23/08/2026
Санхүүгийн хүртээмжийг шинэ түвшинд хүргэж, хэн бүхэнд тэгш, нээлттэй боломжийг олгосоор ирсэн Zeely нь өнөөдөр 8 нас хүрч байна🥳🎉
Энэ хугацаанд бид харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг хөнгөвчлөхөөс гадна зөв хандлага, хариуцлагатай хэрэглээг урамшуулж, санхүүгийн сайн сайхан байдлыг дэмжих шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн билээ💫
Биднийг сонгож, итгэж, 8 жилийн турш хамт байсан эрхэм харилцагч, итгэлт түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид бид санхүүгийн сайн сайхан байдлыг дэмжих шинэ боломжуудыг эрэлхийлж, илүү олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрахын төлөө тууштай ажилласаар байх болно😉
Хамтын үнэ цэнийг бүтээлцэж буй та бүхэндээ 8 жилийн ойн баярын мэнд хүргэе💙