Geomaster LLC

Geomaster LLC GEOMASTER LLC” was established in January 1998 as an integrated professional high-tech geophysical Geodetic and Geophysical Solution provider

Геомастер ХХК нь Монгол улсад геофизикийн хайгуул болон тэдгээрийн боловсруулалтыг шилдэг технологиор чанарын өндөр түвш...
01/04/2024

Геомастер ХХК нь Монгол улсад геофизикийн хайгуул болон тэдгээрийн боловсруулалтыг шилдэг технологиор чанарын өндөр түвшинд 1998 оноос хойш хийсээр байна. Монголдоо геофизикийн салбартаа Геомастер ХХК нь анхдагчдын нэг бөгөөд бид бодит мэдээлэлд тулгуурлаж зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчдийн хүсэлтийндагуу эрдэс баялаг болон геологийн тогтоцыг тогтоох зэрэг үйлчилгээнүүдийг дотоодын болон олон улсын стандартын дагуу үзүүлдэг. Геофизикийн хэмжилт нь хэрэглэгчдэд газар доорхи тогтоцын мэдээллийг байгальд хор нөлөөгүйгээр тэдгээрийг цаг хугацааны болон зардлын өндөр хэмнэлттэйгээр олж тогтоох давуу талтай билээ.
Дараах геофизикийн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үүнд:
• Уул уурхайн хайгуул
• Гүний усны хайгуул
• Байгаль орчны судалгаа, шинжилгээ
• Барилга, байгууламж

One of the early pioneers in geophysical service providers in Mongolia, Geomaster LLC acquires, analyses geological structural data according to local and international standards and provides
consultancy and analytical information to clients wishing to assess mineral and geological resources.
Geophysical survey allows the customer to identify underground
structure with precision without harming the environment and
explores vast area within short period of time thus saves great value of time and cost.
We are offering following geophysical surveys in following applications:
• MINING EXPLORATION
• GROUND WATER EXPLORATION
• ENVIRONMENTAL STUDY
• CIVIL ENGINEERING

21/03/2024

Happy Global Surveyors Day 😀

Манай агаарын зураглалын үйлчилгээг авснаар та хямд өртөгтэй, хурдан шуурхай, өндөр чанартай, маш өргөн мэдээллийг авах ...
21/02/2024

Манай агаарын зураглалын үйлчилгээг авснаар та хямд өртөгтэй, хурдан шуурхай, өндөр чанартай, маш өргөн мэдээллийг авах боломжтой. Бид таны хэрэгцээнд зориулан дараах агаарын зураглалын үйлчилгээг санал болгож байна.

Өндөр чанар, нарийвчлалтай, байрлал, өндрийн мэдээлэлтэй агаарын зураг болон өндрийн тоон загвараар үйлчилнэ. Манай нисэгчгүй онгоцнууд болон дронууд нь өндөр хүчин чадалтай GNSS хүлээн авагч, оптик болон LiDAR камераар тоноглогдсон ба таны хүсэл шаардлагад бүрэн нийцнэ. GNSS хүлээн авагчаас гадна камер нь зургийн өндөр нарийвчлалтай зураг авах ба 1см хүртэл нягтаршилтай ортомозайк зургаар 1000 цэг/мкв хүртэлх 3D загварыг үүсгэдэг. Post Prоcessing Kinematic (PPK) болон Real Time Kinematic (RTK) GNSS технологийг зургийн байрлал, өндөр тодорхойлоход ашигладаг бөгөөд газрын таних тэмдгийн хэрэгцээг багасгаж, зарим тохиолдолд газрын таних тэмдгийг ашиглахгүйгээр нарийвчлалтай үр дүнг боловсруулдаг.

Ta дэлгэрэнгүй мэдээллийг📱7533 3211 дугаараас авах боломжтой.

With Geomaster’s UAV service you can obtain
rapid, high quality images wherever and whenever
you need with low cost and quick result. We are
offering following UAV service for your need.
Engineering and Surveying, Mining, Oil & Gas, Agriculture and Forestry, Environmental & Landfill, Public Agencies, Waste management, Disaster management, Safety assessment, Flooding change detection, Erosion monitoring, Volume calculation (stock piles), Research (geology, archaeology, etc.) Asset management

09/02/2024

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Геомастер ХХК нь геодезийн үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч компани юм. Геодези болон геофизикийн салбарт арвин их тур...
08/02/2024

Геомастер ХХК нь геодезийн үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэгч компани юм. Геодези болон геофизикийн салбарт арвин их туршлага хуримтлуулсан байдал нь биднийг аливаа ажлыг чанарын өндөр түвшинд найдвартай, түргэн шуурхай гүйцэтгэх гол түлхүүр болж өгдөг. Үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байдал тэднээс ирсэн эерэг сэтгэгдэл нь манай компанийн үйлчилгээний чанар, чадварыг батлах баталгаа болдог. Бид таньд дараах тандан судалгааны үйлчилгээ үйлчилгээнүүдийг санал болгож байна.

🔍Тандан судалгааны үйлчилгээ
● Газар тариалан
● Ойн судалгаа
● Геологи
● Газрын менежмент
● Гүний уурхай, туннелийн хэмжилт
● Сүлжээний хэмжилт
● Иргэний барилгын хэмжилт

Ta дэлгэрэнгүй мэдээллийг📱7533 3211 дугаараас авах боломжтой.

Кадастрын хэмжилтээс үндэсний хэмжээний зураглал.Бид хэрэглэгчиддээ төрөл бүрийн геодезийн хэмжилт,  зайны тандан судалг...
01/02/2024

Кадастрын хэмжилтээс үндэсний хэмжээний зураглал.
Бид хэрэглэгчиддээ төрөл бүрийн геодезийн хэмжилт, зайны тандан судалгаа, өндөр технологийн программ хангамж, зөвлөхийн үйлчилгээ, геофизикийн хайгуул зэргийг шилдэг багажтай мэргэшсэн ажилчид шалгарсан технологиор үйлчилгээг санал болгож байна.

