ProTip Fx

ProTip Fx BIO

28/08/2026

Эхний ээлжийн Форексын анхан шатны сургалт маш амжилттай өндөрлөлөө. Дараагийн сургалт дараагийн долоо хоногт эхлэх тул та доорх холбоосоор орж бүртгэлээ баталгаажуулна уу.
🔗 Бүртгүүлэх линк: https://bit.ly/3EOwtqz
Суудлын тоо хязгаартай тул та яараарай.
📞 Холбогдох: 8802-8762, 9408-1277

ХНС-ийн шийдвэрийн өмнө: Биткойн 80,000$-ын босгыг дахин дававНвидиагийн үр дүн эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжиж, бит...
28/08/2026

ХНС-ийн шийдвэрийн өмнө: Биткойн 80,000$-ын босгыг дахин давав
Нвидиагийн үр дүн эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжиж, биткойны ханш 80,000 ам.доллар давлаа. Захирагч Уоршийн хэлэх үгийг хүлээж байна

АНУ-ын технологийн салбарын эерэг уур амьсгал эрсдэлтэй хөрөнгө оруулалтад түлхэц болж, Нвидиа (Nvidia) компанийн улирлын ашиг өндөр гарсны ачаар Пүрэв гарагт биткойны ханш бага зэрэг өсөн 80,000 ам.долларыг давлаа. Крипто зах зээлд оролцогчид мөн Баасан гарагт болох Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) Захирагч Кевин Уорш (Kevin Warsh)-ийн Жэксон Хоулд тавих илтгэлийг анхааралтай хүлээж байна.

АНУ-ын Засгийн газрын бондын ханш огцом унаснаас үүдэлтэй "валютын үнэгүйдлийн эсрэг арилжаа" (debasement trade)-ны ачаар криптовалютууд өнгөрсөн долоо хоногт ерөнхийдөө өндөр өсөлт үзүүлээд байсан юм.

Дэлхийн хамгийн том криптовалют 1.9%-иар өсөж, 80,245.4 ам.долларт хүрээд байна. АНУ-ын Хувийн хэрэглээний зарлагын үнийн индекс (PCE) 7-р сард инфляци тогтвортой байгааг харуулсан ч зах зээлд төдийлөн савалгаа үүсгэсэнгүй.

Гэсэн хэдий ч ХНС-ийн инфляцийг хэмжих гол үзүүлэлт болох тус индекс нь төв банкны жилийн 2%-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа тул чанга мөнгөний бодлого үргэлжлэх вий гэх түгшүүрийг зах зээлд хадгалсаар байна. Мөнгөний бодлогын хүү өндөр байх нь валютын үнэгүйдлийн эсрэг арилжааны хамрах хүрээг хязгаарлаж магадгүй тул хөрөнгө оруулагчид цаашдын чиг хандлагыг тодорхойлохоор ХНС-ийн 9-р сарын уулзалтад анхаарлаа хандуулж байна.

Түүнчлэн зах зээлийнхэн хиймэл оюун ухааны гигант Нвидиа компанийн хүлээлтээс давсан орлого болон цаашдын төлөвлөгөөг дүгнэн харж байна. Энэ нь жил гаруйн хугацаанд ажиглагдсан трендийн дагуу капиталын урсгалыг крипто зах зээлээс буцаан хиймэл оюун ухааны хувьцаа руу татах магадлалтай юм.

Ираны дайн эхлээд зургаан сар өнгөрч буй энэ үед дэлхийн газрын тосны хамгийн хүчирхэг эвсэл болох ОПЕК+ зах зээлд нөлөө...
27/08/2026

