ЗӨЯВ Аудит ХХК / ZUYAV Audit Co.,Ltd

ЗӨЯВ Аудит ХХК / ZUYAV Audit Co.,Ltd Аудит болон санхүүгийн мэргэжлийн үйлчилгээ /
Professional audit and accounting service

⏰Аудиторуудын Зангиагүй Уулзалт  #4🕰️Энэ удаагийн Аудиторуудын нэгдлийн уулзалт маань их онцлогтой боллоо… 😍😍😍Аудиторууд...
22/05/2026

⏰Аудиторуудын Зангиагүй Уулзалт #4🕰️

Энэ удаагийн Аудиторуудын нэгдлийн уулзалт маань их онцлогтой боллоо… 😍😍😍

Аудиторуудын нэгдлийн маань гол зорилгуудын нэг бол бид бусадтайгаа мэдлэг, туршлага хуваалцах, солилцох, нэтворкинг хийж үйл ажиллагаагаа тэлэх билээ… 🎓🎓🎓

Энэхүү зорилгын хүрээнд бид ЗӨЯВ Аудит ХХК-ийн дэмжин хамтран ажилладаг олон улсын эрхтэй мэргэжилтнүүдийг нэгтгэсэн AMIRA NGO байгууллагын Certified Circle уулзалт арга хэмжээнд нэгдлийн гишүүдтэйгээ оролцож, “Leading through uncertainty” сэдвээр ТЭСО групын туршлагыг сонсож, Аудиторуудын нэгдэл байгуулагдсан талаар болон гол зорилгын талаар танилцууллаа 🥰🥰🥰

Аудиторуудын нэгдэлдээ нэгдэж амжаагүй аудиторууд маань ФБ груптээ нэгдээд, цаг алдалгүй мэдээлэл аваад, дараагийн Баасан гарагийн өглөө 7.30-даа болох уулзалтдаа оролцоорой 🤗🤗🤗

Дараагийн уулзалтаар бидний ярилцах сэдэв “AI in Auditing and Accounting” байхаар бид төлөвлөж байна 😘😘😘

ФБ груп: Аудиторуудын Нэгдэл / Auditors' Club
ФБ пэйж: Аудиторуудын НЭГДЭЛ / Auditors' CLUB

Дараагийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй орох болно… Та бүхэн идэвхтэй байж мэдээллээ аваад, мэдээлэл авсан эсэхээ эрхий хуруугаа дараад баталгаажуулаад яваарай 😉😉😉

🕢АУДИТОРУУДЫН ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ  #3🕥Аудиторуудын нэгдлийн "Зангиагүй Уулзалт  #3" уламжлал ёсоороо Баасан гарагийн өглөө...
20/05/2026

🕢АУДИТОРУУДЫН ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ #3🕥

Аудиторуудын нэгдлийн "Зангиагүй Уулзалт #3" уламжлал ёсоороо Баасан гарагийн өглөө буюу 2026 оны 5-р сарын 15-ны 7.30-10.30 цагт боллоо.🫰🫰🫰

Уулзалтаар нэгдлийн буюу аудиторууд бидний нэгдмэл үнэт зүйл юу байх, алсын хараагаа хэр хол тавих, түүндээ хэрхэн хүрэх арга зам, бүтэц гээд гол гол зарчмын зүйлсийг ярилцаж, дүрмийн төслөө боловсруулах ажлыг эхлүүллээ 😍😍😍

Бусдыгаа түүчээлж, манлайлж, идэвхийлэн оролцож байгаа нийт аудиторуудаараа бахархаад баршгүй ээ👏👏👏

Та бүхэн нэгдлийхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дуулаагүй аудиторууддаа дуулгаж, нэгдэхийг уриалаарай. Бидний оролцоо их байхын хэрээр бидний хайртай энэ салбарын хөгжил илүү хурдлах билээ 🥰🥰🥰