● Геодезийн хэмжилт, боловсруулалт
● Геодезийн хяналтын үйлчилгээ
● Инженерийн барилга байгууламжын геодезийн хэмжилт
● Хиймэл дагуулын технологоор үндсэн, дэд, зураглалын сүлжээний хэмжилт,
боловсруулалт хийх
● Өндрийн I, II, III, IV ангийн нивелирдлэгийн хэмжилт болон боловсруулалтын ажил
● Инженер геодезийн хэмжилт боловсруулалтын ажил
o Барилгын 0 тэнхлэг татах
o Барилга байгууламжийн хэв, суурь,
бүтээлийн гажилт шалгах
● Маркшейдерийн хэмжилт, боловсруулалт
o Ил уурхайн хэмжилт, боловсруулалт
o Далд уурхайн хэмжилт, боловсруулалт
● Кадастрын зураглалын хэмжилт, боловсруулалт
● 1:500 - 1:100 000 масштабтай байр зүйн зураглалын хэмжилт,
тодруулалт, боловсруулалтын ажил
● Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах.
● GIS мэдээллийн сан үүсгэх
● Зайнаас тандан судлах
● Газар доорх шугам сүлжээний хэмжилт
● 3D сканерын үйлчилгээ

Ta дэлгэрэнгүй мэдээллийг 7533 3211 дугаараас авах боломжтой.

🏆Геомастер ХХК нь Оюу Толгой төслийн сарын шилдэг гэрээлэгч компани болсонд  нийт хамт олондоо баяр хүргэе. 👏
21/12/2023

🏆Геомастер ХХК нь Оюу Толгой төслийн сарын шилдэг гэрээлэгч компани болсонд нийт хамт олондоо баяр хүргэе. 👏

🌟Манай компани нь аюул осолгүй ажилласан жилийн хамгийн сайн үзүүлэлттэй буюу ‘Leadership in the field' хөтөлбөрийг илт ...
14/12/2023

🌟Манай компани нь аюул осолгүй ажилласан жилийн хамгийн сайн үзүүлэлттэй буюу ‘Leadership in the field' хөтөлбөрийг илт давуу тэргүүлсэн гүйцэтгэлтэйгээр жилийн эцсийн аюул осолгүй ажилласан байгууллагаар тодорлоо. Та бүхэндээ баяр хүргэе 👏

Ажлын талбар дахь манлайлал
гэдэг нь нүдэнд харагдаж, мэдрэгдэхүйц манлайллыг багийн гишүүд үзүүлэх юм. ✏️
Үүнд:
- Хувь хүний түвшинд харилцах
- Тодорхой хүлээлт, стандартыг тогтоох
- Санал хүсэлт, зааварчилгаагаар хангах
- Хяналтын аргуудыг хэрэгжүүлж буй эсэх,
тэдгээр нь үр дүнтэй эсэхийг баталгаажуулах
Энэ нь цоо шинэ зүйл биш, харин хийдэг ажлаа тодорхой бүтэц, стандартад оруулах энгийн аргачлал юм.

9-р сарын календар Pléiades Neo | Mont Saint-Michel, FranceAirbus
31/08/2023

9-р сарын календар
Pléiades Neo | Mont Saint-Michel, France
Airbus

9-р сарын календар Radar Constellation | Himeji-jo Castle, JapanAirbus
31/08/2023

9-р сарын календар
Radar Constellation | Himeji-jo Castle, Japan
Airbus

Бидний амжилттай хийсэн ажлаас 👷Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын газар дээрх болон доорх шуга...
31/07/2023

Бидний амжилттай хийсэн ажлаас 👷

Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын газар дээрх болон доорх шугам сүлжээний зураглалыг 2013 -2016 оны хооронд хийж гүйцэтгэлээ. Улаанбаатар хот, дүүргүүдийн инженерийн шугам сүлжээ, түүний зураг төслийг ашиглагч болон хариуцагч байгууллагуудаас мэдээлэл цуглуулах, хамтран ажилласан. Газар доорх шугам сүлжээний худгийн судалгаа, байрлал өндрийн хэмжилт, Газар доорх инженерийн шугамын хайгуул, зураглал, шугам сүлжээний 3 хэмжээст зураглалын суурин боловсруулалт, мэдээллийн сан байгуулав.
Төслийн үр дүнд шинээр 3 хэмжээст байдлаар иж бүрэн хийгдсэн газар доорх шугам сүлжээний зураг, газар доорх шугам сүлжээний мэдээллийн сан байгуулагдсан. Ингэснээр төлөвлөлт, нарийвчилсан зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын үеийн мэдээллийн сангийн бүрэн байдал, алдаанаас шалтгаалдаг аливаа хүндрэл байхгүй болох ач холбогдолтой.

Хийсэн ажлууд:
• Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн барилгажсан хэсгийг хамарсан 6134 га талбайд
• Алслагдсан 3 дүүргүүдэд 356 га талбайд
• Газар доорх шугам сүлжээ хайгуулын Radio Detection RD8000, Spar 300, Mala X3M GPR багажуудыг ашигласан
• Дулаан, Цэвэр ус, Ариутгах татуурга, Холбоо, Үерийн ус, Цахилгааны нийт 5,624.2 км шугамын хэмжилт
• Улаанбаатар хотын шугам сүлжээний 3D GIS сан байгуулсан.

Байршил:
Улаанбаатар хот

Address

Ulaanbaatur

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+976 11323211

Alerts

Be the first to know and let us send you an email when Geomaster LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Geomaster LLC:

Share