Эм Эл Жи Финанс

Эм Эл Жи Финанс Бид таньд хамгийн хурданаар өндөр дүнтэй шуурхай зээл?

Орлого нотлохгүй шуурхай зээл олгоно.94078687, 9408868780007744, 80007766
15/10/2018

Орлого нотлохгүй шуурхай зээл олгоно.
94078687, 94088687
80007744, 80007766

Эм Эл Жи ФинансӨВЛИЙН ДУГУЙНЫ ТАЛААРХ 2 ТӨӨРӨГДӨЛ1. Бүх улирлын дугуйг бүх улиралд тохиромжтой гэж боддог-Бүх улирлын ду...
12/10/2018

Эм Эл Жи Финанс
ӨВЛИЙН ДУГУЙНЫ ТАЛААРХ 2 ТӨӨРӨГДӨЛ

1. Бүх улирлын дугуйг бүх улиралд тохиромжтой гэж боддог
-Бүх улирлын дугуй резиний агууламж багатай. Тиймээс цельсийн +7 болон түүнээс доош хэмд царцдаг.
-“Зуны болон бүх улирлын дугуй температур Цельсийн +7 болон түүнээс доош градуст уян хатан чанар болон барьцалдах чадвараа алддаг.” - Канадын тээврийн газар.
✅Бүх улирлын дугуй:
Дан M+S тэмдэгтэй, бүх улирлын дугуйны резин нь Цельсийн +7 хэмээс доош градуст хатуурдаг.

-Зуны дугуйтай харьцуулахад дугуйны гадаргуу шавар, цасыг муу гадагшлуулдаг.
-Өвөл цас болон шаварт суухад дугуйны гадаргуу гулгамтгай болдог.
❄️Өвлийн дугуй:❄️
Уулан дотор цасны тэмдэгтэй бол өвлийн дугуйг илэрхийлнэ. Цельсийн +7 хэмээс доош хэмд барьцалдах чадвар сайтай байдаг нь туршилтаар батлагдсан.
-Нойтон, цастай нөхцөлд дугуйны зуурах чадварыг сайжруулах найрлагатай.
-Цас, мөс, шаварт барьцалдах чадвар өндөр бүхий хээн гадаргуутай.
-Хээ хоорондын ховил нь цас, шаврыг гадагшлуулдаг.
2. Урд болон бүх дугуйндаа хөтлөгчтэй машинд - өвлийн дугуй хэрэггүй гэж боддог
4WD, AWD хөтлөгч нь машины зүтгэх чадварыг нэмэгдүүлдгээс биш зогсох зайг багасгаж чаддаггүй. Өвлийн улиралд зам халтираатай болж, уруу газарт гулгах эрсдэлтэй байдаг. Энэ үед бүх улирлын дугуй нь тус болж чаддаггүй.

Хүйтэн, нойтон, цастай нөхцөлд замтай хамгийн сайн барьцалдаж эрсдэлээс сэргийлдэг зүйл бол дугуйны хээ юм. Тиймээс зориулалтын зогсоож чадах хээ бүхий дугуйг л ашиглах хэрэгтэй.

“Ихэнх тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг чухалчилсан загвар хийцтэй боловч зогсохын тулд дугуйндаа л найдахаас өөр сонголтгүй. Яагаад гэвэл дугуй л замтай шууд харьцдаг юм”. - хэмээн дугуйн мэргэжилтнүүд зөвлөж ээ.
✅Дөрвөн улирлын дугуйтай:
FWD буюу урдаа хөтлөгчтэй машины хувьд
-Өвлийн дугуйны нэмэлт зууралтгүйгээр урдаа хөтлөгчтэй тээврийн хэрэгсэл халтиргаатай зам дээр гулсаж, хөндөлсдөг.
AWD/4WD -тэй машины хувьд
-Бүх дугуйндаа хөтлөгчтэй байх нь өвлийн нөхцөлд зүтгэх чадвар нэмэгдэх ч яаралтай зогсох, жолоогоо залах үед тусалж чадахгүй.
❄️Өвлийн дугуйтай бол:❄️
FWD буюу урдаа хөтлөгчтэй машины хувьд
-Өвлийн дугуйны барзгар хээ, барьцалдах чадвар нь халтиргаатай, нойтон замд машины урд хөтлөгчийн хөндөлсөх, гулсах, хий эргэхээс сэргийлж, аюулыг багасгаж өгдөг.
AWD/4WD хөтлөгчтэй машины хувьд
-Резиний найрлага болон хээ нь AWD/4WD-тэй машины хурд авах, жолоодлогоо хянах хамгийн зөв сонголт болдог.

