Экокапитал ББСБ

Экокапитал ББСБ ЭКОКАПИТАЛ ББСБ
Хариуцлагатай бизнес - Халамжтай үйлчилгээ

Манай компани нь 2011 оноос эхлэн бичил санхүүгийн салбарт ажиллахаар байгуулагдаж, үйл ажиллагаагаа амжилттай эхлээд байна. Энэ эрчээ алдалгүйгээр бид цаашдаа компанийхаа үйл ажиллагааг улам өргөн хүрээтэй, хүртээмжтэй болгохоос гадна санхүүгийн салбарын хөгжилд ч өндөр хувь нэмэр оруулахаар зорьж байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй Дэлхий даяар бичил санхүүгийн зах зээлд эрэлт и

х байгааг бизнес эрхлэгчид олж харан, энэ салбарт хөрөнгө оруулалт ихээр хийгдэж, өрсөлдөөн ширүүсч байна. Бид энэхүү өрсөлдөөнд өөрсдийнхөө давуу байр суурийг бий болгох маркетингийн стратегиэ тодорхойлж, хэрэглэгчиддээ илүү уян хатан, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж байгаа билээ. Компаний тасралтгүй, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах нөөц бололцоо, ур чадвартай боловсон хүчин бүрэн хангагдсанаас гадна бид компаний сайн засаглалын системийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтын таатай боломжийг бүрдүүлсэн болно. Өөрөөр хэлбэл, эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө бид муйхраар биш ажил хэрэгчээр, Зөвөөр тэмүүлж байна. Бид хариуцлагатай бизнес байх үүднээсээ эх дэлхийнхээ сайн сайхны төлөө санаа тавьж байдаг минь ч үүнтэй холбоотой.
Бид үйл ажиллагааныхаа үндэс болсон харилцагч, хөрөнгө оруулагчид Та бүхнийхээ итгэлийг алдахгүй байж, үйлчилгээгээ саадгүй хүргэж, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажиллах болно.

Харилцагч танд илүү таатай нөхцлөөр зээл олгож эхэллээ
05/05/2020

Харилцагч танд илүү таатай нөхцлөөр зээл олгож эхэллээ

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлууллааCOVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоо...
18/03/2020

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлууллаа

COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоотой Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж банкны активын ангиллын журам, зохистой харьцааны журмуудад өөрчлөлт, хөнгөлөлт оруулах шийдвэр гаргасныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. Эхний ээлжинд нийт зээлдэгчдийн 90 гаруй хувийг хамарч байгаа хэрэглээний зээлүүдтэй холбоотой шийдвэр гаргасан. Судлаад 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар хойшлуулж байгаа юм байна. Энэ хооронд хүү бодогдохгүй, харин зээл төлөх хугацаа нь сунгагдана. "Банкууд орлого, хүүгийн эх үүсвэрээ алдаж байгаа. Гэхдээ зохицуулалтын хувьд зөөллөж байгаа учраас банкууд энэ хэмжээний алдагдлыг өөр дээрээ бодох боломжтой" гэж тэрээр нэмж хэлсэн юм. Мөн 6 хүртэлх сард Зээлийн мэдээллийн санд зээл төлөөгүй зэрэг бусад шалтгаанаар бүртгэгдэхгүй. Банк, санхүүгийн байгууллагуудад төлбөр түргэн гүйцэтгэх чадварын асуудал гарч ирж магадгүй. Хуулиар Монголбанк Засгийн газар, арилжааны банканд зээл олгодог. Энэ хүрээнд бонд гаргаж, зээл хүсээд орж ирвэл бодлогын хүүгийнхээ хүрээнд тодорхой эх үүсвэрийг чөлөөтэй болгоно гэж мөн мэдэгдсэн юм.

Хурлаас өмнө 1000 гаруй ААН, иргэн, хуулийн этгээдээс 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой санал хүсэлтээ ирүүлээд байсныг хэллээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан мөн активын ангиллын журмыг 3 сараар хойш нь татаж байгаа. Тиймээс 120 хүртэл хоногт зээл төлөгдөөгүй бол хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд орохгүй гэж мэдээллээ. Одоогоор 29 ББСБ шимтгэл, хураамжаа тэглэсэн. Зарим нь хүүгийн үндсэн төлбөр дээрээ зохицуулалт хийсэн байгаа гэв.
ЭХ СУРВАЛЖ: БЛҮҮМБЕРГТВ МОНГОЛ

Бизнесийн орчныг хамгаалж, ажлын байраа хадгалж үлдээх цогц арга хэмжээ авах саналыг ҮАБЗ, ЗГ, УИХ, Ерөнхийлөгчид хүргүү...
18/03/2020

Бизнесийн орчныг хамгаалж, ажлын байраа хадгалж үлдээх цогц арга хэмжээ авах саналыг ҮАБЗ, ЗГ, УИХ, Ерөнхийлөгчид хүргүүллээ

Нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдвар...
17/03/2020

Нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар тусгай зөвшөөрөлтэй 38 компани хийхээр болжээ.