Аудиторуудын нэгдэлдээ нэгдэх
ФБ груп:
Аудиторуудын Нэгдэл / Auditors' Club
ФБ пэйж:
Аудиторуудын НЭГДЭЛ / Auditors' CLUB

CPA Plus сэтгүүл: Аудит ба ЗалиланЗӨЯВ Аудит ХХК-ийн бэлтгэсэн “Аудит ба Залилан” сэдэвт нийтлэл ММНБИ-ийн CPA Plus сэтг...
16/05/2026

CPA Plus сэтгүүл: Аудит ба Залилан

ЗӨЯВ Аудит ХХК-ийн бэлтгэсэн “Аудит ба Залилан” сэдэвт нийтлэл ММНБИ-ийн CPA Plus сэтгүүлийн энэ удаагийн дугаарт хэвлэгдэн гарсан байна. Та бүхэн уншиж сонирхоорой 🥰🥰🥰

#ММНБИ #Аудит

Маргааш ЗӨЯВ АУДИТ ХХК-ийн Захирал, Үүсгэн байгуулагч А.Нямдарийн нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байгааг баяртайгаар...
14/05/2026

Маргааш ЗӨЯВ АУДИТ ХХК-ийн Захирал, Үүсгэн байгуулагч А.Нямдарийн нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байгааг баяртайгаар дуулгахад таатай байна.
Монголын аудитын салбарт олон жилийн турш мэргэжлийн өндөр ур чадвар, чин шударга хөдөлмөрөөрөө үнэ цэнэ бүтээж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй А.Нямдарь захиралд гүн талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ, Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна. ЗӨЯВ АУДИТ ХХК-ийн хамт олноос🥰

Аудиторуудын Зангиагүй Уулзалт  #2
05/05/2026

Аудиторуудын Зангиагүй Уулзалт #2

2 дахь уулзалтын сэдэв: ЭКСЕЛ ЗАГВАРЧЛАЛ БА ШИЙДЭЛ Илтгэгч: М.ЖАВХЛАНТӨГС /excel.mn - Санхүүгийн Зөвлөх/ Огноо: 2026 оны 5-р сарын 8-ны Баасан гараг Цаг: Өглөө 07:30 – 10:30 цаг Бай...

Аудиторуудын Зангиагүй Уулзалт  #1Эхний уулзалт маань амжилттай боллоо ❤️Уулзалт арга хэмжээний эхний хэсэгт Залилангийн...
01/05/2026

Аудиторуудын Зангиагүй Уулзалт #1

Эхний уулзалт маань амжилттай боллоо ❤️

Уулзалт арга хэмжээний эхний хэсэгт Залилангийн аудитын талаар ярилцсан ба хоёр дахь хэсэгт ММНБИ-ийн дэргэд Аудиторуудын Нэгдэл / Auditors' Club байгуулах талаар ярилцан, ирсэн бүх аудиторууд маань санаачлагыг дэмжиж нэгдэл маань албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ…

Аудитын салбарт хүчин зүтгэж мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүхий л аудиторуудад маань энэхүү нэгдэл нээлттэй бөгөөд өөрсдийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, шинэ стандартын мэдлэгээ тэлэх, хиймэл оюун ухаан, процессийн автоматжуулалт, аудитын чанар гээд шаардлагатай бүхий л зүйлсийн хүрээнд өөрсдөө оролцоотой байж, биенээ дэмжих зорилготой юм.

Нэгдэлд орох сонирхолтой аудиторууд маань энэ груптээ нэгдэн ороод хэрэгтэй мэдээллээ аваарай 🤗

Группын ФБ хаяг: Аудиторуудын Нэгдэл / Auditors' Club

PS: Аудиторуудын Зангиагүй Уулзалт #2 нь ирэх Баасан гараг буюу 5-р сарын 8-ны өдөр 7.30 цагт болно. Энэ уулзалтын сэдэв нь Автоматжуулалт + Эксел + Аудиторуудын нэгдэл байх болно.

