04/08/2026
🌐 АНУ, Канад, Мексикийн худалдааны хэлэлцээр: Тодорхойгүй байдал ба Бизнесийн эрсдэл
Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (USMCA)-ийг дахин шалгаж, шинэчлэн тохиролцох шатны яриа хэлэлцээнүүд үргэлжилсээр байна. АНУ-ын зүгээс авто сүлжээний бүрэлдэхүүн хэсэг, Хятадтай хийх худалдааны харилцаа, эрчим хүчний бодлогод илүү хатуу нөхцөл тавихаар шахаж байгаа тул энэхүү шинэчлэлт 2027 он хүртэл сунжирч, талуудын хооронд нэлээд амаргүй явагдах төлөвтэй байна.
2019 онд 615 тэрбум ам.доллар байсан АНУ болон хөрш орнуудын худалдаа 2022 онд 800 тэрбум ам.долларт хүрч, Хятадыг ардаа орхин АНУ-ын хамгийн том худалдааны түнш болсон.
АНУ-ын импортолж буй автомашины 51%, сэлбэгийн 58%-ийг Канад, Мексик дангаараа нийлүүлдэг. Зарим сэлбэг эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ хилээр 5-7 удаа ирж очдог бөгөөд АНУ-ын түүхий тосны 60%-ийг Канад нийлүүлж байна.
Олон орон өндөр тарифтай тулгарч буй энэ үед USMCA-ийн дүрмийг баримталдаг Канад, Мексикийн компаниуд АНУ-ын зарим нэмэлт татвараас чөлөөлөгддөг нь томоохон давуу тал болдог.
Олон улсын хэлэлцээрийн дагуу нийлүүлэлтийн сүлжээ гүн нэгдсэн тул хэлэлцээр бүрэн цуцлагдах эрсдэл бага ч, бодлогын болон гаалийн татварын тодорхойгүй байдал сунжрах нь олон улсын худалдаа эрхлэгчдийн төлбөр тооцоо саатах, авлага хугацаа хэтрэх эрсдэлийг дагуулдаг.
Худалдааны зээлийн даатгалын төгс шийдлийг бид танд. ☂️
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бүхэн манай пэйж хуудсаар холбогдож авна уу.
#ХудалдааныДаатгал #ЗээлийнДаатгал #ОлонУлсынХудалдаа #НийлүүлэлтийнСүлжээ #ЭрсдэлийнМенежмент