Kleiberit Mongolia

Kleiberit Mongolia Германы KLEIBERIT брэндийн албан ёсны борлуулагч

20/05/2026

🔹 KLEIBERIT 501.0 PUR цавуу

Ус чийгний өртөлттэй гадна дотор барилга байгууламж, хаалга цонх мужааны ажил саун, усан онгоц үйлдвэрлэл, мод, минерал гадаргууь хатуу хөөс зэрэг төрөл бүрийн материал наана бага зэрэг хөөсөрдөг тул зай завсар дүүргэлтээр ашиглаж болно.
✅ Цаг агаарын температурын нөлөөнд тэсвэртэй
✅ Ус чийгний D4 ангилалтай
✅Төрөл бүрийн материал наах
✅ DIN EN 204 стандарттай
#Цавуу #ГерманЧанар #БатБөх

20/05/2026

🔹 KLEIBERIT 601.0 1C STP цавуу

Эко хүний биед хоргүй, гадна болон дотор заслын ажилд, шил толь мод, төмөр, минерал, пластик материал нааж хэрэглэнэ. Толь наах DIN EN 1036 стандартад нийцнэ.
✅ EC1+R болон А+ ангилалын ногоон бүтээгдэхүүн,
✅ Нарны болон гадны нөлөөнд тэсвэртэй
✅ Будаж болно хурдан хатаж бэхжинэ
✅Даацын юм наахад хамгийн бат бөх
#Цавуу #ГерманЧанар #БатБөх

20/05/2026

🔹 KLEIBERIT 566 1C-PUR чигжээс цавуу

Полиуретан суурьтай уян хатан зөөлөн байдлаа удаан хадгална. Ус чийгэнд тэсвэртэй. Байгалийн чулууны өнгөнд нөлөөлөхгүй, хатаж агшихгүй, бат бөх.
Цагаан,Саарал, Хар өнгөний сонголттлой дээрээс нь будаж болно.
✅Гадна дотор засал
✅Тавилга угсралт суурилуулалт
✅Төрөл бүрийн материал наах
✅Чигжээс хийх, цууралт хагаралт засварлах
#Цавуу #ГерманЧанар #БатБөх

🔹 KLEIBERIT – Герман чанар, бат бөх наалтМод, металл, шил, чулуу, керамик, PVC гээд ямар ч материал байлаа гэсэн KLEIBER...
20/05/2026

🔹 KLEIBERIT – Герман чанар, бат бөх наалт

Мод, металл, шил, чулуу, керамик, PVC гээд ямар ч материал байлаа гэсэн KLEIBERIT цавуу нь хамгийн найдвартай сонголт.
Нэг удаа наалдвал хэзээ ч салахгүй, бат бөх холбоос

✅ Олон талын хэрэглээ – Барилга, тавилга, угсралт, дотоод засалд төгс тохирно
✅ Чийг, температурт тэсвэртэй – -40°C-аас +120°C хүртэл
✅ Уян хатан холбоос – Цуурахгүй, удаан эдэлгээтэй
✅ Удаан эдэлгээ – Цаг хугацаа, орчны өөрчлөлтөд тэсвэртэй
✅ Эрүүл мэндэд хоргүй – Олон улсын стандартын дагуу

