07/01/2024
❣️❣️❣️Арьсны ургацаг
Үүнийг арилгах эмчилгээний зориулалттай тосон түрхлэг одоогоор байхгүй. Тиймээс ургацагийг арилгахыг хүсвэл мэргэжлийн зориулалтын багажтай хүн дээр очих нь зүйтэй болов уу!?
❣️❣️Анагаах ухаанд acrochordons буюу fibroepithelial polyps (FEP) гэж нэрлэгддэг арьсны ургацаг нь нимгэн арьсан дээр гарсан нарийн болон өргөн суурьтай арьсны нэг төрлийн жижиг хоргүй хавдар юм. Ихэвчлэн өргөнөөсөө өндөр нь илүү бөгөөд унжсан хэлбэртэй, овгор байна. Энэ нь янз бүрийн шалтгааны улмаас үүсдэг бөгөөд арьсны ургацаг гарахад таргалалт, хөлрөлт, арьсны хэсэг газрын байнгын үрэлт-даралт-холголт, бодисын солилцооны алдагдал, чихрийн шижин, жирэмслэлт, архаг өвчнүүд нөлөөлнө. Нас ахих тусам илүү түгээмэл тохиолдож, эрсдэл нь нэмэгддэг аж. Арьсны ургацаг нь хаана ч үүсч болно. Гэхдээ ихэвчлэн хүзүү, хөх, цавь, суга гэх мэт байнга үрэгддэг арьсны хэсгүүдэд үүсдэг. Энэ нь гадаад төрхөнд сөргөөр нөлөөлж, таагүй байдал үүсгэдэг болохоос арьсны ямар нэгэн ноцтой өвчин үүсгэдэг гэсэн нотолгоо байхгүй. Хэрэв та шаардлагатай гэж үзвэл манайд хандан ургацагаа авахуулах боломжтой. Энэтхэгийн Арьс судлалын сэтгүүлд гарсан нэгэн судалгаагаар арьсны ургацаг нь зүрхний суурь өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул зүрхний эрүүл мэндийг шалгах шалгуур болдог гэж үзжээ
☎️97113388 .