Удахгүй эргээд уулзацгаая 🥰

💕Аудиторуудад зориулсан уулзалт маань болоход 2 хоног үлдлээ. Оролцох хүсэлтэй аудиторууд маань утасны дугаараа үлдээгээ...
29/04/2026

💕Аудиторуудад зориулсан уулзалт маань болоход 2 хоног үлдлээ. Оролцох хүсэлтэй аудиторууд маань утасны дугаараа үлдээгээрэй. Бид өнөөдөр та бүхэнтэй утсаар холбогдох болно. 💕

ММНБИ-ийн дэргэд АУДИТОРУУДЫН НЭГДЭЛ/КЛУБ байгуулах санал хүргүүлэх тухай:Эрхэм хүндэт салбар нэгт Аудиторуудаа!Сүүлийн ...
20/04/2026

ММНБИ-ийн дэргэд АУДИТОРУУДЫН НЭГДЭЛ/КЛУБ байгуулах санал хүргүүлэх тухай:

Эрхэм хүндэт салбар нэгт Аудиторуудаа!

Сүүлийн жилүүдэд Монгол Улс дахь хөндлөнгийн хараат бус аудитын салбар эрчимтэй хөгжиж байна. Аудитын Олон Улсын Стандарт (ISA), чанарын удирдлагын тогтолцоо, ёс зүйн шаардлагууд шинэчлэгдэж, хууль эрх зүйн орчин боловсронгуй болсоор байна. Энэхүү хөгжлийн давалгаанд хөл нийлүүлэн алхах, салбарынхаа ирээдүйг хамтдаа тодорхойлохын тулд Монгол Улсад бүртгэлтэй бүх аудитын компани, мэргэшсэн аудиторууд эвлэлдэн нэгдэх шаардлага тулгарч байна.

Тиймээс бид Монголын Хөндлөнгийн Хараат Бус Аудиторуудын Нэгдэл (клуб) байгуулах саналыг хүндэтгэлтэйгээр танд хүргүүлж байна. Энэхүү нэгдэл нь албан ёсны холбоо буюу мэргэжлийн байгууллага биш, харин мэргэжил нэгтнүүдийн сайн дурын нэгдэл, туршлага солилцох, хамтын өсөлтийг дэмжих талбар болох юм.

ЯАГААД ХӨНДЛӨНГИЙН ХАРААТ БУС АУДИТОРУУДЫН НЭГДЭЛ/КЛУБ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Хөндлөнгийн хараат бус аудитын салбарын хөгжил, мэргэжлийн өсөлтийг дэмжихэд нэгдэл байгуулах нь дараах чухал ач холбогдолтой:

• Мэргэжлийн олон улсын стандартууд, ёс зүй, хараат бус байдал, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх
Аудитын Олон Улсын Стандарт (ISA) болон Монгол Улсын хууль тогтоомжийг бүрэн нэвтрүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог хамтдаа хэрэгжүүлэх, аудитын үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулах. Ингэснээр салбарын нийтлэг стандарт, шилдэг туршлагыг нэгтгэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

• Мэргэжил нэгтнүүдийн сүлжээ, туршлага солилцоог бэхжүүлэх
Аудитор, аудитын компаниуд хоорондоо идэвхтэй холбогдох, шилдэг туршлагаа хуваалцах, хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх, мэргэжлийн хөгжлийн сургалт, семинар зохион байгуулах. Энэ нь ганцхан компанийн хэмжээнд бус, салбарын түвшинд мэдлэг, ур чадварыг өсгөхөд чухал үүрэгтэй.

• Төр, бизнесийн өмнө нэгдмэл дуу хоолой болох
Аудитын тухай хууль, татварын бодлого, зохицуулалтын өөрчлөлтөд нэгдсэн санал бодлоо илэрхийлэх. Ингэснээр салбарын эрх ашгийг илүү үр дүнтэй хамгаалах боломжтой болно.