Ираны дайн эхлээд зургаан сар өнгөрч буй энэ үед дэлхийн газрын тосны хамгийн хүчирхэг эвсэл болох ОПЕК+ зах зээлд нөлөөлөх чадвараа алджээ. Ойрхи Дорнодын газрын тосны экспортын үндсэн зам болох Ормузын хоолой хаагдаж, хэд хэдэн гишүүн орны дэд бүтэц сүйтэй тул эвслийн зах зээлд эзлэх хувь болон үнэд нөлөөлөх чадамж нь эрс буурсан байна.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлэлд үндэслэн “Ройтерс”-ын тооцоолсноор, 7-р сард ОПЕК+ дэлхийн тосны олборлолтын 40 орчим хувийг хангажээ. Энэ нь 2-р сарын сүүлчээр зөрчил эхлэхээс өмнө 48 гаруй хувьтай байснаас буурсан үзүүлэлт юм. Бууралтын 4-5 орчим хувь нь Арабын Нэгдсэн Эмират Улс 5-р сард ОПЕК-оос гарснаас үүдэлтэй.

Саудын Араб, Орос зэрэг цөм болсон долоон орны олборлолт 7-р сард дэлхийн нийт гарцын дөрөвний нэгийг л эзэлсэн бөгөөд 3-р сараас хойш олборлолтоо нэмэгдүүлэх зургаан шийдвэр гаргасан ч Ормузын бүслэлтийн улмаас шийдвэрүүд цаасан дээр үлдсэн байна.

ОПЕК+-ийн оронд Хятадын түүхий тосны импортын бууралт 2026 оны гол сэдэв болж, зах зээлийг тэнцвэржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж эхэллэв. Дайн эхэлснээс хойш Хятад улс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орчим 400 сая баррелиар бага тос худалдан авчээ. Энэ нь түлшний экспортын хориг, боловсруулалт багассан болон цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой юм.

Ийнхүү урьд нь зөвхөн ОПЕК+-ийн гүйцэтгэдэг байсан зах зээлийг тэнцвэржүүлэгчийн үүргийг Хятад улс хүлээж эхэлснийг Sparta Commodities-ийн шинжээч Жун Го "Тэд эрэлтийг зохицуулагч гол төв болсон" гэж онцолжээ.

Ормузын хоолойд намжмал байдал тогтож, газрын тосны үнэ буурлааИран улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эдийн засгийн ...
26/08/2026

Ормузын хоолойд намжмал байдал тогтож, газрын тосны үнэ буурлаа

Иран улс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эдийн засгийн шахалттай тулгарснаар Ормузын хоолойг удирдах талаар хөрш Оман улстай хийх хэлэлцээгээ дахин эхлүүлснээ мэдэгдэв.
🤝Тус улсууд уг хоолойгоор аюулгүй зорчих нөхцөлийг үе шаттайгаар сэргээхээр хэлэлцэж, түр хамтарсан коридор байгуулах, тэсрэх бөмбөг зайлуулах хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр зорьж, Оманы булангаас Персийн булан руу чиглэх түр маршрутын талаар харилцан ойлголцолд хүрчээ. Дараагийн 30-60 хоногт байнгын маршрутыг тогтоох хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
📊WTI газрын тосны фьючерс 1.7%-иар буурч, баррель нь $81.01-д хүрч, өмнөх арилжаагаар WTI 3%-иас илүү буурсан бол Brent фьючерс 5.6%-иар огцом унажээ. Гэхдээ Даваа гарагт Ормузын хоолойгоор өдөрт 5 сая баррель газрын тос тээвэрлэсэн нь дайны өмнөх 20 сая гаруй баррелийн түвшнээс эрс бага үзүүлэлт юм.
❗Мөн Доналд Трамп Ормузын хоолойн бүх дэлбэрсэн тэсрэх бөмбөгийг цэвэрлэсэн ба шинээр тэсрэх бөмбөг байршуулах Ираны аливаа хөлөг онгоц, завийг устгах ба сансрын хүчнийхээ тусламжтай хоолойг бүхэлд нь ажиглаж байгаа хэмээн анхааруулав. АНУ Ираны хоорондын мөргөлдөөн намжсан байгаа ч энхийн хэлэлцээ ахицгүй, АНУ цэргийн цохилт өгөхөөс илүү эдийн засгийн хориг үзүүлэхийг илүүд үзсэн хэвээр байна.