Нэмэлт мэдээлэл:
-Урдаа хөтлөгчтэй буюу FWD - Хөдөлгүүрээс гарч буй хүчийг урд тэнхлэгт дамжуулдаг
-Дөрвөн дугуйндөө хөтлөгчтэй буюу 4WD – Хөдөлгүүрээс гарах хүч 4 дугуйнд байнгын дамжуулагддаг.
-Бүх дугуйндаа хөтлөгчтэй буюу АWD – Хөдөлгүүрээс гарах хүчийг электрон системийн тусламжтай шаардлагатай тэнхлэгт нь дамжуулдаг.

09/10/2018

ӨВӨЛ БОЛОХООС ӨМНӨ МАШИНДАА ХИЙХ ШААРДЛАГАТАЙ 5 ҮЙЛЧИЛГЭЭ🚘👨‍🔧
1. Дугуйныхаа хийг шалгах
Учир нь цаг агаар хүйтэнрүү шилжих тусам дугуйн дахь агаар хөлдөж хийгээ алдах боломж илүү бүрддэг байна. Та өөрийн дугуйны хийг яаг ямар төвшинд байх ёстойг сайн хэлж мэдэхгүй байгаа бол жолоочийн хаалган талд хэмжүүр нь байдаг шүү.

Мөн хүйтний улиралд бараг л хийгээ алддаггүй онцгой төрлийн дугуйнууд байдаг. Гэхдээ танд гэж хэлэхэд зүгээр л улирал бүрд дугуйгаа шалгуулж, өвөл, зуныхаа дугуйг тогтмол сольж байх юм бол танд ямар ч асуудал гарахгүй бөгөөд заавал хийгээ алддаггүй дугуй авах ч хэрэг байхгүй.

2. Аккумулятороо шалгуулсан уу?
Яг л дугуйны адил батарей ч гэсэн хүйтэн температурт илүү хурдан дуусдаг. Тэгэхээр та чанартай батарей хэрэглэх нь чухал ач холбогдолтой юм. Мэргэжлийн хүн дээр очиж батарейн хүчин чадал, амийг шалгуулаад авахад гэмгүй.

Мөн өвлийн турш дулаан хучлага, граштай нөхөрлөх хэрэгтэй. Эс бөгөөс машин тань ойр ойрхон эвдэрч, гэмтэх болно.

3. Салхины шил, цонх нь дээр хагархай байгаа эсэхийг шалга
Хэрвээ таны машины цонх, салхины шилэн дээр хагархай байгаа бол намартаа багтаж засуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүйтэн болоход уг хагархай улам л томорно уу гэхээс дээрдэхгүй. Хүсвэл та өөрөө ч тэр хагархайг нь засчхаж болно шүү дээ. Харин асар том болж нэмэгдсэний дараа их хэмжээний мөнгө төлж солих шаардлагатай болно.

4. Машиндаа хамгаалагч түрхүүлэх
Эхний цас орж цас, мөс таны машиныг бүрхэхээс өмнө хамгаалалт түрхүүлэх (бүрхүүл үүсгэгч coating, wax, хамгаалах хуулга гэх мэт) нь маш чухал байдаг. Мөн халтираанаас болж зам дээр давс цацдаг, тэгвэл тэр давс таныг халтирч, гулгахаас хамгаалах ч нөгөөтээгүүр машиныг тань бага багаар иддэг билээ. Тиймээс л хамгаалагч бүрхүүл нь таны машиныг бүх талаараа өвлийн хахир хүйтэн, шорвог байдгаас хамгаална.

5. Тоормосны болон бусад гэрлүүдийг шалгах
Өвөл л тааралддаг зузаан цас, мананг эсэн мэнд давахын тулд бусад жолооч болон өөртөө зориулж бүх гэрлээ шалгуулж янзлуулсан байх шаардлагатай.

