09/22/2023
"Даатгал"
Машины даатгалыг зургаан сараар, эрүүл мэндийн даатгалыг жилээр, орон гэрийн даатгал сараар эсвэл улиралаар шинэчилж өөрчилж болдог бол амь насны даатгал багадаа л хугацаатай нь 10, 15, 20, 30 жилээр, бүр тэр байтугай насан туршийн даатгалын гэрээ нь өөрчилж шинэчилж солиход амаргүй өнгөрсөн хугацаан дах төлсөн даатгалын төлбөрөөр даатгуулагч хохирох тохиолдол маш олон байдаг. Даатгалын төлбөрийн хохиролд орохгүйгээр даатгалын гэрээтэй болохыг хүсвэл гэрээн дээр заасан зүйлсийг та өөрөө л мэддэг ойлгосон байх хэрэгтэй.
1. Даатгалын гэрээ батлагдсанаас 30-60 хоног дотор даатгуулагч гэрээгээ цуцалж мөнгөө буцаан авч болдог.
2. Даатгуулагч гэрээг 12 сарын дотор цуцлахад даатгалын гэрээ бичсэн агент нөхөн төлбөрт ордог ба даатгуулагчийн төлсөн мөнгийг даатгалын газар буцааж олгодоггүй.
3. Жилээс дээш хугацаа өнгөрөхөд даатгал бичсэн агент нөхөн төлбөрт ордоггүй.
Энэ насандаа цуцлахгүйгээр зөв оновчтой даатгалын гэрээ авахын тулд амь даатгалын тухай үндсэн ойлголт мэдлэгтэй байж, үнэн зөв мэдээлэл дээр үндэслэж, маш болгоомжтой гэрээгээ магадлан шалгаж авах нь зүйтэй.