ТУС Хуримтлал ХОС / TUS Hurimtlal

ТУС Хуримтлал ХОС / TUS Hurimtlal Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ТУС Хуримтлал ХОС / TUS Hurimtlal, Investing Service, Ulaanbaatar.

"ТУС хуримтлал" хамтын нээлттэй ХОС нь нэгж эрхээ нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд санал болгон хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын сан юм. Голомт фанд менежмент ХХК нь 15 жилийн түүхтэй Тэтгэврийн Ууган Сан ТББ-ыг өөрчлөн байгуулж 2025.10.14-ний өдрөөс "Тус хуримтлал" хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болгоод байна. "Тус хуримтлал" хамтын нээлттэй ХОС нь 10 гаруй бай

гууллагын 1800 гаруй гишүүдийн хөрөнгө оруулалттай. Голомт фанд менежмент ХХК нь илүү олон байгууллага, ажилтнууд, иргэдийг санд хөрөнгө оруулах боломжоор ханган, урт хугацаанд тууштай үүсгэсэн, найдвартай хөрөнгө оруулалтын хуримтлалтай болгохын төлөө ажиллаж байна.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРТа өөрийн ур чадвар, мэдлэгийг хөрөнгийн зах зээлд шинээр бүрдэж буй баг хамт олонтой олон талаар сор...
18/09/2025

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Та өөрийн ур чадвар, мэдлэгийг хөрөнгийн зах зээлд шинээр бүрдэж буй баг хамт олонтой олон талаар сорин хөгжүүлэхийг хүсвэл доорх холбоосоор анкетаа өгнө үү. Танд амжилт хүсье!

• Хөрөнгө оруулалтын зөвлөх - https://www.zangia.mn/job/_ksj+n55x+9
• Комплаенс, эрсдэл хариуцсан менежер - https://www.zangia.mn/job/_uu8oj+-xgp

Бидний хамтдаа бүтээсэн Тэтгэврийн Ууган Сан 15 нас хүрлээ. Үргэлж дэмжиж ажилладаг Голомт банк, Бодь группийн удирдлага...
02/07/2025

Бидний хамтдаа бүтээсэн Тэтгэврийн Ууган Сан 15 нас хүрлээ. Үргэлж дэмжиж ажилладаг Голомт банк, Бодь группийн удирдлага, хамт олон, бидэнд итгэл дүүрэн байдаг гишүүн байгууллага, нийт гишүүд, ТУС-г хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажиллаж ирсэн үе үеийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, ажлын хэсэг, гүйцэтгэх багтаа баярын мэнд хүргэе. 🥳🥳🥳

Тэтгэврийн Ууган Сангийн хамт олон

ТУС сан “Ойн булаг” зуслангийн нээлтээрТэтгэврийн Ууган Сан 2025 оны нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд үүсгэн байгуулаг...
27/06/2025

ТУС сан “Ойн булаг” зуслангийн нээлтээр

Тэтгэврийн Ууган Сан 2025 оны нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд үүсгэн байгуулагч Бодь групп – Голомт банкны Ойн булаг зуслангийн нээлтээр бяцхан хүүхдүүдээ амтат жүүс, жигнэмэгээр дайллаа.

Бодь групп, Голомт банк нь ажилтнуудынхаа нийгэм, ахуйн хөнгөлөлт хангамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжиж ажилладагийн нэг хэсэг нь ТУС сантай хамтран хэрэгжүүлдэг “Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр” болон зуны дэлгэр цагт гэр бүлээрээ цэвэр агаарт, байгалийн сайханд амрах боломж олгодог “Бодь групп – Голомт банкны Ойн булаг зуслан” юм. 👨‍👩‍👧‍👦👨‍👩‍👧‍👦👨‍👩‍👧‍👦

Ажилтнууддаа болон ар гэрт нь ямагт санаа тавин ажилладаг Бодь групп, Голомт банкандаа баярлалаа. 🏦🏦🏦

ТУС ТББ  Бүх гишүүдийн хурлыг 2025 оны 06 сарын 02-ны өдрөөс 06 сарын 12-ны өдрийг дуустал www.tus.mn сайтаар зохион бай...
27/06/2025

ТУС ТББ Бүх гишүүдийн хурлыг 2025 оны 06 сарын 02-ны өдрөөс 06 сарын 12-ны өдрийг дуустал www.tus.mn сайтаар зохион байгуулж дууслаа.

Хурал нээсэн 2025.06.02-ны өдөр ТУС санд нийт 1825 гишүүний 1841 данс бүртгэлтэй байснаас 1585 гишүүн 1601 дансандаа санал өгч Бүх гишүүдийн хурал 86.9% хувийн ирцтэй хаагдлаа.

Харин санал асуулгад оролцож амжаагүй гишүүдийн данс дахь хуримтлалыг үргэлжлүүлэх болно.

Мөн түр хугацаанд (3 сар орчим) дараах үйл ажиллагааг түр зогссоныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

- Хуримтлал авах тооцоог 2025.06.12-ны өдрөөс хойш хийхгүй.
- Түр хугацаанд шинэ гишүүн элсүүлэхгүй болно.

Санал асуулгад идэвхтэй оролцсон нийт гишүүдээ талархал илэрхийлье. Мөн дэмжиж ажилласан удирдлагууддаа баярлалаа.

20/05/2025

Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе!

Тэтгэврийн Ууган Сангийн Бүх гишүүдийн хурал удахгүй болохтой холбоотой түр хугацаанд дараах үйл ажиллагааг зогсоож байгааг мэдэгдэж байна.