Мягмар, Лхагва гарагт хотын төв гудамж талбайд,
Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Нийт 180.8 километр урт хатуу асфальтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэл хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

ДЭМБ-аас  шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг “Covid-19” хэмээн нэрлэж байгаагаа албан ёсоор зараллаа. “Covid...
13/02/2020

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг “Covid-19” хэмээн нэрлэж байгаагаа албан ёсоор зараллаа. “Covid-19”-ийн эсрэг вакциныг 1 жил хагасын хугацаанд гаргаж авах магадлалтай юм байна.

Энэхүү вирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг ЭМЯ-аас өдөр бүр мэдээллэж байна.

2-Р САРЫН 10-ААС ШИНЭЧИЛСЭН 20 МЯНГАТЫН ДЭВСГЭРТИЙГ ГҮЙЛГЭЭНД НЭВТРҮҮЛНЭМонголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагат...
10/02/2020

2-Р САРЫН 10-ААС ШИНЭЧИЛСЭН 20 МЯНГАТЫН ДЭВСГЭРТИЙГ ГҮЙЛГЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, 2-р сарын 10-ны өдрөөс гүйлгээнд гаргахаар болжээ.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Монгол банк

1-Р САРД 3,558 ЗГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭМонголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмн...
07/02/2020

1-Р САРД 3,558 ЗГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан. Монголбанк 2020 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

2020 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.

Эх сурвалж: Монгол банк

2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн дотор үнэт цаасны төлбөр тооцооны “Т+2” горимд шилжинэ.  “Т+2” горим, төлбөрийн...
31/01/2020

2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн дотор үнэт цаасны төлбөр тооцооны “Т+2” горимд шилжинэ.

“Т+2” горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлснээр олон улсын жишигт нийцэх, гадаадын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг зах зээлд татах нөхцөл бүрдүүлэх юм байна.

Т+2” горимд шилжих бэлтгэл ажлыг II, III сард багтаан гүйцэтгэх юм. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөлтэй дэд бүтцийн болон зохицуулалттай этгээд, өөрийгөө зохицуулах байгууллагатай хамтран нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

Амны хаалтаа зөв хэрэглэж хэвшицгээе!
27/01/2020

Амны хаалтаа зөв хэрэглэж хэвшицгээе!

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс "Ариг" банкинд НӨХЦӨЛТ УДИРДЛАГА- ын арга хэмжээ авчээАриг...
27/01/2020

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс "Ариг" банкинд НӨХЦӨЛТ УДИРДЛАГА- ын арга хэмжээ авчээ

Ариг банк Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй, төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохистой засаглал алдагдсан. Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Ариг банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна.

Бүрэн эрхт төлөөлөгч нь Ариг банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Монголбанк харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна.

Эх сурвалж: Монгол банк

27/01/2020
БНХАУ-д илэрсэн шинэ коронавирусын улмаас ДЭМБ шуурхай хуралданаДЭМБ-ын удирдах зөвлөл 2020.01.21-ий дөрө буюу маргааш Ж...
21/01/2020

БНХАУ-д илэрсэн шинэ коронавирусын улмаас ДЭМБ шуурхай хуралдана

ДЭМБ-ын удирдах зөвлөл 2020.01.21-ий дөрө буюу маргааш Женев хотод шуурхай хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг шийдвэрлэх юм байна.

Учир нь өнгөрсөн сард Хятадын Ухань хотод анх илэрсэн уг вирус өнөөдөр Япон, Өмнөд Солонгос, Тайланд улсуудад илрээд байна. Мөн шинэ төрлийн коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй бөгөөд хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын эрдэмтэд нотлоод байгаа юм.

Одоогийн бадлаар шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо 218, нас барсан хүний тоо 3 болоод байгаа бөгөөд Бээжин, Шанхай зэрэг том хотуудад анхны тохиолдол илэрчээ.

Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгааг БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна.

Ард иргэдэд хандахад заалшгүй тохиолдол биш бол БНХАУ руу зорчихгүй байхыг уриалж байна.

Address

Хан-уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Галакси тауэр, 4004 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670009999

Alerts

Be the first to know and let us send you an email when Экокапитал ББСБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Экокапитал ББСБ:

Share