Gund Investment

Gund Investment A Mongolian investment holding company investing in innovative businesses and long-term value creation since 2016. PAVE THE FUTURE!

Welcome to Gund Investment - where innovation meets sustainability. Founded in 2016 by visionary entrepreneur Dugar Jargalsaikhan, Gund Investment emerged from the rich legacy of the MIH Group, embodying a transition from tradition to pioneering investment strategies in Mongolia. Under the leadership of CEO Bat-Ireedui Jargalsaikhan, we've embraced a system-thinking approach, leveraging logical th

inking and psychology to navigate the complexities of a rapidly evolving business landscape. At Gund Investment, we're not just about financial growth; we're about creating shared value. Our portfolio spans across diverse sectors - from cutting-edge system engineering services with TUS Solution LLC to transformative education platforms like SHIMT, serving over 200,000 users. We're dedicated to investing in enterprises that not only yield financial returns but also contribute positively to society, ensuring sustainable development for our customers, employees, and stakeholders. Our mission is clear: To pave the way for a future where businesses thrive by being truly inclusive and value-generating. Join us on this journey as we pave the future, one innovative investment at a time.

🏆 ХАСЫН ХҮЛЭГҮҮД 10 ДАХЬ АВАРГЫН ЦОМОО ӨРГӨЛӨӨ.МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын финалын цувралд "Хасын...
27/04/2026

🏆 ХАСЫН ХҮЛЭГҮҮД 10 ДАХЬ АВАРГЫН ЦОМОО ӨРГӨЛӨӨ.

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын финалын цувралд "Хасын Хүлэгүүд" баг "Сэлэнгэ Бодонс" багийг 4:1 харьцаагаар буулган авч, хоёр дахь удаагаа гурамсан аваргын цомыг өргөлөө. Ингэснээр "Хасын Хүлэгүүд" баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ дахин нэг удаа мөнхлөв.

"Гүнд Инвестмент" холдингийн зүгээс "Хасын Хүлэгүүд" багийн энэхүү түүхэн амжилтыг бүтээлцсэн тамирчид, арын албаныхан, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж байна!

Багийн менежментийг хариуцдаг "Хүлэгүүд спорт менежмент" компани нь "Гүнд Инвестмент" холдингийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд "Хасын Хүлэгүүд" баг 10 дахь аваргаа авсан энэ жил - "Гүнд Инвестмент" холдинг болж өөрчлөн байгуулагдсаны 10 жилийн ой мөн тохиож байгаа билээ.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

🏆ULAANBAATAR XAC BRONCOS LIFT THEIR 10TH CHAMPIONSHIP TROPHY

In the 2025-2026 season finals of the MBA The League, Ulaanbaatar Xac Broncos defeated Selenge Bodons with a 4:1 series result, lifting the Triple Crown trophy for the second time. With this achievement, Ulaanbaatar Xac Broncos has once again written its name in Mongolian basketball history.

On behalf of Gund Investment, we extend our congratulations to the players, management team, supporting staff, and fans who contributed to this historic achievement.

Khuleguud Sport Management LLC, the company responsible for the team’s management, is part of Gund Investment. This year, as Ulaanbaatar Xac Broncos celebrates its 10th championship title, also marks the 10th anniversary of its reorganization under the name Gund Investment.

PAVE THE FUTURE!

🌱GROWING WITH GOOGLE"Grow with Google Mongolia 2026" хөтөлбөрийн зөөлөн ур чадварын сургалтын эхний зочин илтгэгчээр хөт...
08/04/2026

🌱GROWING WITH GOOGLE

"Grow with Google Mongolia 2026" хөтөлбөрийн зөөлөн ур чадварын сургалтын эхний зочин илтгэгчээр хөтөлбөрийн Ерөнхий ивээн тэтгэгч "Гүнд Инвестмент" холдингийн үүсгэн байгуулагч, "Системийн Инженерчлэлийн институт" ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан уригдаж, "Зорилгоо оновчтой тодорхойлох нь" сэдвээр оролцогч залууст сонирхолтой илтгэл танилцууллаа.

Жаргалтай ирээдүйгээ хамтран бүтээцгээе!

🤖tuss.io ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ТӨРИЙН ШИЙДВЭРИЙН ХЯНАЛТЫН ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ.Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар TUS ...
27/03/2026

🤖tuss.io ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ТӨРИЙН ШИЙДВЭРИЙН ХЯНАЛТЫН ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар TUS Solution компанийн хөгжүүлсэн tuss.io платформд суурилсан шийдвэрийн хяналтын системийг /"Комплаенс" шийдэл/ ашиглаж эхэллээ. Энэхүү платформ нь төрийн шийдвэр, журам, тогтоолуудыг хянаж, хууль нийцэл, процессын алдаа болон ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Энэхүү шийдлийг олон улсын дижитал бодлогын платформ болох Digital Watch Observatory болон дотоодын хэвлэлүүд онцолжээ.

tuss.io нь "Гүнд Инвестмент" холдингийн охин компани болох "ТУС Солюшн" ХХК-ийн хөгжүүлсэн, байгууллагуудад зориулсан системчилсэн дижитал шийдэл юм.

