Гоц шийдэл ТМЗ

Гоц шийдэл ТМЗ 🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

НӨАТ-н тухай хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас: ✅ НӨАТ суутган т...
21/09/2026

НӨАТ-н тухай хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас:

✅ НӨАТ суутган төлөгч болох босго 400сая₮ болж нэмэгдэнэ.
✅ 400сая ₮ -с доош борлуулалтын орлоготой бол НӨАТ-с чөлөөлнө.
✅ Сайн дураар бүртгүүлэх хувь хэмжээ 2,5% болж өөрчлөгдөнө. Гэхдээ суутган төлөгч болох босго дүн 400сая₮ болсноор бодит хэмжээ 10сая ₮ хэвээр байна.
✅ Татвараа 1-2 сараар хойшулуулах боломжтой болно. Үүний тулд хууль даган мөрдөлтийн түвшин "сайн" буюу түүнээс дээш үнэлгээтэй байх ёстой.

Дэлгэрэнгүйг:https://legalinfo.mn/mn/detail/11227

Манай найзууд мэднэ дээ 😜😎
19/09/2026

Манай найзууд мэднэ дээ 😜😎

 : Санхүүгээ бидэнд даатга. Анхаарлаа бизнестээ төвлөрүүл...🤝🧮Бүх л аж ахуй нэгжид нягтлан бодох бүртгэл, санхүү татвары...
18/09/2026

: Санхүүгээ бидэнд даатга. Анхаарлаа бизнестээ төвлөрүүл...🤝

🧮Бүх л аж ахуй нэгжид нягтлан бодох бүртгэл, санхүү татварын тайлан гаргах зайлшгүй шаардлагатай байдаг. Нэг нягтлан ажиллуулахын тулд хамгийн наад зах нь сандал ширээ, компьютер, нбб-ын програм гээд багагүй зардал гардаг.

📑Тэгвэл ТА манайд хандсанаар энэ бүх зардлыг хэмнэхээс гадна, мэргэшсэн нягтлан бодох бүртгэл, татвар санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай авч, өөрийн цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэх бүрэн боломжтой.

✍️ Та зөвхөн гэрээгээ хүлээсэн төлбөрөө л шилжүүлэхээс ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, төрсөн өдөр, зээл, ар гэрийн нөхцөл байдалд огт санаа зовох шаардлагагүй болно гэсэн үг шүү дээ.

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

СОНИРХОЛТОЙ ТАТВАР цуврал: №71 Самар сонгоход түүний татварын хэмжээ өөрчлөгдөж болно гэж та бодож байсан уу? Их Британи...
16/09/2026

СОНИРХОЛТОЙ ТАТВАР цуврал: №71

Самар сонгоход түүний татварын хэмжээ өөрчлөгдөж болно гэж та бодож байсан уу?

Их Британид хальстай самар НӨАТ-аас чөлөөлөгддөг (тэг хувьтай) бол хальсалсан, шарсан эсвэл амт оруулсан самар 20%-ийн татвартай байдаг гэнэ. Ийм ялгаатай байна гэж хэн санах билээ 🧐

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга
☎️ Дэлгэрэнгүйг: 77113009, 99045214

ААНОАТ-ын тухай хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас:✅ ААНОАТ - 15%...
15/09/2026

ААНОАТ-ын тухай хуульд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас:

✅ ААНОАТ - 15% болж нэмэлт шаталсан хувь хэмжээ бий болж үүнийг дагаад орлогын шатлалын хэмжээ өөрчлөгдөнө.
✅ Дата, AI, тусгай зориулалтын процессор-т элэгдэл хорогдол тооцох боломжтой болно.
✅ Татварын буцаан олголтын босго дүн 2,5 тэрбум₮ болж өөрчлөгдөнө.
✅ Татварын тайлан илгээх, татвар төлөх хугацаа тус бүр өөрчлөгдөнө.

