17/06/2021
Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол банк зээлийн мэдээллийн сандаа зарим өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалт хийгдэж байгаа билээ. Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй хэрэглэгчийнхээ зээлийн ангилалд өөрчлөлт оруулах боломжтой боллоо. Хэрэглэгч та 2021 оны 6-р сарын 30-ны дотор ангилал шилжсэн төлөх ёстой өр төлбөрөө бүрэн барагдуулснаар зээлийн мэдээллийн санд байрлах чанаргүй зээлийн ангиллаа хэвийн болгож өөрчлөх боломжтой болсныг мэдээлж байна.