Тунамал төгрөг ХХК

Тунамал төгрөг ХХК Түргэн шуурхай уян хатан зээл гаргана.

01/08/2017
31/01/2017

Нягтлан мэргэжилтэй эдийн засагчаар ажиллаж чадах өмнө нь мэргэжилээрээ Банк болон Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан эмэгтэй хүнийг ажилд авна.Утас99992019

05/12/2016

80 жилийн өмнө Наполеон Хилл АНУ-ын хамгийн баян 500 эрчүүдийг судалж, тэдний хувь заяаг харьцуулж үзжээ. Тэрээр судалгааныхаа үр дүнг “Бод, Баяж” нэртэй номондоо оруулж, баяжихад баримтлах үндсэн зарчмуудыг тодорхойлсон байна.

Баяжих 13 зарчмын 10-т “Хайрын эрч хүчийг бүтээлч чанарт хөрвүүл” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хайр сэтгэл нь амжилтын суурь гэдгийг хэлжээ.

Хилл бичихдээ: “Хүмүүний мэдрэмжүүдээс хамгийн хүчтэй нь хайр сэтгэл юм. Чин сэтгэлээсээ хайрлаж чадах сэтгэл зүрх, дэргэд нь түүнийг дэмждэг түшиг тулгуур болсон эмэгтэй байхад эр хүн амжилтад хүрч чаддаг” гэжээ.

Түүний энэ дүгнэлт 80 жил өнгөрсөн ч хуучирсангүй. Өнөөдөр ч гэсэн ийм үгийг тэрбумтан эмэгтэйчүүдийн амнаас сонсож болно. “Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол миний нөхөр юм” гэж Facebook компанийн гүйцэтгэх захирал эмэгтэй Шерил Сэндберг хэлж байна.

Сэнт Луис дахь Вашингтоны Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өөрийг нь ойлгож, дэмждэг хань ижилтэй ажилтнуудын албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх магадлал нь бусад ажилтнуудаас 50 хувиар өндөр байдаг гэсэн дүгнэлт хийжээ.

Шалтгаан нь тодорхой юм. Ойлгож, дэмждэг эхнэр, нөхөртэй хүмүүс гэр орондоо хэрүүл маргаангүй, тайван амгалан байдаг тул ажилдаа илүү ихээр төвлөрч чаддаг байна.

Напелеон Хилл анх зөвхөн эрчүүдийг сонгож судалсан боловч тэрээр санаандгүй маш чухал дүгнэлтийг хийжээ. Гэр бүлийн эерэг уур амьсгал, эхнэр нөхрийн харилцан ойлголцол, бие биеэ дэмжиж "ар талыг нь баттай хамгаалдаг" харилцаа нь баяжихын үндэс суурь болдог байна. 80 гаруй жил өнгөрсөн ч энэ дүгнэлт огтхон ч хуучирсангүй шинэлэг, цаг үеэ олсон хэвээр л байна.

01/12/2016

ХУЛЧГАР ХҮН ХЭЗЭЭ Ч ЯЛДАГГҮЙ БА ЯЛАГЧ ХҮН ХЭЗЭЭ Ч ХУЛЧИЙДАГГҮЙ.

http://www.ikon.mn/quiz/ufu
05/10/2016

http://www.ikon.mn/quiz/ufu

Холливүүдийн алдартай кино компаниудын логог нэрлэж чадах уу?

24/09/2016

Хэрэв та өөрийгөө агуу баян болсоноор төсөөлж чадахгүй бол та түүнийгээ өөрийн хадгаламжийн дэвтэр дээр харж бас чадахгүй.