🔗 https://dig.watch/updates/mongolia-anti-corruption-authority-adopts-ai-system-for-decision-monitoring

🔗 https://www.montsame.mn/mn/read/393911

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

🤖tuss.io POWERS AI-BASED GOVERNMENT DECISION MONITORING

The Independent Authority Against Corruption of Mongolia has begun using a decision monitoring system built on tuss.io, developed by TUS Solution. The platform supports the review of government decisions and regulations, helping identify compliance issues, procedural gaps, and potential conflicts of interest.

Over the past few years, the system has been used to monitor 300+ regulatory acts, contributing to more consistent and transparent decision-making.

The initiative has also been covered by Digital Watch Observatory, an international digital policy platform, as well as local media.

tuss.io is developed by TUS Solution LLC, a subsidiary of Gund Investment, focused on building practical, system-based digital solutions for institutions.

🔗 https://dig.watch/updates/mongolia-anti-corruption-authority-adopts-ai-system-for-decision-monitoring

🔗 https://www.montsame.mn/mn/read/393911

PAVE THE FUTURE!

IAAC uses an AI platform to monitor government orders and check legal compliance.

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР"Гүнд Инвестмент" холдингийн хөрөнгө оруулалттай дараах компаниудад ажилд орохыг урьж байна. ...
23/03/2026

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

"Гүнд Инвестмент" холдингийн хөрөнгө оруулалттай дараах компаниудад ажилд орохыг урьж байна. Сонирхож буй ажлын байрныхаа пост дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Lifeline.mn
National Life Daatgal / Амьдралын даатгал
Reach Point Property management LLC

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

🌱GUND - GROWING WITH GOOGLEСистемт хөгжлийг манлайлагч "Гүнд Инвестмент" холдинг Grow with Google Mongolia хөтөлбөрийг 3...
16/03/2026

🌱GUND - GROWING WITH GOOGLE

Системт хөгжлийг манлайлагч "Гүнд Инвестмент" холдинг Grow with Google Mongolia хөтөлбөрийг 3 дахь жилдээ дэмжин, ивээн тэтгэж байна. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдаж, "Google"-тэй хамт өсөн дэвжих гэж буй нийт залуустаа амжилт хүсье!

2024 - Манай улсад анх удаа "Google" компанийн албан ёсны эрхтэй ”Google career certificate” олгох "Grow with Google" хөтөлбөр эхэлснийг "Гүнд Инвестмент" компани дэмжин ажиллав. Энэхүү хөтөлбөрт мэдээлэл технологийн 6 чиглэлд 350 элсэгч хамрагдаж амжилттай төгссөн.

2025 - "Grow with Google" хөтөлбөрийн хоёр дахь улиралд "Гүнд Инвестмент" холдинг залуусын боловсрол, хөгжилд хөрөнгө оруулж, хоёр дахь жилдээ хамтран ажиллав. Хоёр дахь удаагийн хөтөлбөрт нийт 6 чиглэлд 350 элсэгч бүртгүүлж амжилттай төгссөн.

2026 - "Grow with Google" хөтөлбөрийн гурав дахь улиралд 9 чиглэлд 300 элсэгч бүртгүүлж, хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. "Гүнд Инвестмент" холдинг 2026 оны зах зээлд хамгийн эрэлттэй дижитал мэргэжлийн ур чадваруудыг богино хугацаанд олон улсын арга барилаар эзэмшүүлэх "Grow with Google" хөтөлбөрийг гурав дахь жилдээ ивээн тэтгэж, холдингийн шилдэг 10 ажилтан маань "Google"-тэй хамт өсөн дэвжихээр хөтөлбөрт мөн элсээд байна.

"Гүнд Инвестмент" холдинг "Google" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газартай "Grow with Google" хөтөлбөрөөс гадна Google for Startup, Google Education зэрэг төслүүд дээр хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Мөн холдингийн маань өдөр тутмын ажил бүхэлдээ Google workspace-д суурилан явдаг бөгөөд ажилтнууд маань G-Suite програмууд дээр чөлөөтэй ажилладаг, өдөр тутмын хурал, хэлэлцүүлэгтээ Chromebook-ийг ашиглан оролцдог "Google"-тэй хамт өсөн дэвжиж яваа хамт олон юм.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

🌱 GUND - GROWING WITH GOOGLE

As a leader in systematic development, Gund Investment is proudly supporting and sponsoring the Grow with Google Mongolia program for the third consecutive year. We wish success to all the participants who have joined this year’s program and are taking the opportunity to grow together with Google.

