04/11/2015
Зөвлөх бизнесийг хэрхэн эхлүүлэх вэ?
Зөвлөх гэдэг үгийг толиноос харах юм бол “Компани болон хувь хүнд зөвлөгөө өгөх тодорхой салбарт мэргэшсэн хүнийг хэлнэ” гэж тайлбарласан байна. Энэ нь таньд тодорхой бус сонсогдож байна уу үгүй юу? Магадгүй зөвлөх гэж юу хэлээд байгаа талаар сайхан санаа байж болох юм.
Бизнесүүд зөвлөх гэж юу вэ гэдгийг тодорхой ойлгодог. 1997 онд АНУ-ын бизнесүүд зөвлөх үйлчилгээний салбарт 12 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Калифорнийн Ирвинийн мэгэжлийн зөвлөхүүдийн ассоциацийн дарга Анна фловерсийн дурдсанаар хүмүүс бизнест орохын тулд мэдээлэл авах нь нэмэгдсэн аж. Тэгэхээр түүний дурдаж буйгаар “Зах зээл зөвлөх бизнесийн салбарыг нээж байгаа аж”.
Виржиниа, Арлингтоны бие даасан зөвлөх Мелинда.Р “Технологи энэ салбарыг илүү хөнгөвчилж байгаа учраас илүү олон хүмүүс зөвлөх үйлчилгээний салбарт орно” хэмээн бодожбайгаа аж. “Технологи ч бас намайг зөвлөхөөр амжилттай ажиллахад минь тусалсан” хэмээн тэрээр ярьжээ.
Зөвлөхийн ажил гэдэг зөвлөх ажил. Өөр илүү, дутуу зүйл хийхгүй. Энэ бол энгийн зүйл. Нэг зөвлөхийн хувьд бусдаас илүү амжилттай байлгах шидэт томъёо эсвэл нууц байхгүй.
Гэхдээ сайн зөвлөх, муу зөвлөх хоёрыг ялгах нэг зүйл бол давуу чанарын хувьд хүсэл тэмүүлэл, чиглэлтэй байх явдал юм. Сайнзөвлөх тухайн зөвлөгөө өгч байгаа субъектийнхээ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр нь өөрчлөлтийг авчирна.
Хэн ч зөвлөх болж болно. Та бүхний нээн илрүүлэх хэрэгтэй ямар чухал зүйл байна вэ? Жишээ нь, та компьютертэй ажиллахад таатай юу? Бараг өдөр бүр өөрчлөгдөж байгаа мэт санагддаг сүүлийн үеийн програм хангамж, тоног төхөөрөмжийн талаар та мэдээлэлтэй байдаг уу? Та олж авсан мэдээллээсээ мэдлэг эзэмших, түүнийгээ хэн нэгэн мөнгө төлөхөд бэлэн эх сурвалж болгох чадвартай юу? Тэгээд та компьютерийн зөвлөхөөр ажиллахад ямар ч эргэлзээгүй байх хэрэгтэй.
Эсвэл та сан арвижуулах салбарт мэргэжилтэн үү? Магадгүй та ашгийн бус агентлагуудад сан арвижуулах, олон нийтийн харилцаа, борлуулалт гэх мэт өнгөрсөн хугацаанд мөнгийг хэрхэн арвижуулах талаар олж мэдсэн туршлагатай байж болох юм.Сан арвижуулах тал дээр хэдэн арван жилийн туршлагатай хэн нэгэн ашиг орлого өгөөж ихтэй зөвлөх бизнесийн салбарт орж болох бөгөөд би таньд сайн арвижуулах зөвлөх нь үнэндээ өсөн нэмэгдэж байгаа салбар билээ.
Зөвлөх болохын өмнө бодох зүйлс
Ямар сертификат, тусгай зөвшөөрөл надад хэрэгтэй болох вэ?
Мэргэжлээсээ хамаараад тусгай сертификкат эсвэл тусгай зөвшөөрлийг зөвлөхөөр ажиллаж эхлэхээс өмнө авах хэрэгтэй.Жишээ нь, сан арвижуулах зөвлөхүүдэд тусгай зөвшөөрөл хэрэггүй ч үндэсний сан арвижуулах холбооноос баталгаажигдах хэрэгтэй байж болох юм. Зарим улс орнуудад бизнесээ эхлэхээсээ өмнө сан арвижуулагч мэргэжлээр бүртгүүлэх хэрэгтэй байдаг.