#Цавуу #ГерманЧанар #БатБөх See less

19/03/2012

Манай ББСБ нь бүх төрлийн зээл хурдан шуурхай олгож байна

19/03/2012

Факторингийн үйлчилгээ олон улсын зах зээлд:
Factors Chain International (FCI) нь факторингийн олон улсын байгууллага нь 1968 онд байгууллагдаж, дэлхийн 66 орны нийт 247 компанийг өөртөө нэгтгэсэн.
Дээрх байгууллагын гаргасан сүүлийн үеийн статистикийн шинэ мэдээгээр факторингийн үйлчилгээний дэлхийн нийт эргэлт нь 2007 оны бараг 15 хувийн өсөлттэй харьцуулахад 2008 онд 2 хувь өссөн байна. Факторингйин үйлчилгээгээр олгосон санхүүжилтийн нийт дүн нь дэлхийн хэмжээгээр 1,325,111 сая евро болсон байна. Нийт дүнгээр, олон улсын худалдаанд хэрэглэгдсэн олон улсын факторингийн үйлчилгээний үлэмж өсөлт (+20%) нь 2008 оны хувьд факторингийн үйлчилгээний амжилтыг харуулсан жил байсан. Азийн орнуудын зах зээлд дотоодын болон олон улсын факторингийн үйлчилгээний эзлэх хувь үргэлжлэн нэмэгдэж байна.
Дэлхий даяар бараа бүтээгдэхүүн экспортлогч ба импортлогч нар факторингийн үйлчилгээний давуу талыг илүү таньж мэдэж эхэлж байна. Тухайлбал, экспортлогч нар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, зээлийн эрсдлээс хамгаалах, авлага барагдуулах энэ төрлийн ажиллагааны давуу талыг олж харж байгаа бол импортлогч нар аккредитив зэрэг төлбөрийн бусад хязгаарлалттай нөхцөлтэй арга хэрэгсэл хэрэглэхгүйгээр бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжийн давуу талыг ойлгож байна.
Экспортын факторингийн дийлэнх хэсэг нь Хятад ба Турк улсад төвлөрч байгаа бол Баруун Европ нь импортын факторингийн дийлэнх зах зээлийг эзэлж байна.

16/03/2012

Факторингийн давуу талууд:

• Эргэлтийн хөрөнгийн өсөлт түргэснэ;
• Худалдааны нийт хэмжээ өснө;
• Харилцагчийн тоо өснө;
• Бараа, бүтээгдэхүүнийг зээлээр худалдах боломж нэмэгдэнэ;
• Ачилт бүрт орох мөнгөн хөрөнгийн орлогыг нарийн төлөвлөх боломж гарна;
• Худалдан авалт өсч, дараа хийх төлбөр багасах тул бараа нийлүүлэгчээс хөнгөлөлт эдлэх;
• Өөрийн худалдан авагчдад дараа төлбөрийн өрсөлдөхүйц нөхцлийн санал болгох;
• Хугацаандаа хийгдээгүй төлбөрийн эрсдэлийн даатгал хийх;
• Эх үүсвэрийн үнэ өртгийн өөрчлөлтийн эрсэдлийн даатгал хийх.

Бараа бүтээгдэхүүн борлуулагчийн хувьд:

-Санхүүжилтийг түргэн шуурхай, чирэгдэл багатай, богино хугацаанд авах боломжтой.
-Баримт бичгийн хамгийн бага багцыг бүрдүүлнэ.
-Барьцаа хөрөнгө ба баталгаа шаардлагагүй.
-Санхүүгийн үзүүлэлтүүд сайжирна.
-Дараа төлбөртэй холбоотой үйл ажиллагааны тогтмол зардал буурна.
-Бараа бүтээгдэхүүний борлуулалт болон эргэлтийн хөрөнгө нэмэгдэнэ.
-Худалдан авагч нарт бараа бүтээгдэхүүний төлбөр гүйцэтгэх уян хатан хугацааны санал болгох боломж нэмэгдэнэ.
-Бараа бүтээгдэхүүн борлуулагч ба худалдан авагчийн бизнесийн харилцаа бэхжинэ.
Бараа, бүтээгдэхүүн худалдан авагчийн хувьд:
-Шинээр бизнесийн харилцагч татна.
-Нэмэлт зардал гаргахгүйгээр харилцагч нарын бизнесийг дэмжинэ.

16/03/2012

Факторинг гэж юу вэ?
Факторинг гэж бараа/үйлчилгээ нийлүүлэгч борлуулсан бараа, үйлчилгээний авлагыг цуглуулах эрх (мөнгөн төлбөрийн нэхэмжлэл)-ээ фактор (факторингийн компани)-д шилжүүлсний үндсэн дээр фактороос бараа/үйлчилгээ нийлүүлэгчид олгох санхүүжилтийн үйлчилгээг хэлнэ.

16/03/2012

Факторингийн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй байх нөхцөл:
• Дараа төлбөрийн нөхцөлтэй (1-120 хоног хүртэл) худалдаа хийдэг;
• Төлбөр тооцоог зөвхөн мөнгөн хөрөнгөөр хийдэг.
Факторингийн үйлчилгээнд илүү тохиромжтой салбар:
Бөөний худалдаа:
• хүнсний бүтээгдэхүүн, архи, дарс ба шар айраг;
• тамхи;
• хүнсний бус бүтээгдэхүүн;
• цахилгаан бараа, компьютер, ахуйн хэрэглээний техник, гар утас;
• барилгын материал;
• газрын тосны бүтээгдэхүүн ба бусад.

