18/06/2026
Азарра Инвестмент ХХК нь "Оюу толгой" компаниас 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан уриалгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Уурхайн хэвийн үйл ажиллагаа, тэр дундаа баяжмал бүтээгдэхүүний тээвэрлэлт саатах нь экспортын тасралт, улсын төсвийн татварын орлогын бууралтад хүргэж, улмаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, гадаад түншүүдийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтэд сөргөөр нөлөөлөх ноцтой эрсдэлтэй.
Иргэдийн хууль ёсоор эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бид хүндэтгэдэг. Гэвч нийтийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, уул уурхайн салбарын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах нь улс орны хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлын суурь нөхцөл гэж үзэж байна.
Иймд Монгол Улсын урт хугацааны хөгжил, эдийн засгийн өсөлт, хариуцлагатай бизнесийн орчныг дэмжих зарчмын хүрээнд Азарра Инвестмент ХХК нь энэхүү уриалгад нэгдэж, уурхайн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг уриалж байна.