Иран АНУ-ын эдийн засгийн шахалтад хариу цохилт өгөхөө мэдэгдлээАНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ираны эдийн засгийн ам...
25/08/2026

Иран АНУ-ын эдийн засгийн шахалтад хариу цохилт өгөхөө мэдэгдлээ

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ираны эдийн засгийн амин судсыг таслах зорилготой өргөтгөсөн хориг арга хэмжээнүүдийг танилцууллаа. Уг шийдвэрийн дагуу 60 иргэн, хуулийн этгээд, усан онгоцыг жагсаалтад оруулсан ч Хятадын санхүүгийн байгууллагуудыг одоогоор хассан байна. Бессент дэлхийн санхүүгийн системд огцом цохилт өгөхөөс сэргийлж, Ирантай худалдаа хийдэг орнуудад хамтын ажиллагаагаа таслах хугацаа олгож байгаагаа мэдэгдэв. Гэвч ам долларт суурилсан санхүүгийн системээс шахагдах эрсдэлтэйг анхааруулсан юм. Ирэх сард Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын Ерөнхийлөгч Ши Цзиньпин нарын уулзалт болохтой холбогдуулан Вашингтон Хятадын банкуудад хориг тавихаас сэрэмжилж байгаа бөгөөд Хятадын тал ч өөрийн ашиг сонирхлыг хамгаалахаа мэдэгдээд байна.

Техраны зүгээс АНУ-ын шахалтад томоохон түншүүд нь сөрөн зогсоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ираны Эдийн засгийн сайд Али Маданизаде АНУ-ын "эдийн засгийн террор"-ын эсрэг бэлтгэлтэй байгааг онцолж, хамгаалалт нь хариу довтолгооны шинжтэй болсныг анхаарууллаа. Мөн Исламын хувьсгалт гвардийн төлөөлөгч Хоссейн Мохебби АНУ-ын амин чухал ашиг сонирхол, эрчим хүчний стратегийн гарцуудад хүнд цохилт өгнө гэж заналхийлэв.

Сүүлийн зургаан сарын хугацаанд АНУ болон Израиль Иранд цохилт өгсний улмаас мянга мянган хүн амиа алдаж, Дээд удирдагч асан Аятолла Али Хаменеи амь үрэгдсэн юм. Ираны уламжлалт цэргийн чадавхи суларсан ч тэд Ормузын хоолой болон Улаан тэнгист пуужин, дроны аюул заналхийлэл учруулсаар байна. Энэхүү хурцадмал байдлыг бууруулахаар Пакистан улс зуучлан, Ормузын хоолойг нээх чиглэлээр Техрантай бүтээлч хэлэлцээ хийсэн ч дипломат шийдэлд хүрэх ахиц дутмаг хэвээр байна. Газрын тосны үнэ түр буурсан ч Ойрхи Дорнодоос олон улсад нийлүүлэх эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл өндөр байна.

👨‍🏫 Анхан шатны үнэгүй сургалт эхэллээ!Энэ долоо хоногийн сургалтын суудал дүүрсэн тул дараа долоо хоногийн анхан шатны ...
24/08/2026

👨‍🏫 Анхан шатны үнэгүй сургалт эхэллээ!
Энэ долоо хоногийн сургалтын суудал дүүрсэн тул дараа долоо хоногийн анхан шатны сургалтдаа амжиж бүртгүүлээрэй.

19/08/2026
👨‍🏫 Анхан шатны үнэгүй сургалт эхэллээ!Энэ долоо хоногийн сургалтын суудал дүүрсэн тул дараа долоо хоногийн анхан шатны ...
27/07/2026

👨‍🏫 Анхан шатны үнэгүй сургалт эхэллээ!

Энэ долоо хоногийн сургалтын суудал дүүрсэн тул дараа долоо хоногийн анхан шатны сургалтдаа амжиж бүртгүүлээрэй.