2025.05.19-ний өдрөөс шинээр гишүүн элсүүлэхийг;

2025.05.26-ны өдрөөс хуримтлал авах хүсэлт хүлээн авахыг;

Иймд гишүүн байгууллагаас хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа гишүүд маань 2025.05.26-ны өдрийн дотор www.tus.mn сайтын ГИШҮҮН НЭВТРЭХ ЦЭС-ээр нэвтэрч хүсэлтээ өгнө үү.

ТЭТГЭВРИЙН УУГАН САН

Эрхэм гишүүддээ ТУС ХУРИМТЛАЛ-ын шинэ веб системээ амжилттай нэвтрүүлснээ дуулгахад таатай байна.  Та бүхэн www.tus.mn с...
14/05/2025

Эрхэм гишүүддээ ТУС ХУРИМТЛАЛ-ын шинэ веб системээ амжилттай нэвтрүүлснээ дуулгахад таатай байна. Та бүхэн www.tus.mn сайтын ГИШҮҮН НЭВТРЭХ цэсээр нэвтэрч хуримтлалаа шалгах боломжтой боллоо. ⭐️⭐️⭐️

ТУС ХУРИМТЛАЛ веб нь дараах нэмэлт боломжуудтай.
✅Хуулга авах
✅Тодорхойлолт авах
✅Тооцоолол хийх
✅Санал хүсэлт өгөх

2024-2025 онд ТЭТГЭВРИЙН УУГАН САН, ДИЖИТАЛ КРЕДИТ ХХК хамтран Монголдоо 🇲🇳 анхны ХУРИМТЛАЛЫН САНГИЙН иж бүрэн бүртгэлийн системийг хөгжүүлж, нэвтрүүллээ.💯
Хамтран ажилласан ДИЖИТАЛ КРЕДИТ ХХК-ийн хамт олон болон Голомт банкны мэдээлэл технологийн багийнхандаа ТАЛАРХАЛ илэрхийлье! 🤝🤝🤝

ТЭТГЭВРИЙН УУГАН САНГИЙН ХАМТ ОЛОН

Тэтгэврийн Ууган Сангийн 2024 оны хөрөнгө оруулалтын өгөөжийн мэдээТэтгэврийн Ууган Сан нь сайн дурын үндсэн дээр санд г...
13/05/2025

Тэтгэврийн Ууган Сангийн 2024 оны хөрөнгө оруулалтын өгөөжийн мэдээ

Тэтгэврийн Ууган Сан нь сайн дурын үндсэн дээр санд гишүүнээр нэгдэн орсон бүх гишүүн байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн хуримтлалтай болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилготой ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд гишүүдийнхээ сонгосон багцын дагуу хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтаас олсон үр ашгийг Хяналтын зөвлөл, хөндлөнгийн аудитаар баталгаажуулж гишүүддээ бүрэн хуваарилдаг.
Сангийн 2024 оны хөрөнгө оруулалтын дундаж өгөөж 15.9%-тай гарлаа. Үүнээс Багц 1-д 15.0%, Багц 2-т 15.9%, Багц 3-т 16.9%-ийн өгөөж тус тус хуваарилагдаж байна.

Гишүүд та бүхэн www.tus.mn сайтын ГИШҮҮН НЭВТРЭХ цэсээр хуримтлал болон 2024 оны өгөөжийн мэдээллээ харна уу.

Хөгжлийн голомт, Тэтгэврийн Ууган Сангийн үүсгэн байгуулагч, Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэгч Голомт банкны...
05/03/2025

Хөгжлийн голомт, Тэтгэврийн Ууган Сангийн үүсгэн байгуулагч, Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэгч Голомт банкны удирдлага, хамт олондоо түүхт 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье!

Тэтгэврийн Ууган Сангийн хамт олон

Монгол түмэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье! Та бүхэн элдэв эрдэнэ эл...
28/02/2025

Монгол түмэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!
Та бүхэн элдэв эрдэнэ элбэг баян сайхан шинэлээрэй!

Та багцаа өөрчлөх үү? 💰💰💰Тэтгэврийн Ууган Санд хуримтлалтай, 2024 онд Багц 1-ийг, 2023 онд багц 2 ба 3-ыг сонгосон гишүү...
27/01/2025

Та багцаа өөрчлөх үү? 💰💰💰

Тэтгэврийн Ууган Санд хуримтлалтай, 2024 онд Багц 1-ийг, 2023 онд багц 2 ба 3-ыг сонгосон гишүүд маань энэ жил буюу 2025 онд “Хөрөнгө оруулалтын багц”-аа өөрчлөх боломжтой.

Бид багц өөрчлөх боломжтой гишүүддээ и-мэйлээр “Хөрөнгө оруулалтын багц”-ын талаар мэдээлэл болон гэрээ илгээсэн байгаа. Та багцаа өөрчлөхийг хүсвэл 2025.01.30-ны өдрийн дотор “Хөрөнгө оруулалтын багц сонголтын гэрээ” бөглөж ирүүлнэ үү.

Жич: Та багцаа өөрчлөөгүй тохиолдолд таны одоогийн багц сонголт хэвээр үргэлжлэх болно.

Бүртгүүлсэн мэйл хаяг нь өөрчлөгдсөн болон и-мэйл аваагүй гишүүд бидэнтэй холбогдож мэдээллээ шинэчилж, мэдээлэл авна уу.

Имэйл: [email protected]
Утас: 70111646 /1679/

26/12/2024

🔔🔔🔔 Эрхэм танд айлчлан ирж буй шинэ ондоо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөж, шинэ оны мэнд хүргэе! Сайхан баярлаарай. 🎄🎁🎄🎁🎄

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

70111646 /1679/

Alerts

Be the first to know and let us send you an email when ТУС Хуримтлал ХОС / TUS Hurimtlal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ТУС Хуримтлал ХОС / TUS Hurimtlal:

Share