29/10/2012
Даатгуулах уу, хохирох уу
Бидний сvvлийн vед бахархан дууриаж, хийж байгаа алхам бvрийг нь анхааран харах болсон өндөр хөгжилтэй барууны орнуудад гэхэд л даатгал улс орных нь төдийгvй, иргэд, өрх гэрvvдийнх нь хэвийн хэрэглээ болжээ. Тэгснээр эдийн засаг нь найдвартай хамгаалалтад орж, хvн зон нь маргаашдаа итгэлтэй ирмvvн амьдрах томоохон нөхцөл хангагджээ гэж хэлж болохоор байгаа бөгөөд тэгш даатгуулснаараа хvмvvс ирээдvйд бий болох амьдралын өндөр өртгөө өнөөдөр хямдхан худалдаад авчихаж байна шvv дээ. Тухайлбал, нас дээр гараад ирэхэд яаж амьдрах вэ? Хэдэн хvvхдээ айл гэр бvл болоход нь юу бэлдэж өгөх вэ? Сургууль соёлынх нь төлбөр мөнгийг нь хаанаас олох вэ? Зэрэг хvмvvсийн толгойг гашилган зовоодог vй олон зvйлд зvгээр л даатгуулаад явж байхад санаа зовох шаардлагагvй болно.
Мэдээж танд vvнийг унших vед даатгалын хураамж гэж нэрлэгддэг даатгалын компанид төлөх мөнгө нь их биз дээ гэж бодогдож байгаа байх. Тэгвэл тийм биш гэдгийг Монгол даатгал компани дээр саяхан болсон хоёр vйл явдал дээр жишээлэн vзvvлье.
Манай улсын нэгэн нэртэй тамирчин жил шахамын өмнө гадаадад тэмцээнд оролцох болсонтойгоо холбоотойгоор Монгол даатгал компанид эрvvл мэнд, гэнэтийн ослын даатгал хийлгэж ердөө л 15 доллар буюу 16 мянга орчим төгрөг хураамжийн орлогод тушаасан юм. Харин тамирчин маань тэмцээнд орох vедээ гэмтэл авч, мэдээжээр хэлж ирдэггvй азгvй явдал л юм болохоор ийм юм болно гэж тэрбээр урьдаас яаж мэдэх билээ. Эмчилгээнээс өгсvvлээд л чамгvй зардал гаргасан тvvнд Монгол даатгал компаниас vvргийнхээ дагуу нэг сая төгрөгийг олгосон юм.
Өөр нэг жишээ дурдъя. Монгол даатгал компанийн нэгэн vйлчлvvлэгч автомашины болон жолоочийн хариуцлагаа таван мянган төгрөг төлж даатгуулжээ. Харин тус компани өнөөдөр уг жолоочийн бусдын өмнө хvлээхээр болоод буй хариуцлагад нь зориулж 500 мянган төгрөг олгож байна. Хэрвээ Та анзаарсан бол дээрх хоёр vйлчлvvлэгч маань даатгуулж байгаа зvйлийнхээ vнэлгээний нэгхэн хувиар тооцож даатгалын vйлчилгээний төлбөр төлсөн байгаа биз. 1000 төгрөгнөөс ердөө л 10 төгрөг. Ингээд бодоход даатгал маш хямд, бас ашигтай зvйл.
Даатгуулах зайлшгvй шаардлага нь дээр өгvvлсэнчлэн ирээдvйд бий болох зардал, нөгөө л хэлж ирдэггvй хийсч ирдэг эрсдэл, гай тvйтгэр. Тийм юм хаанаас болоо аж дээ гэж бодогдох авч баримт мэдээ сөхөөд vзвэл бас ч тийм биш юм байна даа.
Өнгөрсөн оны байдлаар л гэхэд дэлхийн хэмжээнд 60 мянга гаруй гамшиг, золгvй явдал бvртгэгдсэн бөгөөд байгалийн гамшгийн улмаас 51 мянган хvн амиа алдсан байх юм. Yер усны аюулаас болж нийтдээ 4280 хvн амиа алдсаны 1400 нь Энэтхэг, Бангладеш зэрэг Азийн улсуудад гарсан vерээс болжээ.
Тээвэрлэлттэй холбоотой осол эндэгдлээс vvдэн 2200 хvн амиа алдсаны дотор усан тээвэр хөлөг онгоцны сvйрэл гамшгаас болж өнгөрсөн оны зургадугаар сард 528 хvн голд унасан гашуун мэдээ бий.
Аргентин, Ирланд улсуудад болсон газар хөдлөлт 44 мянга гаруй хvний аминд хvрч, 10 мянга гаруй хvнийг хvндээр гэмтээн, 15 мянга орчим хvнийг орон гэргvй болгож vлэмж хохирол тарилаа.