Үйлчилгээ:
• холбоо;
• бусад үйлчилгээ.

Боловсруулах үйлдвэрлэл:
• хүнсний;
• тамхины;
• сүлжмэлийн ба оёдлын;
• цаас, цаасан бүтээгдэхүүн;
• хэвлэлийн;
• химийн ба эрдэс бодисын;
• металлургийн;
• машины ба тоног төхөөрөмжийн;
• цахилгаан ба цахим бараа, бүтээгдэхүүн;
• эм, эмийн бүтээгдэхүүн;
• багаж хэрэгсэл ба бусад.

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй.

16/03/2012

Факторинг ажиллах үе шат:
1. Бараа борлуулагч нь Худалдан авагчтай байгуулсан худалдааны гэрээний дагуу дараа төлбөрийн нөхцөлтэйгээр Худалдан авагчид бараа бүтээгдэхүүн ачина/борлуулна;
2. Бараа борлуулагч нь Факторингийн компанитай Факторингийн гэрээ байгуулж, төлбөрийн авлагыг Худалдан авагчаас нэхэмжлэх эрхийг Факторингийн компанид шилжүүлнэ;
3. Бараа борлуулагч Худалдан авагчид гаргасан мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийг Факторингийн компанид шилжүүлсэн болохыг Худалдан авагчид мэдэгдэх бөгөөд мөнгөн төлбөрийн нэхмжлэлийн дагуу Факторингийн компаниас авсан санхүүжилтийг Худалдан авагч Факторингийн компанид төлөх төлбөрийн нөхцлийн талаар тодорхой ярилцана.
4. Бараа борлуулагч нь анхан шатны баримтуудыг (мөнгөн төлбөрийн нэхэмжлэл, худалдааны гэрээ гэх мэт) Факторингийн компанид шилжүүлнэ.
5. Факторингийн компани ачилт/борлуулалтын нийт дүнгийн 85 хүртэл хувийн санхүүжилтийг Бараа борлуулагчийн харилцах дансанд шилжүүлнэ;
6. Санхүүжилтийг Бараа худалдан авагч Факторингийн компанид төлж барагдуулна;
7. Факторингийн компани нь үйлчилгээнийхээ шимтгэлийг суутгасны дараа санхүүжилтийн үлдсэн 15 хувийг Бараа борлуулагчид шилжүүлнэ.