Дэлгэрэнгүйг:https://legalinfo.mn/mn/detail/14407

🧮 Шинэхэн нягтлан болсон найзууддаа хүргэх 9 зөвлөгөө:1️⃣ ШИНЭ АЖИЛ ХҮЛЭЭН АВАХДАА ХЯНАМГАЙ ХАНДАХ; Шинээр нягтлан бодог...
11/09/2026

🧮 Шинэхэн нягтлан болсон найзууддаа хүргэх 9 зөвлөгөө:

1️⃣ ШИНЭ АЖИЛ ХҮЛЭЭН АВАХДАА ХЯНАМГАЙ ХАНДАХ;
Шинээр нягтлан бодогчийн ажилд орж, шинэ ажил хүлээн авахдаа туршлага дутмагийн улмаас ажил хүлээн авах үедээ алдаа гаргасан байх нь олонтаа. Жишээ нь: Өмнөх нягтлангаас бараа материалын тооллого хийлгүйгээр барааг хүлээн авах, авлага, өглөгийн тооцоо нийлдэггүй, харилцагч байгууллагуудтай хуучин нягтлангийн хамт танилцдаггүй зэргээс үүдэн өр төлбөр болон асуудал үүсэх нь бий.

2️⃣ БАЙГУУЛЛАГЫН ТАТВАРЫН ЭРСДЭЛИЙГ ЗААВАЛ МАГАДЛАХ;
Нягтлан та хэрэв ерөнхий нягтлан, ахлах нягтлангийн ажил авч байгаа бол тухайн байгууллагын татварын эрсдлийг заавал магадлах хэрэгтэй.
Жишээ нь: Таны орсон байгууллага хэзээ хамгийн сүүлд татварын шалгалт орсон, ямар үр дүн гарч байсан. Татварын өр төлбөрийн үлдэгдэл хэр их байна гэх мэтээр. Эдгээрийг шалгаагүй тохиолдолд танай байгууллагад ирэх татварын хяналт шалгалтын үеэр акт тавигдсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж, хяналт шалгалтын үед ажиллаж байгаа танд л буруу тохоогдох магадлалтай.

3️⃣ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, БҮРТГЭЛИЙГ СУДЛАХ;
Нягтлан бодогч ажилд орохдоо тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн онцлогыг сайтар судлах
Шинэхэн нягтлан бодогч практик багатай байх учир нягтлан бодох бүртгэлээ хөтлөхөд салбарын онцлогоос хамаарсан бүртгэлийн арга барил, өртгийн хуваарилалт зэрэг дээр мэдэхгүй асуудлууд гарч ирнэ. Тиймээс энэ арга барил, практикийг бие даан судлах, удирдах албан тушаалтнаас туршлага судлаж байж бүртгэлээ хөтөлсөн нь дээр

4️⃣ ШИНЭ, АШИГТАЙ АРГА БАРИЛЫГ НЭВТРҮҮЛЭХ;
Шинэ нягтлан бодогч өөрт буй нягтлан бодох бүртгэлийн болон үйл ажиллагааны шинэ, ашигтай арга барил, практикийг Компанидаа зоригтойгоор нэвтрүүлэх. Учир нь шинэ ажилтнаас Компанийн удирдлага бүтээлч шинэ санаа, санаачлага, практикийн талаар хүлээлттэй байдаг.

5️⃣ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, ХУРДАН ХЯЛБАР БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ;
Нягтлан та тухайн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, хурдан, хялбар болгох арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.
Бүх зүйл нэгэн хэвэнд цутгасан мэт үргэлжлэх нь уйтгартай, мөн СТОУС жил бүр шинэчлэгдэж байдаг. Монгол улсын хуулиуд тодорхой хугацааны давтамжтай өөрчлөгдөж байдаг.

6️⃣ НББ-н ҮНДСЭН 6 ЗАРЧМЫГ МӨРДӨХ;
Нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө бүртгэлийн үндсэн 6 зарчмыг ягштал мөрдөж байх хэрэгтэй. Нягтлан гэдэг мөнгө, санхүүтэй холбоотой бүх зүйлийн 2-р гарын үсгийг зурж байдаг. Тиймээс та ирээдүйд өөрт чинь ирэх эрсдлийг өнөөдрийн хийж байгаа ажлаараа хамгаална.

7️⃣ АЖЛЫН ХУВААРИЙГ ТОДОРХОЙ ГАРГАЖ, АЖИЛЛАХ;
Сар бүр хийх ажлын хуваарийг тодорхой гаргаж ажиллах. Учир нь нягтлан бодогч таны хийх ажил тодорхой давтамжтай үргэлжилсээр байдаг. Жишээ нь НӨАТ-ын тайлан, НДШ-ийн тайлан, мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн тооллого гэх мэт эдгээрийг би сар, улирал бүрийн яг тэр хугацаанд хийсэн байх ёстой гэсэн төлөвлөгөөг. Нягтлан бодогч өөрийн төлөвлөгөөг ягштал хэрэгжүүлэхэд тодорхой хугацааны дараа нягтлан бодогчтой харилцдаг ажилтнууд таны төлөвлөгөөнд хайрцаглагдсан байдаг.

