгээ, бяцхан харилцагч нартаа зориулж “Унагалдай” хүүхдийн хадгаламжийн шинэ бүтээгдэхүүн, UBIBOR хөвөгч, хамгийн боломжит өндөр, хувьсах хүүтэй шинэ брэнд хадгаламж гэх зэрэг олон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлого нь өөрийн байгууллагын үйл ажилллагаа, гаргасан шийдвэрийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар бүрэн хариуцлага хүлээх, нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ил тод нээлттэй байхад чиглэгддэг бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд 2011 онд гэхэд л нийгмийн сайн сайханы төлөө зохион байгуулсан ажилд 1,2 тэрбум төгрөг зарцуулж, 796 аж ахуй нэгж, иргэдэд 68,9 тэрбум төгрөгийн зээл олгосон билээ. Банкны нийгмийн хариуцлагын бодлого, банкны үйл ажиллагааны хэтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн зээл”/JICA/, “100 000 айлын орон сууц” хөтөлбөр, “Органик монгол”хөтөлбөр, “Ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээл”, ”Бичил бизнесийг дэмжих зээл”, “ЖДҮХсангаас олгох төслийн зээл” зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, олон улсын донор орноос санаачилсан төсөл хөтөлбөрийг дэмжин хамтран хэрэгжүүлж байна. Капитал банкны нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил үйлсийг үнэлж Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ -аас 2011 оны “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТОП-10 КОМПАНИ”, “ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖ“-ээр шалгаруулснаас гадна, Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулсан "Гранд экспо-2012" үндэсний бизнес фестивалийн "ТОП 5 БАНК" номинацид шалгарсан. Капитал банк нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэн хїндэтгэж, ил тод, шударга єрсєлдєєний зарчмыг баримтлан харилцагчийн эрх ашгийг єндєрт єргєн жижиг, дунд бизнесийг дэмжин нийгмийн хариуцлагыг хэрэгжїїлж, байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ногоон аяны үйлсэд нэгдэн цахим, ногоон банк байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.