Тэтгэлэгт хөтөлбөрүүд Scholarships

Тэтгэлэгт хөтөлбөрүүд Scholarships Гадаад дотоодод зарлагдсан тэтгэлэг хөтөлбөрүүдийн м?

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 /Улсын хэмжээнд/ Дэмжигч байгууллага: Боловс...
26/08/2019

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020

/Улсын хэмжээнд/

Дэмжигч байгууллага:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар

Тавигдах шаардлага:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4-р курсын өдрийн ангийн оюутан байх.
Үүнд:
Уул уурхайн ашиглалтын технологи
Геологи
Уул уурхайн менежмент
Маркшейдер
Ашигт малтмалын баяжуулалтын технологи
Уурхайн машин тоног төхөөрөмж
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Агрономи
Хөрс судлал, агрохими
Ойн иженер
Экологи, байгаль хамгаалал
Байгаль орчны нөхөн сэргээлт
Цахилгааны инженер

Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнбусад арга хэмжээнд оролцсон байх;
Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх материал:

Магадланитгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.

Материал хүлээн авах:

Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.

Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.

Холбоо барих:
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Утас: 976-75055555 /707/
976-99180200
Цахим хаяг: [email protected]

Азийн хөгжлийн банкны тэтгэлэг зарлагдлаа. Уг тэтгэлэгт 35-аас доош насны магистр, докторын шатанд суралцах хүмүүс хамра...
01/07/2019

Азийн хөгжлийн банкны тэтгэлэг зарлагдлаа. Уг тэтгэлэгт 35-аас доош насны магистр, докторын шатанд суралцах хүмүүс хамрагдах боломжтой. Хамрагдах улсуудад манай улс орж байгаа болно. 10 улсын тодорхой сургуулиудад суралцах бөгөөд жилд 300 орчим хүн тэтгэлэгт хамрагддаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/2cs7RWg

06/02/2019
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЛАЛБүгд Найрамдах Турк Улс...
23/01/2019

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЛАЛ

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2019 оны нэгдүгээр сарын 15 -аас хоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.

Түгээмэл асуултууд

Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?
Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.

Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?
Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21 (1998 он), магистрын түвшинд 30 (1989 он), докторын түвшинд 35-аас (1984 он) доош насны иргэд бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?
Тэтгэлэгт хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.

Бүргүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?
Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?
Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах боломжтой вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “[email protected]” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн доорх холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөөг авах боломжтой.

https://www.turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2019-applications

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УНГАР УЛСАД СУРАЛЦУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛААМонгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны ...
05/12/2018

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УНГАР УЛСАД СУРАЛЦУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

Унгарын Тэтгэлгийн хорооны дээрхи цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэйг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2019-2020/ мөн татаж авах боломжтой.

Жич: Цахим анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан;
Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан;
Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол
Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2018 оны 12 сарын 1-ээс – 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.

I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2019 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2019 оны III-IV сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. БСШУСЯ энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдогүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2019 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2019 оны VI-VII сарын дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд орно.

Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 14.00-17.30 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлана уу.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

2018 ОНЫ ЧИЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГЧили улсын засгийн газар боло...
17/10/2018

2018 ОНЫ ЧИЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГ

Чили улсын засгийн газар болон Хятадын шинжлэх ухааны академийн хамтарсан докторын тэтгэлэг нь 2-3 жил суралцах боломжтой бөгөөд та 3-н жилээр сурах гэж байгаа бол 2 жил Чили улсад сураад нэг жил нь Хятад улсад үргэлжлүүлэн сурах боломжтой юм.

• Өргөдөл хүлэн авах хугацаа: 2018 оны 10 сарын 31-ний өдөр
• Залуу судлаачдад зориулсан Докторын тэтгэлэг.
• Жилийн хөнгөлөлт: CLP $ 21,500,000
• Жилийн аялал, үйл ажиллагааны зардал: CLP $ 4,500,000
• Эрүүл мэндийн жилийн даатгал: CLP $ 468,000
• Англи хэлний ур чадвараа нотлох баталгаа
• CV, хуулбар, гэрчилгээ, хоёр Тодорхойлох захидал багтах ёстой. Тодорхойлох захидлаас бусад бүх баримт бичгүүдийг 10 сарын 31-нээс өмнө илгээх болно.

Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот
Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30
Phone : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993
Fax: 976-7011-6105
E-mail : [email protected]
Web: www.eduhelp.mn
Facebook : eduhelp.agency
Skype: eduhelp.agency

БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа________________________________________БНСУ-ын ...
27/09/2018

БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
________________________________________
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2019 онд бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

1. Бүртгүүлэх хугацаа: Аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл
2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ
3. Шалгарах хүний тоо: 3 хүн
• МУ-ын харъяат иргэн
• 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
• 25 нас хүрээгүй байх (1994.3.1-нээс хойш төрсөн иргэн)
Холбоо барих
o БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
o : 976-7007-1020
E-mail Хаяг: [email protected]
o БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн
Вэб хуудас: http://niied.go.kr
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mecss.gov.mn/news/1018/ авна уу.

"Оюу толгой" компанийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Австрали, Канадын их дээд сургуульд Магистрийн түвшинд су...
10/09/2018

"Оюу толгой" компанийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Австрали, Канадын их дээд сургуульд Магистрийн түвшинд суралцах 6 тэтгэлэг зарлагдаж байна.
Тэтгэлэгт хамрагдсанаар:
• Их сургуулийн бүртгэлийн хураамж
• Сургалтын төлбөр
• Сургалтын материал худалдан авах зардал
• Сар бүрийн амьжиргааны зардал
• Дотуур байрны төлбөр
• Олон улсын оюутны даатгалын хураамж
• Виз болон нислэгийн зардлууд тус тус олгогдох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу https://goo.gl/Z1zEc7
****
Oyu Tolgoi announces an international scholarship programme.
6 scholarships are being announced to financially assist selected applicants in obtaining a Master's degree.
Scholarship benefits include:
• University application fee
• Tuition fee
• Contribution to purchase study materials
• Monthly living allowance
• Dormitory fee
• International student health insurance
• Visa and travel fees

For more information, please visit https://goo.gl/EbiWhi

Австрали улсад хуулийн чиглэлээр бакалаврийн түвшинд суралцах сонирхолтой, тэтгэлэг хайж байгаа бол доорх хуудсаар зочил...
08/09/2018

Австрали улсад хуулийн чиглэлээр бакалаврийн түвшинд суралцах сонирхолтой, тэтгэлэг хайж байгаа бол доорх хуудсаар зочилно уу.

The University of Queensland is inviting applications for TC Beirne School of Law Scholarship for International Students. The following competitive scholarships are awarded to outstanding international students on the basis of academic excellence and interest in a career in law.

Япон улсын Honjo олон улсын тэтгэлэгийн сангаас тэтгэлэг авахыг хүсвэл бүртгэл нь 2018.09.15-2018.10.31-ний хооронд яваг...
08/09/2018

Япон улсын Honjo олон улсын тэтгэлэгийн сангаас тэтгэлэг авахыг хүсвэл бүртгэл нь 2018.09.15-2018.10.31-ний хооронд явагдах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://hisf.or.jp/english/sch-f/index.html хуудаснаас авна уу.

Honjo International Scholarship Foundation Web Site

Сэтгүүлч найзуудаа анхаарна уу. Сэтгүүлзүйн чиглэлээр Колумбиа их сургуульд тэтгэлэгтэйгээр магистрт суралцах боломж бай...
08/09/2018

Сэтгүүлч найзуудаа анхаарна уу. Сэтгүүлзүйн чиглэлээр Колумбиа их сургуульд тэтгэлэгтэйгээр магистрт суралцах боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://journalism.columbia.edu/scholarships
хуудаснаас авна уу.

The School awards about $5 million annually in scholarship for master’s-level students. Many scholarships, including the Annual Fund, to which alumni contribute over $1 million annually, are open to all students who apply for and qualify for scholarship funding. Actual award amounts can range from...

Зориг сангийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
07/09/2018

Зориг сангийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэтгэлэгт хөтөлбөрүүд Scholarships posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share