27/07/2026

👨‍🏫 Анхан шатны үнэгүй сургалт эхэллээ!
Энэ долоо хоногийн сургалтын суудал дүүрсэн тул дараа долоо хоногийн анхан шатны сургалтдаа амжиж бүртгүүлээрэй.

$4,090 давсан алтны өсөлт цаашид үргэлжлэх үү? Зах зээлийн анхаарал ХНС рүү чиглэлээАНУ-ын долларын ханш суларсан нь алт...
27/07/2026

$4,090 давсан алтны өсөлт цаашид үргэлжлэх үү? Зах зээлийн анхаарал ХНС рүү чиглэлээ

АНУ-ын долларын ханш суларсан нь алтны ханшийг дэмжиж, Даваа гарагийн Азийн арилжаагаар алтны үнэ өслөө. Түүнчлэн хөрөнгө оруулагчид Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаа түр зогссоныг болон энэ долоо хоногт болох АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) бодлогын хурлыг хүлээж байна.
спот алтны үнэ 1%-иар өсөж, унц нь 4,094.50 ам.долларт хүрсэн бол 8-р сард хугацаа нь дуусах АНУ-ын алтны фьючерс 0.6%-иар өсөж, 4,096.6 ам.долларт хүрлээ.
Өнгөрсөн долоо хоногт хэлбэлзэл ихтэй арилжааны дунд шар металлын үнэ бараг 1%-иар өссөн юм. АНУ-ын долларын индекс 0.3%-иар суларснаар бусад валют эзэмшигчдийн хувьд ам.доллараар үнэлэгддэг алтыг худалдан авахад илүү хямд болжээ.
АНУ болон Иран амралтын өдрүүдээр цэргийн цохилтоо түр зогсоосны дараа түүхий тосны үнэ огцом буурсан нь алтны өсөлтөд мөн нөлөөлөв.
АНУ Ираны байнуудад 13 шөнө дараалан цохилт өгсний эцэст Ерөнхийлөгч Дональд Трамп дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэх боломж олгох үүднээс Баасан гарагийн орой бөмбөгдөлтийг зогсоосон юм.
Мөн Иран амралтын өдрүүдээр АНУ-ын цэргийн бааз байрладаг зэргэлдээ орнууд руу хариу цохилт хийхээс татгалзлаа.
Ормузын хоолой болон Улаан тэнгисээр дамжих нийлүүлэлт тасалдахаас эмээж өнгөрсөн долоо хоногт өссөн тосны үнэ Даваа гарагийн өглөөний арилжаагаар 5 гаруй хувиар буурч, өсөлтөө буцаасан байна.
Тосны үнэ буурсан нь инфляцын дарамтыг бууруулж болох ч, сүүлийн үеийн зах зээлийн хэлбэлзлийн дараа хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөв байдалд Холбооны Нөөцийн Сан ямар үнэлгээ өгөхийг хүлээн ажиглаж байна.
Зах зээлд оролцогчдын анхаарал одоо энэ долоо хоногийн сүүлээр гарах Холбооны Нөөцийн Сангийн бодлогын шийдвэрт чиглэж байна. Төв банк Лхагва гарагт бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр үлдээнэ гэж ихэнх шинжээчид тамаглаж байгаа ч, арилжаачид цаашдын хүү бууруулах хугацаа болон инфляцын эрсдэлийн үнэлгээний талаарх дохиог хайж Тэргүүн Кевин Уоршын мэдэгдлийг анхааралтай ажиглах болно.
Түүнчлэн хөрөнгө оруулагчид ХНС-ийн цаашдын бодлогын чиг хандлагын талаар нэмэлт дохио авахаар инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт зэрэг АНУ-ын эдийн засгийн мэдээллүүдийг ажиглах юм.

Address

Хаяг: Амарсанаа гудамж Гандан БГД/16 хороо, Улаанбаатар 16040, Колорадо бизнес төв 3 давхар 308 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97677738888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ProTip Fx posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ProTip Fx:

Share