Би зөвлөх болоход бэлтгэгдсэн үү?Та энэ бизнесийг эхлүүлж, үйлчлүүлэгчид таныг ажиллуулахаар хүрээд ирнэ гэж найдахаас өмнө тухайн ажлыг хийхэд шаардагдах бэлтгэлийг хангасан эсэхээ бататга. Хэрэв та компьютерийн зөвлөх болохыг хүсч байгаа бол компьютерийн салбарын бүхий л хандлага, өөрчлөлтүүдийн талаар сүүлийн үеийн мэдээллээр хангагдсан эсэхээ бататгаарай.
Би зөвлөх болохын тулд хангалттай зохион байгуулалттай байдаг уу? Би өдрийг төлөвлөх дуртай юу? Би цагийн менежмент тал дээр мэргэжилтэн бил үү? та энэ гурван асуултанд бүгдээрэнд нь “тийм” гэж хариулах хэрэгтэй!
Би харилцаа холбоо тогтоох дуртай юу? Харилцаа холбоо гэдэг бол өнөөгийн ямар ч төрлийн амжилтанд чухал зүйл аж. Харилцаа холбоогоо нэн даруй нэмэгдүүлж эхэл.
Би урт хугацааны болон богино хугацааны зорилгуудаа тодорхойлсон уу?
Тэдгээр зорилгууд намайг зөвлөх болоход чиглэгдсэн байна уу? Хэрэв танай зорилгууд цаг хугацаа, эрч хүчний хувьд зохицохгүй байгаа бол яах вэ? Нээлттэй, амжилттай зөвлөх бизнесийг эхлүүлэхийн тулд ямар нэг үйлдэл хийхээс өмнө дахин бодож үзээрэй!
Өнөөгийн нөхцөлд амжилт олж болох топ 20 зөвлөх бизнесийн салбар
Хэдийгээр та ямар нэг салбарт зөвлөх хийж байгаа бол дараах топ 20 зөвлөх бизнесийн салбарыг багтааж байвал зохино:
1. Нягтлан бодох бүртгэл:Нягтлан бодох бүртгэл том ч бай, жижиг ч бай бизнес бүрт хэрэгтэй байдаг. Нягтлан бодох бүртгэлийн зөвлөхүүд санхүүгийн бүхий л хэрэгцээний хувьд бизнест нь тусалж болох юм.
2. Зар сурталчилгаа:Энэ төрлийн зөвлөхүүдийг зар сурталчилгааны сайн стратеги бий болгох гэж байгаа бизнесүүд ажилуулдаг.
3. Аудит:жижиг бизнесүүдийн төлбөр тооцооны баримтууданд аудит хийдэг зөвлөхүүдээс эхлээд теле харилцааны пүүсүүдийн үндсэн ажлуудыг зохицуулдаг зөвлөхүүд байдаг. Аудитын зөвлөхүүд тэдний хөдөлмөрийн үр шимийг хүртэж байдаг.
4. Бизнес :Та бизнесийг хэрхэн ашигтай болгох вэ гэдгийг мэддэг үү? Хэрэв таньд сайн бизнесийн мэдрэмж байдаг бол бизнесийн зөвлөх болж болно. Компьютерийн үйлчилгээний салбарын дараа ордог энэ салбарт эрэлт хэрэгцээ их байдаг.
5. Бизнесийн бичлэг/нийтлэл:Хүн бүр ихэнх бизнесийн хүмүүс тайлан эсвэл энгийн санамж бичихэд ч хэцүү байдаг гэдгийг мэддэг. Бизнес нийтлэлийн зөвлөх бол. Хүн бүр л аз жаргалтай байх болно!
6. Албан тушаалын зөвлөх:Олон олон хүмүүс өөрсдийгөө компанийн цомхотголын хохирогч гэж үздэг учраас албан тушаалын зөвлөхүүд эрэлттэй байх болно. Албан тушаалын зөвлөхүүд үйлчлүүлэгчиддээ ажил, мэргэжлийнх нь хувьд чиглүүлэхэд нь тусалж, ажилтны хувьд аз жаргалтай, бүтээлч байхад нь тусалдаг.
7. Харилцаа холбоо:Харилцааны зөвлөхүүд том ч бай жижиг ч бай бизнесүүдийн хувьд ажилчдад тусалж, бие биентэйгээ илүү сайн харилцахад тусалж, илүү үр дүнтэй бизнесийг бий болгож, аажмаар үр дүнд хүрдэг.
