28/04/2026
ТУХТАЙ БҮСЭЭСЭЭ ГАР, ТУХТАЙ БҮСДЭЭ БАЙХДАА ХҮН АЛДАА БОЛОН АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХ МАГАДЛАЛ БУУРЧ БАЙДАГ.
Та буйдан дээрээ хэвтээд л дуртай киногоо тавиад, кофе уугаад суухад маш тайван, нам гүм, санаа зовох зүйлгүй байдаг. Гэхдээ залхуурлыг эс тооцвол таньд ямар ч өсөлт хөгжилт ирэхгүй юм.Шүдээ угаах, зурагт үзэх, сонин сэтгүүл унших, хоол хийх зэрэг өдөр тутам хийдэг зүйлүүд маань хэцүү санагддаггүй шүү дээ .Учир нь эдгээр зүйл нь бүгд тав тухтай бүсэд хамаарагддаг. Дасал болсон зүйлээ хийх нь аюулгүй юм шиг санагддаг бөгөөд ийм л учраас бид тав тухтай бүсээсээ гарах дургүй байдаг байх.
Нэгэн жишээ авч үзье:
Таныг Их сургууль, Ажлын газарт тань байхад олны өмнө ярих, үг хэлэх үе зөндөө л гарж байсан байх.Энэ үед та ямар үйлдэл гаргадаг байсан бэ? Эелдэгээр татгалзаад больдог байсан уу? Чадахгүй ч гэсэн хамаагүй оролдож үздэг байсан уу? Хэрвээ та татгалздаг байсан бол тав тухтай бүсдээ үлддэг байсан байна.Харин ингэхийн оронд оролдож үздэг бол дараахь шат дамжлагаар дамжин зорьсондоо хүрэх болно. Ингээд хамтдаа сонирхоё.
ТАВ ТУХТАЙ БҮС:
Нийт хүмүүсийн 60% энэ бүсэд хамаарагддаг.Та энэ бүсэд маш аюулгүй тайван байх болов ч хэзээч өсөж дэвжихгүй нэг байсан байрандаа гацсаар байх юм.Тиймээс бидэнд энэ бүс хэрэггүй тул дараагийн бүс рүү орцгооё.
АЙДСЫН БҮС:
Энэ бүсэд та маш их айдсыг мэдрэнэ.Яагаад гэвэл шинэ зүйл эхлэх үед бусад хүмүүс таныг юу гэж хэлэх бол гэсэн сөрөг бодолд автаж өөртөө итгэх итгэл тань багасч улмаар буцаж тав тухтай бүсдээ очих шалтаг, шалтгаануудын талаар бодож эхэлдэг.Олны өмнө ярих үед ч гэсэн таньд гол зүйлээсээ илүү бусад хүн намайг юу гэж бодох бол гэсэн бодолд төвлөрөөд гацах, ярьж байсан зүйлээ мартах зэрэг асуудал бишгүй л тохиолдож байсан байх. Гэхдээ та айдсаа даван гарч, бусад хүмүүсийн бодлыг тоохоо больж чадвал нийт хүмүүсийн 10%-г эзлэх дараагийн бүсэд орж чадах юм.
СУРАЛЦАХ БҮС:
Та өөрийн айдастайгаа нүүр тулснаар маш олон чадваруудыг олж аван өөрийн тав тухтай бүсийн хил хязгаарыг тэлээд зогсохгүй өмнө чаддаггүй байсан зүйлүүдээ хүртэл аажим аажмаар чаддаг болох юм.Тав тухтай бүсээс гарах айдсыг дарж чадах хэмжээний урам зориг, хүсэл тэмүүллийг та эндээс олж авж чадна.
ӨСӨЛТ ХӨГЖИЛТИЙН БҮС:
Нийт хүмүүсийн 5%-ийг эзлэх энэ бүс зорилгоо олж, мөрөөдлөөрөө амьдран, шинэ зорилт тавьж бусдыг байлдан дагуулах хүсэл тэмүүллээр оргилсон байх ба ерөнхийдөө шинийг санаачлагчид, удирдагч, манлайлагчид энэ бүсэд оршиж байдаг.
Хүний нөөцийн баримт бичиг:
www.hrmanager.mn
Хүний нөөцийн баримт бичгийг амраар шийд:
www.amarmanager.mn
Хүний нөөцийн зөвлөх болон сургалтын үйлчилгээ:
www.hrconsulting.mn