09/10/2018

Бензиний үнэ 60-80, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгджээ⁉️⛽
Ам.долларын ханш чангарч өнөөдрийн байдлаар 2,568 төгрөгт хүрэв. Үүнийг даган өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгджээ.

Тодруулбал, бензиний үнэ 60-80 төгрөгөөр, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.Энэ удаагийн үнийн өсөлт нь ам. долларын ханш өссөнтэй холбоотой гэж шатахуун импортлогчид тайлбарлаж буй юм.

Өнөөдрийн байдлаар:
1. Петровис компанийн шатахуун түгээх станцууд АИ-92-ыг 1,885, АИ-95-ыг 2,215, Дизель түлшийг 2,245 төгрөгөөр;
2. ТЭС Петролиум ХХК АИ-92-ыг 1,890, АИ-95-ыг 2,150, Дизель түлшийг 2,250 төгрөгөөр;
3. Шунхлай ХХК АИ-92-ыг 1,885, АИ-95 шатахууныг 2,220, Дизель түлшийг -2,245 төгрөгөөр;
4. Магнай Трэйд ХХК АИ 92-ыг 1,890, АИ-95-ыг 2,150, Дизель түлшийг 2,250 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Харин зарим шатахуун импортлогчид, тухайлбал Содмонгол, Синчи Ойл зэрэг компаниуд одоогоор үнээ нэмээгүй байгаа юм.

Машины дугуй авахдаа анхаарах зүйлс 🙂☝🏻Автомашины дугуйны хажуу бөөрөн дээрх тэмдэглэгээнүүд ямар мэдээлэл агуулдаг боло...
05/10/2018

Машины дугуй авахдаа анхаарах зүйлс 🙂☝🏻
Автомашины дугуйны хажуу бөөрөн дээрх тэмдэглэгээнүүд ямар мэдээлэл агуулдаг болохыг хүргэж байна.

1. P225/60R16
☑️‘’Р’’ нь зорчигч гэсэн англи үгний эхний үсэг голдуу P- Metric гэж нэрлэнэ, харин 225 нь дугуйны нэг бөөрнөөс нөгөө бөөр хүртэлх зайг милиметрээр илэрхийлсэн хэмжээ.
60 гэдэг нь талуудын харьцаа, хэсгийн өргөнийг хувиар илэрхийлсэн хажуу бөөрний өндөр юм. Тэгэхээр энэ дугуйны хажуу бөөрний өндөр нь 225 – н 60 % буюу ойролцоогоор 135 мм.
✅‘’R’’ нь цацраг гэдэг англи үгний эхний үсэг,16 нь захын диаметрийг инчээр илэрхийлсэн хэмжээ.

2. Чиглүүлсэн дугуйн хажуу бөөрөнд сумны дүрс байх бөгөөд энэ нь эргэлтийн чиглэлийг зааж байдаг.
Чиглүүлсэн дугуйг хэзээ ч битгий сумны эсрэг чиглэлд суурилуулаарай.
3. P225/60R16 97W
Автомашины дугуйн бөөрөн дээр S,T U, H, Z, W,Y үсгүүд байдаг. Энэ үсэг нь дугуйны явах хамгийн дээд хурдыг заадаг

S – дугуй 180 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
T – 190 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
U – 200 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
H – 210 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
V – 240 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
Z – 240 км/цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
W – 270 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
Y – 300 км/ цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
(Y) – 300 км/ цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

4. 3 үсэг бүхий “DOT” нь Холбооны тээврийн хэрэгсэлийн аюулгүй ажиллагааны стандартаас тавьдаг дугуйны бүх шалгууруудыг давсан гэдгийг илтгэнэ.
TIN дотор байрлах эхний 2 – 3 үсэг ба тоо нь үйлдвэрлэгчийн таних тэмдэг байдаг. Дараагийн хэсэг нь 2 тэмдэгээс илүүгүй байх ба энэ нь дугуйны хэмжээг заана.
3 дахь хэсэг нь 4 тэмдэгтээс илүүгүй байх ба үйлдвэрлэгч нь дугуйны төрөл ба бусад хэрэгцээт мэдээлэлүүдийг тавих боломжтой.
TIN доторх сүүлчийн 4 тоо нь үйлдвэрлэсэн хугацааг заадаг. Эхний 2 тоо нь 7 хоногийг дараагийн 2 тоо нь жилийг хэлнэ. Жишээ нь дугуй 2910 тэмдэглэгээтэй бол энэ дугуй 2010 оны 29 дөх 7 хоногт үйлдвэрлэгдсэн гэсэн үг.
TIN-Дугуйн Дугаарын Тодорхойлолт