Ерөнхийдөө дэлхийн хамжээн дэх гамшиг ослын хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд vvнд хvний санаатай болон санамсаргvй vйлдлvvд ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал: 2003 онд хvний vйл ажиллагаанаас vvдэлтэй байгалийн гамшгаас болж найман мянга, Солонгосын Тайгу хотын метронд бөмбөг дэлбэрснээс болж 200 гаруй хvн амиараа хохирлоо.
Дээрх хохирлуудын мөнгөн дvн 70 сая долларт хvрсний 19 сая нь даатгалаар төлөгдсөн байна. Байгалийн гамшгаас vvдэлтэй 58 сая долларын хохирлын 16 сая нь мөн даатгалаар төлөгджээ. Энэ нь хохирлын дvнгийн 30 хувь нь эргэн төлөгдсөн байна гэсэн vг. Ингээд бодохоор ер нь энэ байдал манай орны хувьд ямар байдаг юм бол гэсэн бодол vvнийг бичигч надад эрхгvй төрж байна л даа.
Тэгвэл 2003 онд Сэлэнгэ аймагт гэхэд хvр эрвээхэйн нvvдэл явж 200 мянган га талбайд тарьсан тарианы 30 хувийг сvйтгэж орхисон, мөн аадар бороо, мөндрийн улмаас vерт автаж орон гэргvй болсон улаанбаатар хот, Ховд, Хөвсгөл аймгуудын нийт 47 өрхийн хохиролд 60-аад сая төгрөгийг улсын нөөцөөс олгосон, vерээс болж эвдэрч сvйрсэн зvйлсийг сэргээн босгоход нийтдээ 400 гаруй сая төгрөг зарцуулагдсан.
Увс аймагт шатахуун тvгээх станц дэлбэрч дөрвөн хvн амь насаа алдан улсын нөөцөөс тэдгээр иргэдийн ар гэрийнхэнд зургаан сая шахам төгрөгийг олгосон. Баян-Өлгий аймгийн Буянт суманд газар хөдөлж барилгын хана, тааз нурснаас 3,7 сая төгрөгний хохирол учирсан гээд тоочоод байвал бас л нэлээд зvйлийг бичиж болохоор байна. Харин эдгээр хохирлууд даатгалгvй байсан нь дээр өгvvлсэн дэлхий нийтийн хандлагаас манайх хоцорч байгааг илтгэх агаад манайхан даатгал гэгч хямд бөгөөд ашигтай vйлчилгээнд хайхрамж муутай хандах болсныг, нөгөө талаас улсын нуруун дээр vvрэх ачаа ч даатгалын ивээлээр хөнгөрөх бололцоо байгааг давхар давхар харуулж байна.
Энэ байдал нь мэдээжээр нөгөө талаас Монголын даатгалын компаниуд юу хийж байна гэсэн бодлыг эрхгvй төрvvлэх учраас энэ тухай Монгол даатгал компанийн жишээн дээр товчхон дурдъя.
Даатгалын vйл ажиллагаа эрхэлсээр 70 жилийн нvvрийг vзэж хат суусан гэж хэлж болох энэ байгууллагын хамт олон өнгөрсөн онд нийтдээ 4,7 тэрбум төгрөгний даатгалын vйлчилгээ vзvvлжээ. Даатгуулагчдынх нь дотор Иргэний нисэхийн ерөнхий газар, Туушин, Эм-Си-Эс холдинг, НИК, Вагнер Ази, МИАТ, Мобиком зэрэг компаниуд, ОХУ-ын ЭСЯ, Германы Ханс Зайделийн сан, БНПу-ын ЭСЯ, Дэлхийн зөн ОУБ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын нэр хvндтэй байгууллагууд багтах аж.
Тус компаниас байгууллага, иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлж өгсөн нь бараг нэг тэрбум төгрөг болсныг Монгол улсын даатгалын хяналтын албанаас мэдээлсэн байна. Энэ нь Монголын нийт даатгалын vйлчилгээний 80 гаруй хувийг гардан гvйцэтгэж, олгогдож буй нийт хохирол төлөлтийн 90 хувийг дангаар хариуцаж байна гэсэн vг.
Өнгөрсөн онд тус компани иргэд, байгууллагуудын эд хөрөнгөнд учирсан 500 гаруй сая төгрөгийн хохирлоос гадна, хvний vйл ажиллагааны хариуцлагатай холбоотой 300-гаад сая, мөн эрvvл мэнд, гэнэтийн осолтой холбоотой 100 гаруй сая төгрөгний хохирлыг нөхөн олгосон байна.
Хэлж ирдэггvй эрсдэл, гай тvйтгэрээс хэрэглэгчдээ хамгаалахад цаашдаа ч энэ компанид төлөвлөсөн зvйл их байгаагийн нэг нь даатгалын тодорхой чиглэлvvдээр хvн ардад мэдээлэл, зөвлөгөө өгөх явдал юм. Энэ нь мэргэн уншигч Тантай дараа дараагийн дугаараар дахин уулзалдах аятай тохиол болох биз ээ.