MOTR-Санхүү, татварын тайлан гаргах үйлчилгээ

MOTR-Санхүү, татварын тайлан гаргах үйлчилгээ Та өөрийн бизнестээ бүрэн анхаарлаа хандуул
БИД БУСДЫГ НЬ ХАРИУЦЪЯ..

18/08/2026
02/07/2026

2026 оны хагас жилийн тайлан бэлтгэгдэж байгаа энэ үед 1 зүйлийг сануулах зорилгоор энэхүү мэдээллээ хүргэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үргэлж нээлттэй шүү

🚨 Бүх татварын зардлыг Ашиг, алдагдлын тайланд бүртгэдэг үү?

❌ Хариулт нь ҮГҮЙ.

СТОУС-ын дагуу хэрэв ажил гүйлгээ Бусад дэлгэрэнгүй орлого (OCI)-д хүлээн зөвшөөрөгдсөн бол түүнтэй холбоотой одоогийн болон хойшлогдсон татварын нөлөөллийг мөн OCI-д бүртгэнэ.

📌 OCI-д түгээмэл бүртгэгддэг зүйлс:
✔️ FVOCI ангиллын санхүүгийн хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлт
✔️ Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл
✔️ Мөнгөн урсгалын хеджийн үр ашигтай хэсэг
✔️ Гадаад үйл ажиллагааны валютын хөрвүүлэлтийн зөрүү
✔️ Тогтоосон тэтгэврийн төлөвлөгөөний дахин хэмжилтийн ашиг, алдагдал

💡 Санах дүрэм:

“Ажил гүйлгээ хаана бүртгэгдэнэ, татварын нөлөөлөл мөн тэндээ бүртгэгдэнэ.”

Энэ зарчмыг мөрдвөл санхүүгийн тайлан СТОУС-ын шаардлагад нийцэж, тайлангийн хэрэглэгчид компанийн санхүүгийн байдлыг илүү бодитоор үнэлэх боломжтой болно.

📚 Нягтлан бодогч бүрийн заавал мэдэх ёстой жижиг мөртлөө маш чухал зарчим.

#СТОУС #НягтланБодохБүртгэл #Татвар

 #ХХОАТ  #бизнесийнзөвлөгөө
10/06/2026

#ХХОАТ #бизнесийнзөвлөгөө

ААН байгууллага, иргэдийн мэдээллийн аюулгүй байдал маш өндөр түвшинд хамгаалагдах шаардлагатай бөгөөд манай байгууллага...
18/05/2026

ААН байгууллага, иргэдийн мэдээллийн аюулгүй байдал маш өндөр түвшинд хамгаалагдах шаардлагатай бөгөөд манай байгууллага харилцагчийн төлбөр тооцоо болон хувийн мэдээллийг аюулгүй хадгалах, мэдээллийг зөвшөөрөгдсөн хүрээнд ашиглах, алдагдахаас хамгаалах гэрээг байгуулан ажилладаг.
#МэдээллийнАюулгүйБайдал #СанхүүТатварынТайлан #БизнесийнЗөвлөгөө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын алдагдлыг ирээдүйн ашигтай жилүүдэд шилжүүлэн тооцох, татварын төлөвлөлтийн тала...
08/05/2026

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын алдагдлыг ирээдүйн ашигтай жилүүдэд шилжүүлэн тооцох, татварын төлөвлөлтийн талаарх мэдээлэл.
Татварын зардлаа ухаалгаар удирдаарай: Өмнөх жилүүдийн алдагдлаа ашигтай жилүүдийн татвараас хасах боломж.
#ТатварынБүртгэл #ААНОАТ #ТатварынМэдээлэл #АлдагдалШилжүүлэх

06/04/2026

❗ Компаниа татан буулгах гэж байна уу?

Олон хүн “зүгээр л хаачихъя” гэж боддог ч энэ бол том алдаа!
❌ Буруу алхам хийвэл:
• Татварын өр, торгууль
• Хуулийн хариуцлага
• Банк, зээлдүүлэгчдийн нэхэмжлэл гэх мэт олон асуудал ард нь үүсэх эрсдэлтэй

✅ Сайн дурын татан буулгалтын 6 үндсэн алхам (хуулийн дагуу заавал дагаж мөрдөөрэй):

1. Шийдвэр гаргах
Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, татан буулгах шийдвэр гаргана (комисс томилох, хугацаа, үлдэгдэл хөрөнгийг хуваарилахыг заавал тусгана).

2. Татан буулгах комисс томилох
Комисст итгэмжлэл олгоно. Комисс компаниа төлөөлж бүх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.Танай компани 1 үүсгэн байгуулагчтай байсан ч Аж ахуйн нэгж томилж буй байдлаар энэхүү комиссыг байгуулна.

3. Байгууллагуудад мэдэгдэх
• Ажлын 15 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх
• 21 хоногийн дотор өдөр тутмын сонинд зар нийтлүүлэх

4. Өр, тооцоо бүрэн дуусгах
Зээлдүүлэгчдэд 2 сараас доошгүй хугацаа өгч нэхэмжлэл хүлээн авна. Татвар, нийгмийн даатгал, банкны өрийг төлөх.

5. Бүртгэлээс хасуулах
Дуусгалтын тайлан, баланс, сонины зар зэрэг баримтаа бүрдүүлж УБЕГ-т өргөдөл гаргана.

6. Байгууллагын харилцах дансаа хааж бусад байгууллагад хасалт хийлгэх
Татварын байгууллага, банк, ШШГА гэх мэт газруудад хаалтын баримт хүргүүлнэ.

💡 Хамгийн чухал зүйл:
Татан буулгалт бол хууль, татвар, бүртгэлийн нарийн процесс.
Зөвхөн “хаалаа” гээд болдоггүй. Мэргэжлийн хуульч, нягтлан бодогчтой зөвлөлдөж хийгээрэй!

👉 Энэ постыг SAVE хийгээрэй
👉 Компаниа хаах гэж байгаа найздаа SHARE хийгээрэй
#КомпаниТатанБуулгах #МонголБизнес #БизнесХаах #ХуульЭрхЗүй #Санхүү #Татвар #УБЕГ

Татварын өр барагдуулах ажил эрчимжиж нийт ААН-үүдэд хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Татварын өрийг хойшлуулах хуга...
20/11/2025

Татварын өр барагдуулах ажил эрчимжиж нийт ААН-үүдэд хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Татварын өрийг хойшлуулах хугацааны хөнгөлөлтийн мэдээллийг хүргэж байна. Хуулийн хүрээнд татварын орчноо таатай болгох татварын зөв менежментийг хэрэгжүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Мөн хэрэгтэй хүнд нь хуваалцаарай

Address

Ulaanbaatar

Telephone

+97698000043

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MOTR-Санхүү, татварын тайлан гаргах үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MOTR-Санхүү, татварын тайлан гаргах үйлчилгээ:

Shortcuts

Share