Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк / National Investment Bank of Mongolia

  • Home
  • Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк / National Investment Bank of Mongolia
Call Directions Website Contact the business

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк / National Investment Bank of Mongolia Итгэлд дөрөөлсөн их үйлсийн түнш.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж Монгол улсын банк санхүүгийн зах зээл дээр анхны хөрөнгө оруулалтын банкаар үүсгэн байгуулагдсан.

Үүсгэн байгуулагдсан цагаас хойш мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчдын хүрээг тэлж улмаар арилжааны банкны бүх төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилэхээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндсэн 6 салбар нэгжээрээ дамжуулан харилцагч тус бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг сүлжээний онлайн хэлбэрт тулгуурлан хүргэн үйлчилж, цаашид харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

Банкны нийгмийн хариуцлагын бодлого, банкны үйл ажиллагааны хэтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох” хөтөлбөр, “Ард иргэдэд хямд нүүрс нийлүүлэх” хөтөлбөр, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг холбогдох яам, агентлагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран Улаанбаатар хотын бүх дүүргүүдийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний “Нэг цэгийн үйлчилгээ”-г харилцагчдад үзүүлж байна.

ҮХОБанк нь “Санхүүгийн нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлж, “Нэйшнл сэкьюритис” ХХК-тай хамтран харилцагчиддаа хөрөнгийн зах зээлийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болох хувьцаанд хөрвөх хүүт хадгаламж, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх, гадаадын харилцагчдад санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлж чадсан юм.

Нийт банкны салбарын ажилчиддаа Монгол улсад банкны тогтолцоо vvсэж, бэхэжсэний 101 жилийн ой, "Банкны салбарын ажилтны ...
02/06/2025

Нийт банкны салбарын ажилчиддаа Монгол улсад банкны тогтолцоо vvсэж, бэхэжсэний 101 жилийн ой, "Банкны салбарын ажилтны өдөр"-ийн мэндийг хүргэе

Хялбар | Хурдан | Аюулгүй

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийт Монголчууд та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Номи...
10/07/2023

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийт Монголчууд та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Номин хөх тэнгэртээ
Сувдан цагаан үүлсээр гоёж
Зүлэг ногоон талаа эрийн гурван наадмаар чимж
Монгол түмнээрээ өнгөтэй сайхан наадаарай.

Бүхнийг гэрэлтүүлэгч бяцхан үрсдээ Хүүхдийн баярын мэнд хүргэе!
01/06/2023

Бүхнийг гэрэлтүүлэгч бяцхан үрсдээ Хүүхдийн баярын мэнд хүргэе!

Та хүүхдэдээ юу өвлүүлэх вэ? Энэ асуулт бүх хүнд ямар нэгэн байдлаар тулгардаг. Тиймээс бяцхан үрсдээ эсвэл ирээдүйн хүү...
04/04/2023

Та хүүхдэдээ юу өвлүүлэх вэ?

Энэ асуулт бүх хүнд ямар нэгэн байдлаар тулгардаг. Тиймээс бяцхан үрсдээ эсвэл ирээдүйн хүүхдэдээ хэрэгтэй үед нь хөрөнгө оруулах зүйлээ ухаалгаар эртнээс шийдэх олон арга бий.

Хамтдаа тооцоолол хийцгээе.

Манай улсад хэрэгжүүлдэг Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөг, таны хүүхэд 18 нас хүрэх үед тооцоод үзвэл 21 сая төгрөг болж хураагдах юм. Ингээд энэ нь 18 жил банканд байршсан хүүгийн орлоготойгоо нийлээд 45 сая төгрөг болж байна.

Гадаадад сурах зардал, Хуримын зардал, Өөрийн гэсэн машин үл хөдлөхөө авахад нь урьдчилгаа өгөх, Бизнесийг нь эхлүүлэх гээд яаж туслахаа та мэдэж дээ.

Хамгийн сонирхолтой зүйл нь та өөрийн орлогоосоо нэмж хадгалбал юу бүтээж өгч чадах вэ?

Бид дараах ажлын байруудад таныг урьж байна. CV илгээх хаяг : hr@nibank.mnӨөрчлөлт шинэчлэлт тун удахгүй
27/03/2023

Бид дараах ажлын байруудад таныг урьж байна.
CV илгээх хаяг : [email protected]

Өөрчлөлт шинэчлэлт тун удахгүй

Эрт үеэс уламжлагдан ирсэн Казах түмний ёс заншил, өв соёл, наран адил наашлах Наурызын баярын мэндийг нийт Казах түмэнд...
22/03/2023

Эрт үеэс уламжлагдан ирсэн Казах түмний ёс заншил, өв соёл, наран адил наашлах Наурызын баярын мэндийг нийт Казах түмэндээ дэвшүүлье.

Айл бүхэн тансаг дастарханаа дэлгэн
Ашид мөнхийн ерөөл тавьж
Сэтгэл тэнүүн сайхан баярлаарай

Таны эргэн тойронд энэ өөрчлөлтүүд байна уу?Сүүлийн жилүүдэд хүмүүс хэрэгцээ, хэрэглээ гэх мэт зүйлсдээ энгийнийг чухалч...
22/03/2023

Таны эргэн тойронд энэ өөрчлөлтүүд байна уу?

Сүүлийн жилүүдэд хүмүүс хэрэгцээ, хэрэглээ гэх мэт зүйлсдээ энгийнийг чухалчилж, харах өнцөг хүрэх газраа илүү гэрэлтэй, илүү ногооноор бүтээхийг эрмэлздэг болсон.

Жишээлбэл
Зан төлөвт - Худалдаж авахаас хадгалах руу
Бизнест - Олборлох, Үйлдвэрлэхээс тарих, сэргээх рүү гэх мэт өөрчлөлтүүд хийгдсээр байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк шинэчлэлт өөрчлөлтөө мөн тун удахгүй танилцуулахад бэлэн болоод байна.
Stay tuned for more updates!

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд 2023 оныг технологийн дэвшилд суурилсан харилцагч төвтэй шинэ өөрчлөлтүүдийг цо...
08/02/2023

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд 2023 оныг технологийн дэвшилд суурилсан харилцагч төвтэй шинэ өөрчлөлтүүдийг цогцлоохоор зорилт тавин эхлүүлээд байна.

Мөн Онлайн дуудлага худалдааны платформ болох Bidend.mn -тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Шинэчлэлт, өөрчлөлтүүд тун удахгүй
Stay tuned for more updates!

👩‍💻Та бүхнийг дараах нээлттэй ажлын байруудад урьж байна✔️Тусгай активын ахлах мэргэжилтэн✔️Хуульч✔️Дотоод бүртгэлийн ня...
26/09/2022

👩‍💻Та бүхнийг дараах нээлттэй ажлын байруудад урьж байна

✔️Тусгай активын ахлах мэргэжилтэн
✔️Хуульч
✔️Дотоод бүртгэлийн нягтлан бодогч
✔️Програм ашиглалтын мэргэжилтэн
✔️Гүйцэтгэх захирлын туслах
✔️Хамгаалалтын ажилтан
✔️Жолооч
✔️Үйлчлэгч

📋CV хүлээн авах: [email protected] хаягаар илгээх мөн Банкны төв байранд биеэр ирж анкет бөглөх боломжтой.
⌛️2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор
🏦Монгол Улс, Улаанбаатар–14252 Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-1, Үндэсний хөрөнгө оруулалтын банк
📞Холбоо барих 7575-7070 #2018
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.nibank.mn/support/5

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97675757070

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк / National Investment Bank of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк / National Investment Bank of Mongolia:

Shortcuts

  • Want your business to be the top-listed finance company?

Share