8. Компьютерийн зөвлөх:Програм хангамжаас авахуулаад техник хангамж хүртэл компьютерийн талаар мэддэг бүх зүйл тань үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахад хангалттай цаг хугацаагүй мэт санагдаж байж болох юм!
9. Редакторын үйлчилгээ:Сонин хэвлэлээс авахуулаад жил тутмын байгууллагын тайлан мэдээ, редакторын салбарт мэргэжсэн зөвлөхүүд үргэлж үнэлэгдэх болно.
10. Гүйцэтгэх судалгаа/хүний нөөцийн компаниуд :Энэ нь хүн бүрт зориулагдаагүй ч ажил олгогчдод ур чадвартай хүмүүсийг олж өгөх дуртай хүмүүс байдаг.
11. Цэцэрлэгжүүлэлт:Өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэцэрлэгжүүлэлтийн зөвлөхүүд цэцэглэж эхэлсэн бөгөөд жилдээ 1 сая долларт хүрээд байна. Зөвхөн бизнесүүд цэцэрлэгжүүлэлтийн зөвлөхүүдийг ажилд авдаггүй. Мөн гэрийнхээ цэцэрлэгжүүлэлтэнд анхаарал тавих завгүй хүмүүс ч бас байдаг.
12. Мөнгөн тусламжийн зөвлөх:Та нэгэнт тэтгэлгийн төслийг хэрхэн бичихийг сурсан бол үнээ та өөрөө тодорхойлж ч болно.
13. Хүний нөөц:Тухайн нөхцөл байдалд бизнесийн хүмүүс асуудалтай л байдаг (тэд үргэлж л асуудалтай байдаг), тухайн салбарт байгаа зөвлөхүүд том ч бай, жижиг ч бай байгууллагуудын үйлчлүүлэгчдийнэцэс төгсгөлгүй нийлүүлэлтэнд дуртай байдаг. (Хүмүүс-асуудлаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдээр ажилчиддаа бусадтай сайн харилцаатай байх, хүндлэх, ажлын байран дээрх хүчирхийлэл ч бай хүндлэх сургах)
14. Даатгал:Хүн бүрт даатгал хэрэгтэй.Хүн бүрт хамгийн сайн төлөвлөгөө, үнийн хувьд тохирох даатгалын үйлчилгээг олоход нь туслах даатгалын зөвлөх хэрэгтэй.
15. Маркетинг:Та бизнест маркетингийн төлөвлөгөө бичихэд нь тусалж чадах уу? Эсвэл таньд бизнесийг сайжруулах санаанууд төрдөг үү? Хэрэв тийм бол яагаад өөрийгөө маркетингийн зөвлөхөөр ажиллах саналд сориод үзэж болохгүй гэж?
16. Цалингийн менежмент:Хүн бүрт цалин хэрэгтэй. Цалингийн менежментийн талаарх мэдлэг, туршлагаа ашиглан энэ үйлчилгээг том ч бай, жижиг ч олон бизнесүүдэд санал болгох боломжтой.
17. Олон нийтийн харилцаа:Ямар ч байгууллагын хувьд сайн хэвлэл мэдээллээр сурталчлах гэдэг бол бодит урлаг. Ямар ч байгууллагын хувьд сайн PR зөвлөх олбол амьдралынхаа төлөө ажилуулж ч мэднэ.
18. Хэвлэл:Хэрэв хэвлэлийн салбарыг сонирхдог бол хийж чадах бүх зүйлээ хийжболно. Хэвлэлийн зөвлөх ч болж болно. Хэвлэлийн зөвлөх ихэнхдээ шинэ сонин хэвлэл, сэтгүүл, вэбсайт, цахим сонин хэвлэлд гэх мэт шинэ ажил хэрэгт тусалдаг.
19. Татвар:Зөв маркетингийн төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө (татварт чин сэтгэлээсээ сонирхолтой бол ) татварын зөвлөхөөр ажиллах таны албан тушаал маш ашигтай байх боломжтой. Татварын зөвлөх бизнесүүдэд хуулийн замаар хамгийн бага татвар төлөх боломжуудыг санал болгож болно.
20. Бичээчийн үйлчилгээ:Үг үсгээр бичигсэн зүйлстэй холбоотой ямар ч зүйл эрэлттэй байдаг. Бичлэгийн салбар дахьөөрийн мэргэжлийн онцлог байдлаа олж ав. Тэгвэл тэнгэр хязгааргүй юм шиг болж мэднэ!
Эх Сурвалж:
http://biznetwork.mn/content/20457