8️⃣ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ;
Мэргэшсэн нягтлан бодогч болох, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч болох зэргээр та өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх алхмыг хийж байх

9️⃣ ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙХ;
Танд тохиолдсон асуудал ганцхан танд тохиолддоггүй тул өөрт тулгамдсан асуудлаа бусад нягтлангуудтай хуваалцаж, туршлага солилцож байх нь зүйтэй. Шинэ нягтлангууд өөр тулгамдсан асуудлаа өөрөө шийдэхдээ алдаа гаргах магадлал өндөр байдаг.

Хувь хүний орлогын албан татварт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас:1. 7...
07/09/2026

Хувь хүний орлогын албан татварт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан зарим нэг чухал заалтуудаас:

1. 792,000₮ хүртэлх цалинтай иргэд ХХОАТ - 0%
2. Цалин хөлсний шатлалд 0% болон 1% шинэ шатлал үүснэ.
3. Хувиараа бизнес эрхлэгч хувь хүн 1 тэрбум ₮ хүртэлх орлогод 1% ХХОАТ төлөх боломжтой.
4. Орон сууц анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцаа зарсан орлого ХХОАТ-с чөлөөлөгдөнө.

Дэлгэрэнгүйг: https://legalinfo.mn/mn/detail/14410

Номхон даага унаадНомтой цүнхээ үүрээд явлаа даа 😎
01/09/2026

Номхон даага унаад
Номтой цүнхээ үүрээд явлаа даа 😎

Бид танд дараах үйлчилгээг санал болгож байна. 1️⃣ Санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ:- Санхүү байдлын тайлан- Орлогын д...
28/08/2026

Бид танд дараах үйлчилгээг санал болгож байна.

1️⃣ Санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ:
- Санхүү байдлын тайлан
- Орлогын дэлгэрэнгүй тайлан
- Өмчийн өөрчлөлтийн тайлан
- Мөнгөн гүйлгээний тайлан
- Санхүүгийн тайлангийн тодруулга

2️⃣ Татварын тайлан гаргах үйлчилгээ:
- Нийгмийн даатгалын тайлан
- ХХОАТ-ын татварын тайлан
- НӨАТ-ын тайлан
- ААНОАТ-н тайлан /хөнгөлөлт, чөлөөлөлт/
- Бусад татварын тайлангууд

3️⃣ Аудит баталгаажуулах үйлчилгээ:
- Санхүүгийн тайлангийн аудит
- Санхүүгийн тайланг нягтлах ажил
- Бусад баталгаажуулах ажил

4️⃣Санхүүгийн сургалт үйлчилгээ:
- Байгууллагын захиалгат сургалт
- Няравын сургалт
- Санхүүгийн тайлан гаргах сургалт
- Татварын тайлан гаргах сургалт
- Татварын хуулийн сургалт
- Дадлагажуулах сургалт

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

СОНИРХОЛТОЙ ТАТВАР №70АНУ-ын Баруун Виржиниад бараа бүтээгдэхүүний үндсэн борлуулалтын татвараас гадна жижиглэнгийн хэрэ...
26/08/2026

СОНИРХОЛТОЙ ТАТВАР №70

АНУ-ын Баруун Виржиниад бараа бүтээгдэхүүний үндсэн борлуулалтын татвараас гадна жижиглэнгийн хэрэглээний #салют борлуулалт бүрээс 12%-ийн нэмэлт татварыг "аюулгүй байдлын хураамж" болгон давхар ногдуулдаг гэнэ.

Энэхүү орлогыг орон нутгийн болон муж улсын үйлчилгээг санхүүжүүлэх зорилгоор хоёр тусгай дансанд хуваан, 75% нь ахмад дайчдын байгууламжийг дэмжих санд, 25% нь Гал түймрээс хамгаалах санд хуримтлуулдаг гэнэ.

Address

Баянгол дүүрэг 1-р хороо, Сөүл 14-р байр
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677113009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гоц шийдэл ТМЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share