22/04/2015
Хэрэглэгчдийн мэдээлэл хүлээн авдаг арга зам нь улам бүр нарийссаар байхад маркетерууд өргөн сувгаар өгөх гэснээ цацах нь хэт үрэлгэн загнаж
Олон хүнд тараасан нь биш,
Онож хүргэсэн хожно гэдгийг ойлгохгүй л байна.
Зурагтаар реклам гарангуут суваг сольдог, технологи ашиглаад алгасч ухраагаад рекламгүйгээр үздэг болсон. Сурталчилгааны и-мэйлыг онгойлголгүй хогийн сав руугаа хийдэг. Дэлгэцэн дээр харагдах зурагт хуудас байгааг анзаардаггүй. Зарын самбар дээрхийг хананд буй обой шигээр үл анзаарах “далд чадвар”-ууд ч бидэнд төлөвшчихөж. Гэтэл үүнийг маань ойлгоогүй нөхөд уламжлалт аргаараа л өргөн фронтоор ноцолдсоор.
Макос