2024 - Gund Investment supported the launch of the Grow with Google program, which introduced the official Google Career Certificate in Mongolia for the first time. Through this program, 350 participants graduated successfully across six information technology fields.

2025 - In the second season of the Grow with Google program, Gund Investment continued its commitment to supporting youth education and development, working together for the second year. The program once again welcomed 350 participants across six fields, all of whom completed the program successfully.

2026 - In the third season of the program, 300 participants across nine fields have enrolled, and attended the program’s opening event. For the third year, Gund Investment is sponsoring the Grow with Google program, which provides participants with high-demand digital skills through internationally recognized learning methods in a short period of time. At the same time, 10 employees from Gund Investment have also joined the program and are growing together with Google.

Beyond the Grow with Google initiative, Gund Investment has begun cooperation with Google’s representative office in Mongolia on projects such as Google for Startups and Google Education.

Our holding’s daily operations are fully powered by Google Workspace, where employees work seamlessly with G-Suite tools, and participate in meetings and discussions using Chromebooks, growing and evolving together with Google.

PAVE THE FUTURE!

🤝🏻 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.Монголын амьдралын даатгалын ууган компани болох "Нэйшнл Лайф Даатгал" ХХК болон Монг...
12/03/2026

🤝🏻 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Монголын амьдралын даатгалын ууган компани болох "Нэйшнл Лайф Даатгал" ХХК болон Монгол Улсын Хөгжлийн банкны харъяа "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК хамтран санхүү, нийгэм, байгаль орчны бодлогыг уялдуулсан тогтвортой орон сууцны хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

"Нэйшнл лайф даатгал" компани нь "Гүнд Инвестмент" холдингийн хөрөнгө оруулалттай ууган компаниудын нэг билээ.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

📢ИРГЭД ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ БОДИТ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Нэйшнл Лайф Даатгал ХХК болон Хөгжлийн Банкны Хөрөнгийн Удирдлагын Компани ХХК хамтран санхүү, нийгэм, байгаль орчны бодлогыг уялдуулсан тогтвортой орон сууцны хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь орон сууцны төслүүдийн өртгийг бууруулах, мөн бага болон бага-дунд орлоготой өрхүүдэд орон сууцанд анх удаа орох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Тодруулбал иргэд урьдчилгаа төлбөрөө Нэйшнл Лайф Даатгалын орон сууцны хуримтлалын даатгалын бүтээгдэхүүнээр баталгаатай, тогтвортой хуримтлуулах замаар орон сууц өмчлөх бодит боломж бүрдэх юм.

Мөн ногоон барилга, цэвэр дулааны шийдлийг дэмжих замаар нүүрсэнд суурилсан өрхийн халаалтаас татгалзах шилжилтийг хурдасгаж, хотын агаарын бохирдлыг бууруулах, илүү эрүүл, тогтвортой амьдрах орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Нэйшнл Лайф Даатгал ХХК нь энэхүү санаачилгад институциональ стратегийн түншийн хувиар оролцож, орон сууцны хуримтлалын тогтолцоог даатгалын шийдлээр баталгаажуулахын зэрэгцээ иргэдийн урт хугацааны санхүүгийн төлөвлөлт, хөрөнгө хуримтлалын боломжийг дэмжин ажиллах юм.

Цаашид талууд энэхүү санамж бичгийн хүрээнд иргэдийн урт хугацааны болон тэтгэврийн хуримтлалыг дэмжих, эдийн засгийн тогтвортой хөгжилд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдлүүдийг хамтран хөгжүүлэхээр боллоо.

#оронсууцжуулалт #тогтвортойхөгжил #санхүүгийнхүртээмж

🐎САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭXVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилдээ хотол олноороо эрүүл энх, саруул сайхан байхыг ...
17/02/2026

🐎САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилдээ хотол олноороо эрүүл энх, саруул сайхан байхыг хүсэн ерөөе. Морь мэт хийморьтой байж,
мөрөөдөл бүрээ хурдлан гүйцээх гал морин жил айсуй. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

🐎 LUNAR NEW YEAR GREETING

On the occasion of the XVII sexagenary cycle’s Year of the Fire Horse, known as the “Subduer by Majesty,” we extend our sincere wishes for good health, prosperity, and well-being to all. May you carry the spirited strength and soaring fortune of the horse, and may the coming Year of the Fire Horse empower you to pursue your aspirations with speed and determination. Wishing the Mongolian people a joyful and auspicious celebration of Tsagaan Sar.

PAVE THE FUTURE!

