Mongolian Insurance Brokerage LLC / Монголын Даатгалын Зуучлал

Mongolian Insurance Brokerage LLC / Монголын Даатгалын Зуучлал If you need best insurance products in Mongolia contact us. We will happy to help you to protect you

Монголд ихэнх хүмүүс даатгал гэдгийг зөвхөн татвар, илүү зардал мэтээр ойлгож ач холбогдол өгөх нь бага байдаг тал бий. Мөн даатгалын компаниуд нь даатгалын тохиолдол, ослын дараа үйлчилгээ үзүүлэхдээ даатгуулагчиддаа таагүй сэтгэгдэл үлдээх, мэргэжлийн бус хандах зэргээс үнэлэмж буурдаг тал ч бий.
Энэхүү даатгагч даатгуулагчийн харилцааны зангилааг тайлагч түлхүүр нь даатгалын мэргэжлийн оролцог

ч буюу зуучлагч юм.
Бид дараах давуу талыг таньд санал болгож байна. Үүнд:
- Монголын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 17-н даатгалын компаниас таны сонирхож буй даатгалын хэлбэрээр таны нэрийн өмнөөс хамгийн өндөр хамгаалалт, хямд үнэ, богино хугацаанд шуурхай нөхөн төлбөр барагдуулах боломжтойг сонгох сонголт;
- Таньд мэргэжлийн, чадварлаг багийн харилцагчийн үйлчилгээ үзүүлэх;
- Байгууллага болон хувь хүний хөрөнгө, үйл ажиллагааны шинж чанарт тохируулан эрсдлийн тандалт, шинжилгээ хийх;
- Гадаад улсын нэр хүнд бүхий Давхар даатгалын найдвартай хамгаалалт;

Бид таньд ирээдүйд учирч болох эрсдлээс найдвартай хамгаалж, урт хугацаанд түншлэхдээ таатай байх болно.

11/11/2024
15/03/2021

💦Ус байгалийн толь-2💦 фото зургийн уралдаанд 💧51💧 хувийн дугаартай оролцогч И.Алтансүх

ӨНЖМӨЛ ӨВС ШАТААСНЫ УЛМААС 17 АЙЛЫН ЗУСЛАНГИЙН БАЙШИН, ГУРВАН ГЭР ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭТухайлбал, шар өвс шатаасны улмаас 2019 ...
16/04/2019

ӨНЖМӨЛ ӨВС ШАТААСНЫ УЛМААС 17 АЙЛЫН ЗУСЛАНГИЙН БАЙШИН, ГУРВАН ГЭР ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ

Тухайлбал, шар өвс шатаасны улмаас 2019 оны 4 сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд түймэр гарч, түймэрт 5 га талбай өртсөн бол 14-ний өдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д түймэр гарч, түймрийн улмаас 13 айлын зуслангийн байшин, 3 гэр, 15 га талбай шатаад байна. Мөн энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд түймэр гарч, түймрийн улмаас 4 айлын зуслангийн байшин шатсан байна. Болзошгүй галын аюулаас сэргийлнэ үү!

Улаанбаатарт өчигдөр шөнө газар хөдөлсөн. "Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Их тэнгэрийн амнаас хойш, Сүхбаатарын...
26/01/2019

Улаанбаатарт өчигдөр шөнө газар хөдөлсөн.
"Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Их тэнгэрийн амнаас хойш, Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 км-т 2.5 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг албаны хүн баталсан юм. Газар хөдлөлт Их тэнгэр, Зайсан орчимд амьдардаг иргэдэд илүүтэй мэдрэгдсэн байна.

Asia & the Pacific:

  баярын өмнөх амралтын өдрүүдэд   үйлчилнэCap шинийн баяр дөхөж байгаа тул орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөө...
25/01/2019

баярын өмнөх амралтын өдрүүдэд үйлчилнэ

Cap шинийн баяр дөхөж байгаа тул орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.
Үүнтэй холбогдуулан захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болжээ.
Тодруулбал,
* сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд,
* тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор болжээ.

