Socratus Start-up Studio

Socratus Start-up Studio Mongolia's leading startup and SME incubator, dedicated to empowering early-stage businesses through a unique system engineering approach.

Сократус Стартап Студио нь инновацид суурилсан бизнес санаа, гарааны компанийг органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болоход дэмжих хөрөнгө оруулалт, системийн инженерчлэлд суурилсан цогц хөтөлбөрөөр бойжуулах үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага юм. Бид гарааны компанийг зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай бизнесийн систем болгох зорилготой цэгцтэй сэтгэлгээ, системийн инженер

члэлийн шийдэлд суурилсан экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гарааны компанийг бүтэлгүйтэлд хүргэх шалтгаануудыг эмчлэх шийдлүүдийг суурилуулах, төлөвшүүлэх, гарааны бизнес эрхлэгчдэд асуудлыг шийдвэрлэх оюуны загвар боловсруулахад нь зөвлөх, компанид учирдаг бодит зардлуудыг санхүүжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх эхлэлийн хөрөнгө оруулалтыг хийх, олон улсын түнш хамтрагчтай холбох зэрэг олон талт үйлчилгээг гарааны компаниудад үзүүлдэг.

🤝МТҮП БОЛОН “СОКРАТУС СТУДИО” ХХК ХАМТРАН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭКОСИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУ...
09/07/2026

🤝МТҮП БОЛОН “СОКРАТУС СТУДИО” ХХК ХАМТРАН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭКОСИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

📌“Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨААТҮГ болон “Сократус Студио” ХХК нар Монгол улсын инновац, мэдээллийн болон дэвшилтэт технологи, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын системийн суурийг бүтээх, хөрөнгө оруулагч ба хөрөнгө оруулалт эрэлхийлэгч нарыг холбосон цогц системийг бүтээх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

🔗Монголын гарааны бизнес эрхлэгч нар нь өөрсдийн хөгжүүлсэн болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нийлүүлэхэд бүх төрлийн мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас санхүүжилт авах хэрэгцээ шаардлага байдаг боловч, нэгдсэн системээр, олон улсын жишигт нийцсэн байдлаар мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж чадахгүй өнөөг хүрсэн.

📍Мэдээллийн технологийн үндэсний парк нь хувийн хэвшил, тэр дундаа гарааны бизнес эрхлэгч нартай олон удаа санал солилцсоны үр дүнд мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай холбох нэгдсэн системийг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд Монгол улсын инновац, гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх сонирхолтой мэргэжлийн хөрөнгө оруулагч болон тэдгээрээс санхүүжилт авч өөрийн бизнесээ өсгөх бодолтой хөрөнгө оруулалт эрэлхийлэгч нарын мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой.

🚀Ийнхүү, Монгол Улсын Засгийн Газраас “Төрийн аль нэг байгууллага мэдээллийн технологийн систем хөгжүүлэхгүй байх бодлогын хүрээнд” хувийн хэвшлээс гарааны бизнест хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Сократус Студио” ХХК-ийн хөгжүүлж буй www.investhub.mn платформыг сонгож, гарааны бизнес болон мэргэжлийн хөрөнгө оруулагч нартай холбох гүүр болсон ажлыг хамтран эхлүүлж байна.

🤝Монгол оюунаар бүтээгдсэн инновац болон гарааны бизнесийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлцгээе.


Socratus Start-up Studio

Бидний экосистемийг хөгжүүлэх санаачлагыг хүлээн авч хамтран ажиллахаар болсон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - Na...
09/07/2026

Бидний экосистемийг хөгжүүлэх санаачлагыг хүлээн авч хамтран ажиллахаар болсон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park-ийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ бол санаачлага, хөгжүүлэх ажлуулах ажлыг экосистемийн оролцогч талуудтайгаа хамтран хэрэгжүүлнэ. Дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

11/05/2026

2026 оны 5 сарын 16-д демо өдөрлөгт оролцох 10 багтаа амжилт хүсье. Хөрөнгө оруулагч, Энтрепренер та бүхнийг демо өдөрлөгт урьж байна.

08/05/2026

Стартап 2026 улсын уралдаанд оролцогчиддоо амжилт хүсье.

07/05/2026
Стартап 2026 улсын уралдаанд хамтран ажиллаж байна. Стартапууддаа амжилт хүсье.
06/05/2026

Стартап 2026 улсын уралдаанд хамтран ажиллаж байна. Стартапууддаа амжилт хүсье.

Ирээдүйг онилсон хамтын экосистем улам бэхжихийн ерөөл өргөж XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шини...
17/02/2026

Ирээдүйг онилсон хамтын экосистем улам бэхжихийн ерөөл өргөж XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

30/12/2025


Socratus has been collaborating for the third consecutive year with the “Teacher-Student Startup (NUM Startup 3.0)” prog...
29/09/2025

Socratus has been collaborating for the third consecutive year with the “Teacher-Student Startup (NUM Startup 3.0)” program of the National University of Mongolia (NUM), sponsored by Rio Tinto Mongolia. As part of this initiative, CEO A. Munkhtsog conducted a training session for NUM’s faculty and students—recognized as one of the country’s foremost academic institutions—on the topic “Overcoming Startup Failures and Startup Business Management.”

Address

Socratus Startup Studio
Ulaanbaatar
16040

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670114858

Alerts

Be the first to know and let us send you an email when Socratus Start-up Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Socratus Start-up Studio:

Shortcuts

Share