Ёс Зүй, Зөв хандлага
Бүгдийн дор газар шороо оршино. Харин үүний дээр соёл иргэншил болон чөлөөт нийгмийг цогцлоохын тулд газрыг зүй зохистой ашиглах, өмчлөх шаардлага үүссэн. Газар нутгийг хамгийн ашигтайгаар хэрэглэж, түүний өмчлөлийг хамгийн өргөнөөр хүртэх гэсэн улс орон болоод иргэдийн сонирхол, хүсэл эрмэлзлийг Реалторууд ойлгож ажиллах шаардлагатай. Хүмүүс нь хангалттай хүрэлцээ бүхий орон сууц, зохион байгуулалт сайтай хотуудын барилга төлөвлөлт, өндөр бүтээмж бүхий үйлдвэр, аж ахуйн хөгжил болон эрүүл орчинг шаарддаг. Эдгээр сонирхлууд нь ердийн худалдааны үүргүүдээс давсан шаардлагуудыг бий болгодог. Эдгээр үүсч буй нийгмийн чухал үүргүүд болон эх оронч хариуцлагуудыг биелүүлэхийн төлөө Реалторууд өөрсдийгөө бүрэн зориулж ажиллах ёстой бөгөөд өөрсдийгөө хичээнгүйлэн бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр Реалторууд гэдэг нь үнэнч шударга байдал болон нэр хүндийнхээ төлөө өөрт нь оноогдож буй хариуцлагуудыг өндөр түвшинд гүйцэтгэж, нийтийн хариуцлагыг биелүүлэхийн төлөө бусад Реалторуудтайгаа хамтдаа хичээнгүйлэн зүтгэх ёстой хүмүүс юм.