• Гишүүдийн бизнесийн өсөлт, нэр хүндийг нэмэгдүүлэх
Нэгдлийн гишүүд нь компани, аудиторын нэр хүнд, итгэлцлийг өсгөж, харилцагчдын итгэлийг бэхжүүлнэ. Хамтын брэнд, хамтарсан маркетинг, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.

• Залуу аудиторуудыг дэмжих, шинэ үеийг бэлтгэх
Шинэ мэргэжилтнүүдэд ажлын туршлага хуримтлуулах, олон улсын гэрчилгээ (CPA, ACCA гэх мэт) авахад нь практик туслалцаа дэмжлэг үзүүлэх. Ингэснээр салбарын хүний нөөцийг тогтвортой хөгжүүлнэ.

• Салбарын нийт нэр хүнд, итгэлийг өсгөх
Аудитын үйлчилгээний чанар, хараат бус байдал сайжирснаар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтийн итгэлцэл нэмэгдэж, Монголын эдийн засгийн ил тод байдал, засаглалд эерэг нөлөө үзүүлнэ.

Хөндлөнгийн хараат бус аудиторын салбарт ажиллаж буй нийт аудиторууд маань идэвхитэй оролцож салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг та бүхнээс хүсэж байна. Та бүхэн минь идэвхитэй оролцоорой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар авна уу.
Утас: 99173105
Мөн постны дор та бүхэн утасны дугаараа үлдээгээрэй бид тантай эргэн холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

БАЯРЛАЛАА...🥰

📩УРИЛГАЭрхэм хүндэт хөндлөнгийн хараат бус аудиторууд танаа,Та бүхнийг “Аудиторуудын зангиагүй уулзалт”-д хүрэлцэн ирэхи...
16/04/2026

📩УРИЛГА
Эрхэм хүндэт хөндлөнгийн хараат бус аудиторууд танаа,
Та бүхнийг “Аудиторуудын зангиагүй уулзалт”-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

🌟Энэ уулзалт арга хэмжээ нь зөвхөн хөндлөнгийн хараат бус аудиторуудад зориулагдсан, зангиагүй, чөлөөт уулзалт юм.
Уулзалтын үеэр бид Аудитын салбарт одоогоор тулгамдаж буй 🕵️‍♀️🔥халуун сэдвүүд (олон улсын стандартын шинэчлэл, мэргэжлийн ёс зүй, технологийн нөлөө, зохицуулалтын шаардлагын өөрчлөлт, мэргэжилтнүүдийн хөгжил гэх мэт)-ээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, бодит асуудлуудаа хамтдаа ярилцаж, шийдэлд хүрэх зорилготой болно.

🎯Уулзалт арга хэмжээний гол зорилго:
Хөндлөнгийн хараат бус аудиторуудын хоорондын туршлага солилцох, хамтын шийдэл олох, салбарынхаа ирээдүйн талаар чөлөөтэй санал бодлоо хуваалцах юм.
Та бүхний идэвхтэй оролцоо, туршлага, санал бодол бидэнд маш чухал билээ.🙏

Эхний уулзалтын сэдэв: ЗАЛИЛАНГИЙН АУДИТ

📅Огноо: 2026 оны 5-р сарын 1-ний Баасан гараг
⏱️Цаг: Өглөө 07:30 – 10:30 цаг
📍Байршил: ЗӨЯВ Аудит ХХК-ийн оффис, ХУД, 3-р хороо, Хос Даль оффис, 602 тоот
👔Хэлбэр: Чөлөөт уулзалт (зангиагүй)
Урилгыг хүлээн авснаа баталгаажуулахын тулд та дараах холбоосоор бүртгэлээ хийлгэнэ үү.
https://docs.google.com/forms/d/148FWvEoRZtKzX7rX4HwIQWH2cJRcyN2HYcyEMAvcNq0/edit

Бид тантай эргэн холбогдох болно.
Баярлалаа.🥰

Address

#602, 6th Floor, Khos Dali Office, Industrial Street, 3rd Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЗӨЯВ Аудит ХХК / ZUYAV Audit Co.,Ltd posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share