5. P225/60R16 97W
Автомашины дугуйн бөөрөн дээр 97W гэсэн тоо үсэг байна. Энэ 97 тоо нь дугуйны ачаа даах чадварыг заадаг.

04/10/2018
Хүний биед цайр дутагдвал хоолны дуршил багасч, оюуны чадвар буурдаг🤔💭1. Цайрын эрүүл мэндийн ач холбогдол, хэрэглээЦайр...
04/10/2018

Хүний биед цайр дутагдвал хоолны дуршил багасч, оюуны чадвар буурдаг🤔💭
1. Цайрын эрүүл мэндийн ач холбогдол, хэрэглээ
Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг.

2.Цайр дархлааны үйл ажиллагааг дэмждэг
Европын “Дархлаа судлал” сэтгүүлд дурдсанаар бол хүний бие махбодид цайр нь Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг байна. Т эс нь биед дараах хоёр үүргийг гүйцэтгэдэг.
✅Дархлааны урвалыг зохицуулах болон хяналт тавих
☑️Хавдарын болон халдварын эсийг дарангуйлах
Цайрын дутал нь дархлааны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Америкийн эмчилгээний хоол судлалын сэтгүүлд дурдсанаар: цайрын дуталтай хүмүүс олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетнүүдэд маш мэдрэг байдаг гэжээ.

3. Цайр сурах чадвар болон ой тогтоолтод нөлөөлдөг
Neuron сэтгүүлд хэвлэгдсэн Торонтогийн их сургуулийн өгүүлэлд дурдсанаар цайр нь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны зохицуулга болон ой тогтоолт, сурах чадвар зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

4. Цайр суулгалтыг эмчилдэг
ДЭМБ-ын судалгаагаар суулгалтаар жил бүр 5 хүртэлх насны 1.6 сая хүүхэд эндэж байна. Бангладеш улсад хийсэн судалгаагаар суулгалтын үед бага насны хүүхдэд арван өдрийн турш цайрын бэлдмэл өгч эмчлэхэд дахин суулгалтаар өвчлөхөөс урьдчилан сэргийлж байсан байна.

5. Цайр томуу өвчнийг эмчлэхэд тустай
Судалгаагаар хамрын ханиадны шинж тэмдэг эхлэнгүүт 24 цагийн дотор цайрын бэлдмэлийг үрэл эсвэл сироп хэлбэрээр уулгахад ханиадны хүндрэл болон үргэлжлэх хугацааг үр дүнтэйгээр бууруулж байжээ.

6. Шарх эдгээдэг
Цайр арьсны бүрэн бүтэн байдал болон бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьсны өвчтэй, идээт үрэвсэлтэй өвчтөнгүүд ихэвчлэн цайрын солилцооны дуталтай, цусан дахь цайрын түвшин буурсан байдаг. Цайр нь ихэвчлэн арьсны үрэвсэл, цочролын үед хэрэглэдэг эмчилгээний тосны найрлагад ордог. Швед улсад хийсэн судалгаагаар цайр нь хөлийн идээт үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэж, нянгийн өсөлтийг удаашруулж үрэвслийг дарж байсан байна.

7. Цайр насжилттай холбоотой архаг өвчний эрсдлүүдийг бууруулдаг
Ореганын их сургуулийн судалгаагаар хоол хүнс болон нэмэлт бэлдмэлээр цайрыг хангалттай авснаар үрэвсэлт өвчнүүдийн эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ. Цайр дутагдсанаар архаг өвчнүүдийн үед үрэвслийн процессыг нэмэгдүүлж шинэ өвчин үүсэх боломжтой болдог.