Нийслэл хот маань Хөлдөх эрсдэл үүсч болзошгүй байна!
15/09/2018

Нийслэл хот маань Хөлдөх эрсдэл үүсч болзошгүй байна!

24/07/2018

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд зориулж иргэдэд ослын улмаас учрах хохирлын ямар байдаг талаар зөвлөж тайлбарласан сайн ярилцлага болсон байна. #Жолооч та анхаарал болгоомжоо алдуузай!

Ердөө хоёрхон жилийн өмнө манай пэйж Баян Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшгийн талаар харамсалтай мэдээ...
22/07/2018

Ердөө хоёрхон жилийн өмнө манай пэйж Баян Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшгийн талаар харамсалтай мэдээлэл хүргэж байсан. Гэвч энэ оны 7-р сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг борооны улмаас 2, 3, 4, 9, 11, 12,13 дугаар багийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр байшин, хашаа хороо зэрэг эд зүйл усанд автжээ. Мөн 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт ОБЕГ-ын аврагчид хүргэсэн байна. 2016 онд тус суманд болсон үертэй харьцуулахад хохирлын хэмжээ 4-5 дахин их байна гэж ОБЕГ-аас мэдээллэж байна. .

Үерт өртсөн ард иргэдэд туслахаар Улаан загалмай, Адра, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд судалгаандаа орж, ажлаа эхлүүлжээ. 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн байна.

Үүсэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 алба хаагч нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Төр засгаас илүү их анхаарал хандуулах шаардлагатай байна!!!

  Сүүлийн 30 жилд тохиолдоогүй томоохон хэмжээний үерийн гамшиг Япон улсын өмнөд хэсгийн 11 бүс нутгийг хамарчээ. 7-р са...
15/07/2018

Сүүлийн 30 жилд тохиолдоогүй томоохон хэмжээний үерийн гамшиг Япон улсын өмнөд хэсгийн 11 бүс нутгийг хамарчээ. 7-р сарын 3-ны өдрөөс үерийн гамшиг эхэлсэн бөгөөд гол шалтгаан нь Тайфун буюу далайн шуурга бүрэн намжилгүй их хэмжээний үргэлжилсэн аадар борооны үүлтэй нийлэн удаан хугацаанд тасралтгүй бороо орсны улмаас усны түвшин богино хугацаанд эрс нэмэгдэж үерийн гамшиг үүссэн байна.
7-р сарын 11-ний байдлаар тус үерийн улмаас 179 хүн амь үрэгдэж, 67 хүн сураггүй алга болж, 270 мянган байшин барилга бага болон их хэмжээгээр эвдэрч сүйдсэн, 17 мянган байшин цахилгаан тасарч, төмөр зам болон авто замууд эвдэрч, зарим хотуудад үүрэн телефоны сүлжээ тасарсан байна.
Одоогоор бороо намдсан ч ихэнх газар үерлэж, хөрсний нуралт үүссэн байна. Аврах ажиллагаанд эргийн хамгаалалтын алба, цэрэг, цагдаа, онцгой байдлын 73 мянган албан хаагч ажиллаж байна. Хирошима болон Эхимэ мужууд хамгийн их үерт автсан байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс автомашин үйлдвэрлэгч Mazda Motor Corp., Daihatsu Motor Co., Toyota Motor Corp ийн Киото, Хирошима мөн Ямагути дах үйлдвэрүүдийг үйл ажиллагааг зогсоогоод байна.

This is the distance of the cave. which children were trapped in Thailand. Real Heroes! May they always be healthy and h...
11/07/2018

This is the distance of the cave. which children were trapped in Thailand. Real Heroes! May they always be healthy and happy!

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадм...
10/07/2018

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, хотол олноороо сайхан наадаарай!

Албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ 0 2018-07-09     Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ү...

Address

Bayangol District, 4th Khoroo
Ulaanbaatar

Telephone

+97699093392

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Insurance Brokerage LLC / Монголын Даатгалын Зуучлал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share