10/01/2021
🎬 Дэлхийн анхны крипто вальютын тухай цуврал кино 🎥
Түүхэндэх хамгийн өндөр үнийг тогтоож байгаа крипто валют Биткойныг дэлхийн эдийн засгаар тогтохгүй энтертэйнмэнтийн салбарынхан анхаарлаа хандуулж эхэлжээ. 2020 оны 12-р сарын 26-ны өдөр анхны крипто валютын тухай кино “Pumping Time” хийгдэх болсныг зарлажээ.
Кино зохиолыг бидний сайн мэдэх Жү мүн /joo mong/, Iris, Бүгдийг нь /all in/ киноны зохиолч Choi Wan-kyu бичихээр болсон бөгөөд энэ бол крипто валютын тухай гаргах дэлхийн анхны цуврал болж байгаа юм.
Уг киног бүтээхэд крипто валютаар мэргэшсэн Солонгосын контент үйлдвэрлэгч компани болох “K-Play Contents” хөрөнгө оруулж төсөл, удирдлага дээр ажиллан киног Хятад, Америкийн компаниудаар хийлгэх төлөвтэй байна. Уг кино нь нийт 10 улирал тус бүр 30 минутын 20 ангитай байхаар байна.
Уг киногоор дамжуулан энгийн хүмүүст крипто валютын талаар мэдээлэл олгох дан ганц уран сайхны кино биш гэдгийг ойлгуулах Edu+tainment зорилготой ажээ. Киноны агуулгад биткойн болон бусад валют, блокчейн систем, засгийн газруудын гаргахаар төлөвлөж байгаа дижитал валют зэргийг нарийн харуулах төлөвлөгөөтэй байна.
https://www.kplay.net/