CryFinance

CryFinance Crypto Exchange Platform Coming Soon... Verified

13/07/2025
Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ-гийнхэн ханджээ.Монгол Улсын Ерө...
12/06/2025

Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ-гийнхэн ханджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд байгууллагын дарга Э.Содонтогосын ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж буй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж Албан бичиг өргөн барьжээ.

“Мянганы сорилтын сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлж, хүний эрхэд ноцтой халдсан үндэслэлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байсан Э.Содонтогосыг яагаад Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томилсныг гайхаж буйгаа ч тус захидалд өгүүлжээ.

Э.Содонтогос 2022 оны 11-р сарын 17-ны өдрөөс агентлагийн даргаар томилогдон иржээ. Түүнээс хойш 100 орчим албан хаагчтай тус агентлагаас 51 хүн өргөдлөө өгөхөөс аргагүй байдалд хүртлээ дарамтад өртөж ажлаас гарсан байна. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын дийлэнх хувь нь агентлагийн даргын үзүүлж буй дарамт, зүй бус шахалт шаардлагаас болжээ. Уг албан бичигт Э.Содонтогос харилцаа хандлагын асар өндөр доголдолтой, мэргэжлийн бус, зөвхөн хувийн үзэл бодол, эрх ашгийн үүднээс шийдвэр гаргадаг, ажилтан албан хаагчдыг үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийг хавчин боодог, улмаар өөрөөр нь өргөдлийг өгүүлэх хүртэл хэмжээнд хүрч дарамталдаг тухай дурджээ.

Түүнчлэн Э.Содонтогосын хууль зөрчсөн ноцтой баримтуудыг ч уг захидалд дэлгэсэн гэнэ.

Хамгийн жигшмээр нь, наанаа боловсролтой хүний царай гаргачихаад хүнийг нас зүс, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж, дарамталдаг хэрнээ өөрөөсөө өндөр албан тушаалны өмнө маш сайхан байгаа дүр эсгэдэгт ажлтнуудын дийлэнх олонх нь маш ихээр эгдүүцдэг тухай тус агентлагийн нэрээ нууцалсан албан тушаалтан ярьж байна.

Address

Ulaanbaatar
14200

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CryFinance posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share