8. Цайр нь насжилттай холбоотой хараа муудахаас сэргийлдэг
Цайр нүдний торлог бүрхэвчийн эсийн гэмтлээс сэргийлж нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсч хараа муудахаас сэргийлдэг.

9. Цайр ба нөхөн үржихүй
Зарим судалгаагаар цайрын хэрэглээ хангалтгүй байснаар эр бэлгийн эсийн чанар болон тоонд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал Нидерландын их сургуулийн судалгаагаар цайрын сульфат болон фолийн хүчлийн бэлмэл хэрэглэсний дараа эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн нь сайжирсан байжээ.

10. Өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээ:
Цайрын хэрэглээ сайн байх нь ялангуяа хүүхдэд ач холбогдолтой. Учир нь цайр дутагдсанаар хүүхдийн өсөлт удаашрах, халдварт өртөмтгий болох, суулгалт болон амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгддэг.
0-6 сартай хүүхдэд 2.8 мг, 7-12 сартай хүүхдэд 4.1 мг, 1-3 настай хүүхдэд 4.1 мг, 4-6 настай хүүхдэд 4.8 мг, 7-10 настай хүүхэд 5.6 мг, 11-18 настай эрэгтэй хүүхдэд 8.6 мг, эмэгтэй хүүхдэд 7.2 мг, насанд хүрсэн эрэгтэй хүн 7 мг, эмэгтэй хүн 4.9 мг, жирэмсний эхний 3 сартай эмэгтэй 5.5 мг, 2 дахь 3 сар 7 мг, 3 дахь 3 сартайд 10 мг, 6 хүртэлх сартай хүүхэдтэй хөхүүл эх 9.5 мг, 6-аас дээш сартай хүүхэдтэй хөхүүл эх 7.2 мг цайрыг өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.

11. Цайрын эх үүсвэр
Цайрын маш сайн эх үүсвэрт бүх төрлийн малын мах, тахиа, шувууны мах, шош, буурцаг, самар, загас, далайн бүтээгдэхүүн, бүхэл үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог.

Цагаан хоолтой хүмүүс цайрыг өдрийн зөвлөмж хэмжээнээс 50 хувиар илүү авах шаардлагатай байдаг. Учир нь ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг цайрын шимэгдэлт муу байдаг байна.

12. Зарим хүнсэнд агуулагдах цайрын хэмжээ:
✅85 гр хонины маханд -6.7 мг
☑️250 гр хулууны үрэнд – 6.6 мг
✅100 гр үхрийн маханд 4.5 мг
☑️250 мл тарганд -1.4 мг
✅250 гр мөөгөнд -1.4 мг
☑️250 гр бууцайнд 1.4 мг
✅100 гр тахианы маханд 1 мг
Цайрын бэлдмэл нь капсул болон шахмал хэлбэртэй байдаг. Цайрын хүлцэх хамгийн дээд хэмжээ нь насанд хүрсэн хүмүүст 40 мг байдаг.

13. Цайрын дутал
Цайрын дутал нь хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Мөн түүнчлэн хавдар, элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн үед цайрын дутал тохиолддог.

14. Цайр дутлын шиж тэмдэг:
Хоолны дуршил буурах, оюуны чадвар буурах, өсөлт удаашрах, цус багадах, шархны эдгэрэлт удаашрах, арьс батгаших болон үрэвсэх, биеэс таагүй үнэр үнэртэх, суулгалт удаан үргэлжлэх, үс унах зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна жирэмсэн эхчүүдэд төрөлт хүндрэх болон удаашрах эрсдэл үүсдэг.

Цайр эрүүл мэндийн ач холбогдол ихтэй ч илүүдэл хэрэглээ нь аюултай юм. Цайрын илүүдлийн шинж тэмдэгт:

Огиудас хүрэх, бөөлжих, ходоод өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Судалгаагаар цайрын илүүдэл нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна.