15/09/2016

Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд: “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ.
Эхэндээ ажилчид өөрсдийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Удалгүй тэд хамт олон хамт олон компанийн ажлыг хойш нь татаж байсан тэр хүн чухам хэн байж болох талаар санал солилцжээ. Спортын танхимд маш олон хүн байсан тул хамгаалалтын ажилтнууд ирж ёслолын ажиллагааг зохицуулж байлаа. Авсанд дөхөж очсон хүмүүс их айж сандарч байлаа. Хүн бүр дотроо “”Миний амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн байдаг билээ. ? Аз болоход тэр нас барсан байна.” хэмээн бодно. Нэгэн тэвдэж сандарсан ажилтан нөгөө шарилын хайрцаг руу ойртов. Хайрцаг доторхийг үзээд тэр дуугаа гэнэт хураалаа. Хажууханд нь гарч зогсоод ямар нэгэн хүч сүнсийг нь зайлуулан авч одсон мэт тэр гүн бодолд автав.
Сонирхолтой нь авсан дотор толь тавьсан байжээ. Доторхийг нь харсан хүн бүр өөрийгөө олж харна. Толины хажууд: “Таны өсөн дэвжихийг боомилж, хязгаарлаж чадах ганцхан хүч байдаг. Энэ бол Та өөрөө шүү дээ!” гэсэн бичиг тавьсан байлаа.
Сургамж:
- Өөрийнхөө амьдралыг өөрчилж хувиргаж чадах цорын ганц хүн нь та өөрөө юм.
- Өөрийнхөө аз жаргал, ухаарал, амжилтанд хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө юм.
- Таны эзэн дарга, дайсан чинь алга болох аль эсвэл өөрчлөгдөхөд та өөрчлөгдөхгүй.
- Найз нөхөд чинь өөрчлөгдөхөөр таны амьдралд том өөрчлөлт гарахгүй.
- Эх орон баян тансаг болсон ч, мөн компани чинь амжилтанд хүрч, таны ажлын нөхцөлийг сайжруулсан ч та хичээхгүй бол хөгжихгүй.
- Таны амьдрал зөвхөн та өөрийгөө өөрчилсөн үед л өөрчлөгддөг.
- Бэрхшээл боломжгүй даваа, алдаанаас хэзээ ч битгий айж, зайлсхийж бай.
- Өөрийнхөө бодит байдлыг шударгаар дүгнэж, өөрчлөн, өөрийгөө жинхэнэ ёсоор ялагч болгоорой #

http://www.ikon.mn/n/tpm
08/09/2016

http://www.ikon.mn/n/tpm

Хэдхэн цагийн өмнө Apple компанийн энэ намарын бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болж өнгөрлөө. Жил бүрийн есдүгээр сард тохиодог энэхүү үйл явдлын үеэр тэд өөрийн хамгийн гол бүтээгдэхүүн болох iPhone ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулдаг билээ.

05/09/2016

IPHONE 7 ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭХ ВЭ?
2016-09-05
Apple Калифорнийн цагаар 9-р сарын 7-ны өглөө 10 цагт Улаанбаатарын цагаар 9-р сарын 8-ны шөнийн 2 цагт iPhone 7 танилцуулах үйл ажиллагааныхаа товыг зарлан урилгаа тараасан. Энэхүү үйл ажиллагаагаа онлайнаар шууд дамжуулах болно. http://www.apple.com/apple-events/september-2016/

Хэрхэн үзэх вэ?

iOS 7.0 болон түүнээс дээш хувилбар бүхий үйлдлийн системтэй iPhone, iPad, болон iPod touch хэрэглэгчид мөн OS X v10.8.5, түүнээс сүүлийн үйлдлийн систем бүхий Mac хэрэглэгчид, Apple TV хэрэглэгчид энэхүү шууд үйл ажиллагааг шууд үзэх боломжтой.

Харин PC хэрэглэгчдийн хувьд Windows 10 хэрэглэдэг бол Microsoft Edge хөтөчийг ашиглан хүлээн авах боломжтой гэнэ.

Ямар бүтээгдэхүүн танилцуулах бол?

Мэдээж хамгийн их хүлээгдэж буй бүтээгдэхүүн нь “iPhone 7”. iPhone 6s/6 загваруудтай ойролцоо загвар бүхий дизайн бүхий 4.7-inch болон 5.5-inch дэлгэцтэй 2 загвар.

Өмнөх загваруудтай харьцуулахад хамгийн том өөрчлөлт нь ердийн 3.5mm чихэвчний оролтыг ашиглаагүй тул илүү нимгэн бөгөөд усны хамгаалалттай болсон байх магадлалтай.

Шинэ загварын Along iPhone-с гадна “Apple Watch 2”-г энэхүү арга хэмжээн дээр зарлах болов уу.

Address

СБД
Ulaanbaatar

Telephone

89003663

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тунамал төгрөг ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share