ЭМГЭНЭЛГрекийн сагсан бөмбөгийн нэрт мэргэжилтэн, “Хасын Хүлэгүүд” багийн ерөнхий дасгалжуулагч, бидний үнэнч нөхөр Тана...
06/02/2026

ЭМГЭНЭЛ

Грекийн сагсан бөмбөгийн нэрт мэргэжилтэн, “Хасын Хүлэгүүд” багийн ерөнхий дасгалжуулагч, бидний үнэнч нөхөр Танасис Скуртопулос (Thanasis Skourtopoulos) зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дасгалжуулагчийн хувиар Европ, Ази тивийн олон баг, шигшээ багуудыг амжилттай удирдан манлайлж, Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм байлаа. Түүний мэргэжлийн ур чадвар, манлайлал, багшийн ёс зүй нь хамтран ажилласан хамт олон, тамирчдын сэтгэлд гүн ул мөр үлдээсэн юм.

Талийгаачийн гэр бүл, ойр дотнынхон, "Хүлэгүүд Спорт Менежмент" ХХК-ийн хамт олон, “Хасын Хүлэгүүд” багийн хамт олон болон Монголын сагсан бөмбөгийн их гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

2026.02.06
"Гүнд Инвестмент" холдинг

---

CONDOLENCES 🕊️

We are deeply saddened by the sudden passing of Thanasis Skourtopoulos, a distinguished Greek basketball professional, Head Coach of the Хасын Хүлэгүүд - Broncos pro basketball team, and our dear colleague and friend. His passing is an irreparable loss to all of us.

As an internationally recognized and accomplished coach, he successfully led numerous club and national teams across Europe and Asia, making a valuable contribution to the development of basketball in Mongolia. His professional excellence, leadership, and coaching ethics left a profound and lasting impact on the colleagues and athletes who had the privilege to work with him.

We extend our deepest condolences to his family and loved ones, the team of Khuleguud Sports Management LLC, Ulaanbaatar Xac Broncos team, and the entire Mongolian basketball community.

2026.02.06
Gund Investment LLC

🏛️МҮХАҮТ-ЫН СПОНСОР ГИШҮҮН БОЛЛОО."Гүнд Инвестмент" холдинг гишүүнчлэлийн ангиллаа ахиулан МҮХАҮТ-ын "Спонсор" гишүүн бо...
22/01/2026

🏛️МҮХАҮТ-ЫН СПОНСОР ГИШҮҮН БОЛЛОО.

"Гүнд Инвестмент" холдинг гишүүнчлэлийн ангиллаа ахиулан МҮХАҮТ-ын "Спонсор" гишүүн болж, гэрчилгээгээ гардан авлаа. Бид 2021 оноос Монголын бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-ийн гишүүнээр элсэж тогтмол хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү шинэ шатны гишүүнчлэл нь байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, улам өргөжүүлэх чухал алхам болж байна.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

🏛️MNCCI SPONSOR MEMBER

Gund Investment has upgraded its membership category and officially became a Sponsor Member of the Mongolian National Chamber of Commerce and Industry (MNCCI), receiving its membership certificate. We have been a member of MNCCI, Mongolia’s leading business representative organization, since 2021 and have maintained consistent cooperation over the years. This new membership level marks an important step in advancing our partnership to a new stage and further expanding our collaboration moving forward.

PAVE THE FUTURE!

🎄ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎁Улиран одож буй 2025 онд бидэнтэй хамтдаа үнэ цэн бүтээлцэж, суралцаж, өсөн тэлсэн бүх түнш, ...
31/12/2025

🎄ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎁

Улиран одож буй 2025 онд бидэнтэй хамтдаа үнэ цэн бүтээлцэж, суралцаж, өсөн тэлсэн бүх түнш, харилцагч, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний итгэл, хамтын ажиллагаа бидний урагшлах хүч байсаар ирсэн.

Ирэх ондоо илүү их үнэ цэнийг бүтээсэн, тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаагаараа нийгэмд бодит хувь нэмэр оруулсаар байх болно.

"Гүнд Инвестмент" холдингийн зүгээс та бүхэндээ шинэ жилийн мэндийг дэвшүүлж байна. Та бүхэн сайхан баярлаарай.

🎆ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

"Гүнд Инвестмент" холдингийн санаачлан хэрэгжүүлж буй системийн инженерчлэлийн төсөл Монгол дахь АНУ-ын худалдааны танхи...
18/11/2025

"Гүнд Инвестмент" холдингийн санаачлан хэрэгжүүлж буй системийн инженерчлэлийн төсөл Монгол дахь АНУ-ын худалдааны танхимын "CSR Awards Night 2025" шагнал гардуулах ёслолын "Leadership" төрөлд өрсөлдөж байна.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670004628

Alerts

Be the first to know and let us send you an email when Gund Investment posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gund Investment:

Share