04/10/2018

Та автомашиныхаа эд ангиудын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, эдэлгээг уртасгах, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахын тулд дараах зөвлөгөөг санаж яваарай.. 👩‍💼
✅Ямар ч нөхцөлд техникийн баримт бичигт заасан хязгаараас илүү хэмжээний ачаа ачиж болохгүй. Учир нь та нэг л удаа даац хэтрүүлэн явснаар явах ангийн арал, их биений бүх хэсгүүдэд ил далд засч болшгүй гэмтлүүдийг учруулна.
☑️Муу замд өндөр хурдтай явахыг бүү оролд. Амортизатор, нум, пүршүүд хэт ачаалалд орсноор уярч амархан гэмтдэг
✅Резинэн ба хуванцар эд ангиудыг хүйтний улиралд царцуу үед нь хэт ачаалахгүйг хичээ.
☑️Хөдөлгүүр ба хурдны хайрцгийн тосны чанарыг анхаар. Хурд ихтэй явах тохиолдолд хэт шингэн тосыг хэрэглэж болохгүй. Байнга хүйтэн нөхцөлд асаадаг хөдөлгүүрт царцахгүйг нь бодоод хэт шингэн тос хэрэглэсэн бол хөдөлгүүрээ хэт халаахаас зайлсхийж, өгсүүр замд зүтгүүлэхгүй байхыг хичээгээрэй.
✅Хөдөлгүүрийнхээ техникийн баримт бичигт заасан маркийн шатахууныг л хэрэглээрэй. Жишээ нь: Октан багатай бензин хямд боловч хөдөлгүүрийн үнэтэй, чухал эд ангиудыг гэмтээдэг бол октаныг зохиомлоор өндөрсгөсөн бензин нь мөн л адил хор нөлөөтэй. Октан өндөрсгөх хар тугалгын хольц нь автомашины катализаторыг гэмтээдэг учир тэжээлийн системийн автомат тохиргоо алдагдаж, засах нь бүү хэл оношлоход ч бэрх гэмтлүүдийг үүсгэдэг.
☑️Дугуйн хийн даралтыг байнга шалгах хэрэгтэй. Учир нь хийн даралтыг байх ёстой хэмжээнээс нь 10% дутуу хийлэхэд элэгдэл нь 20%-аар, мөн 10% илүү хийлэхэд элэгдэл нь 10%-аар тус тус нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
✅Аккумуляторын батарейн шонгуудыг байнга цэвэр байлгаж, шонд холбогдсон утасны бэхэлгээг тогтмол шалгаж байх нь эдэлгээний хугацааг уртасгах, цахилгаанаар хангах системийн эд ангиудын хэвийн ажиллагааг хамгаалахад чухал ач холбогдолтой.
☑️Хөдөлгүүрийн хөргөх шингэн буюу антифризын чанарыг ашиглалтын нөхцөлд зөв тохируулан сонгох нь чухал. Учир нь манай орны өвлийн улирал -40°С хүртэл хүйтэрдэг учир дулаан орнуудаас оруулж ирсэн автомашины үл хөлдөх шингэнүүд тэсдэггүйг анхаарах хэрэгтэй.
✅Боломж гарах тоолонд тоормосны зууравчийн элэгдлийг шалгаж бай.
☑️Шороон замаар байнга явдаг автомашины агаар шүүгч, тосны шүүр болон түлшний шүүлтүүрийг техникийн баримт бичигт зааснаас богино хугацаанд сольж байх хэрэгтэй.
✅Автомашинаа зориулалтын дулаан гараашид тавьж бай.
☑️Урьдчилан халаах нэмэлт системгүй автомашиныг өвлийн улиралд задгай талбайд 4 цагаас илүү хугацаанд орхихгүй байхыг хичээгээрэй.
✅Хүйтний улиралд салхины шилний цан гүйцэд арилаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцвол аюултай гэдгийг эцэст нь анхааруулъя.

2018 оны 11 сарын 1-нээс эхэлж мөрдөх замын хөдөлгөөний дүрмүүд☝🏻👩‍💼
02/10/2018

2018 оны 11 сарын 1-нээс эхэлж мөрдөх замын хөдөлгөөний дүрмүүд☝🏻👩‍💼

http://www.fact.mn/154515.html
02/10/2018

http://www.fact.mn/154515.html

Огноо: 2014/2/24 9:40:35 Япон машин авбал үүнийг заавал шалгаарай   Аукционы хуудас Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Эн....

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эм Эл Жи Финанс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эм Эл Жи Финанс:

Share

Category