15/03/2012

Факторингийн хөгжлийн түүх
Факторинг гэсэн үг нь “facre” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд хийх, гүйцэтгэх гэсэн утгатай болно. Факторинг нь худалдааны зээлийн эртний нэг хувилбар. Судлаачдын тодорхойлж байгаагаар факторингийн үйлчилгээний зарим нэг шинж тэмдгийг эртний Вавилоны үеийн Хаммурапи хааны эриний (манай эриний 4000 жилийн өмнөх) түүхээс олж болно гэжээ.
Орчин үеийн фактрингийн хөгжлийн түүх нь нэгэн зуунаар хязгаарлагдахгүй. Ихэнх мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар түүний үүсэн бий болох үзэгдэл нь дундад зууны худалдааны зуучлалын Английн институтын хөгжлийн явцтай нягт холбоотой бөгөөд Британы колончилсон орнуудад нэвтэрснээр факторингийн үйлчилгээний өөрийн гэсэн хэлбэрийг олжээ.
Факторингийн үйлчилгээний эхлэл нь Англид Факторын төв буюу House of Factors бий болсоноор 18 дугаар зуунд анх тавигджээ. Тэр үед Европын анхны том худалдааны төвүүд колончлогдсон орнуудад гадаадын үйлдвэрлэгч нарын үл мэдэх зах зээлд бараа бүтээгдэхүүн борлуулах зорилготой худалдааны төлөөлөгчөөр толгойлуулсан өөрийн төлөөлөгчийн газруудтай байсан байна. Тухайн орны бараа бүтээгдэхүүний зах зээл, худалдан авагчдын төлбөрийн чадвар, хууль тогтоомж ба худалдаа хийх зан заншлыг мэдэх факторын (agent factoring) өмнө найдвартай худалдан авагчийг олох, бараа бүтээгдэхүүн хадгалах, борлуулах, бараа худалдсаны орлогоо хураах зэрэг зорилтууд тавигдаж байсан. Энэ төрлийн үйл ажиллагаа, ялангуяа, даавууны худалдааны салбарт түгээмэл байжээ.
19 дүгээр зууны хоёрдугаар хагаст бараа бүтээгдүүний үйлдвэрлэгч нарыг санхүүжүүлдэг институтууд (credit factoring) эрэлт хэрэгцээтэй болсон. Харилцагч нараас хүлээж авсан төлбөрийн даалгаврын нэхэмжлэлд хямдруулалт үзүүлэх, тэдгээрийг барагдуулах, түүнчлэн, харилцагчийн өмнөөс санхүүгийн эрсдэлийг хүлээх зэргээр харилцагчдыг санхүүжүүлэх аргыг боловсруулсан байна. Өөрийн үйл ажиллагааны хүрээнд факторууд үйлдвэрлэгч нарын санхүү бүртгэлийг хөтлөх, төлбөрийн үүрэг гүйцэтгэгч нараас ирээдүйд төлөх төлбөрийг харилцагчид урьдчилан төлөх, түүхий эд худалдаж авах, үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зорилготой зээл олгох зэрэг үйлчилгээг оруулдаг байсан. Даавууны үйлдвэрлэгч нарын 95% нь факторингийн энэ схемийг хэрэглэдэг нь энэ схем АНУ-д гүн гүнзгий нэвтэрсэн болохыг харуулж байна.
Өнгөрсөн зууны дунд үеэс Америкийн бараа үйлдвэрлэгч нар баруун Европ руу нэвтэрч орж эхэлсэн нь Европын факторингийн компаниудыг идэвжихэд хүргэсэн. 1960 он гэхэд анхны факторингийн ассоциаци-International Factors Group (IFG) үүсэн байгуулагдаж, өнөөдрийн байдлаар нийт 50 орны 100 гаруй гишүүдтэй байна.
1968 онд Factors Chain International (FCI) байгуулагдаж, дэлхийн 66 орны нийт 247 компанийг өөртөө нэгтгэсэн бөгөөд 2008 оны байдлаар дотоод факторингийн 56.1%, олон улсын факторингийн 81.9% нь үүнд хамрагдсан байна.
Эдгээр сүлжээний үүсгэн байгуулагчид нь худалдан авагчдын төлбөрийн сахилга бат, зээлийн лимит ба бараа нийлүүлэлтийн мониторингийг тогтоох зорилгоор төлбөрийн үүрэг гүйцэтгэгч нарын зээл төлөх чадварыг түргэн шуурхай үнэлэх зорилтыг хангах талаар үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Факторингийн үйл ажиллагааны хэмжээ, цар хүрээ тасралтгүй өсөхийн хэрээр дотоод болон гадаад зах зээлд ажилладаг факторингийн компанийн тоо мөн өссөн. Энэхүү явц одоо ч гэсэн үргэлжилж байна. FCI-ийн тоон мэдэллээр факторингийн үйлчилгээний дэлхийн эргэлт 2008 оны байдлаар нийт 1,325.1 тэрбум еврогийн дүнтэй тэнцэж, үүнээс нийт факторингийн 85 хувь нь дотоодын факторинг-д хамаарч байна.
Дэлхийн туршлагаас үзэхэд, өсч буй компанийн хувьд факторингийн компанитай хийсэн түншлэл нь амжилтад хүрэх найдвартай зам гэдгийг нотолсон. Факторингийн үйлчилгээ нь дэлхийн алдартай дараахь брэндийн хөгжлийн бүх үе шатанд түшиг тулгуур божээ. Тухайлбал,
• ACER (компьютерийн техник,Тайвань улс)
• PARLAMAT (хүнсний бүтээгдэхүүн, Итали улс)
• LEWIS GLOBAL TOYS (хүүхдэд зориулсан бараа, АНУ)

Address

Хан Уул дүүрэг, 2-р хороо, Шаравын гудамж, 19
Ulaanbaatar
17031

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kleiberit Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Kleiberit Mongolia:

Share