Сүлд Финанс ББСБ / Suld Financial NBFI

Сүлд Финанс ББСБ / Suld Financial NBFI Манайх бүр төрлийн шуурхай зээлийн түргэн шуурхай олг?

Энэ бол Хятадын хамгийн сүүлийн үеийн цэргийн зориулалттай 195 гига пиксэл / gigapixel/ камераар авсан Шанхай хотын 360 ...
19/12/2018

Энэ бол Хятадын хамгийн сүүлийн үеийн цэргийн зориулалттай 195 гига пиксэл / gigapixel/ камераар авсан Шанхай хотын 360 градус зураг. Одоогоор Азидаа хамгийн чадалтайд тооцогдож байгаа тус камераар авсан зургийг томруулан харвал гудамжинд алхаж буй хүний царайг ч тод харж болно.
Сонирхуулахад хүний нүд 576 мега пиксэл / megapixel/ байдаг байна.

Доорх холбоосоор орж эх зургийг дэлгэрэнгүй 360° ойртуулж холдуулан үзэж болно.

18/12/2018

Бага насны хүүхдүүдийг утааны бүсээс гаргаж сувилалд амраах асуудал Сангийн яаманд чухал биш үү
Түгээх
2018-12-18 07:55:05 - Нийслэл

-ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ, ЭХ ХҮҮХДҮҮДИЙГ УТААНЫ БҮСЭЭС ХОЛ СУВИЛАЛД АМРААХАД
8,7 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ-

Утаагаараа дэлхийд тэргүүлдэг улсад бид амьдарч байна. Хяналт шинжилгээгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их, 24 цагийн дундаж агууламж нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их гарчээ. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, онц байдал зарлахыг зарим иргэд шаардаж буй юм. Мөн төр засгийн эрх мэдэлтнүүдийг дорвитой арга хэмжээ авч ажиллахыг хүлээсээр өдий хүрэв.

Агаарын бохирдлоос иргэдийг хамгаалах ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас эх хүүхдийн эрүүл мэндэд анхаарч нэгээс дөрвдүгээр бүсэд амьдарч буй жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдолоос хамгаалах зорилгоор хөнгөлөлттэй үнээр сувилалд амраах ажлыг санаачилжээ.

Ингэхдээ гэрээт 29 сувиллын газарт том хүнийг хөнгөлөлттэй үнээр буюу 20 мянган төгрөгөөр, хүүхдийг 15 мянган төгрөгөөр амраахаар гэрээ хийн шаардагдах санхүүжилтийг Сангийн яамнаас хүссэн байна. Гэвч тус яамнаас өдий хүртэл ямар нэгэн тодорхой хариу ирээгүйгээс энэхүү санаачилсан ажил санхүүжилт авч чадаагүй, эхлээгүй хэвээр байгаа аж.

Утааны бүсэд амьдарч байгаа ээж, хүүхдүүдийг амжиргаа харгалзахгүйгаар авч үзэхэд 10600 орчим жирэмсэн эх, 1-5 хүртэлх насны хүүхэдтэй 109607 эх байна гэсэн судалгаа гарчээ. Тэднийг сувилалд тав хоног амруулах судалгааг холбогдох албаныхан хийхэд 8,7 тэрбум төгрөгийн зардал шаардагдах болсон аж. Харин бүсэд байгаа бүх эхчүүдийг сувилалд хамруулъя гэвэл 1-5 насны хүүхэдтэй 110 гаруй мянган ээж, жирэмсэн эх арван мянга, нэгдүгээр бүсэд байгаа жирэмсэн эх 4480 нийт 49832 хүн гэж гарч байна” гэжээ. .

Ингэж амруулснаар хүүхдийн өвчлөл багасна, уушгины хатгалгаа, нас баралт буурна. Жирэмсэн ээжүүд хожуу үеийн хордлогод өртөх, хордлогод өртсөнөөс ургийн гажиг үүсэх байдлаас хамгаална гэж үзэж байгаа аж.

-Энэ талаар ХНХЯ-ны, Нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Майчимэг хэлэхдээ, “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны өдрийн тогтоолын 9-т заасан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа зорилтот бүлгийн эх хүүхдүүдийг амралт сувиллын газарт амруулах” ажлын хүрээнд бид өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаандаа үндэслээд, энэ дөрвөн бүсэд амьдарч байгаа жирэмсэн ээжүүд, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийн тоог гаргалаа. Мөн ЭМЯ-наас ирүүлсэн амралт сувиллын газрууд, манай НХХЯ-ны ахмадын зориулалттайгаар гэрээ байгуулан ажилладаг амралт сувиллын газрууд, олон улсын хүүхдийн Найрамдал зусланг сонгоод үнэ ханшийг судалсан. Ингэхэд том хүн буюу ээж нь хоногийн 20 мянган төгрөг, хүүхдийг 15 мянган төгрөгөөр амруулах хэлцэл, тохиролцоонд хүрч судалгаа хийсэн. 2018 оны халамжийн сангийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа учир дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд зардлын асуудал үүсээд байгаа учир 2019 оны төсөвт тусгуулах ямар арга хэмжээ байна гэдгийг судалж байгаа” гэжээ.

Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж олон мянган бяцхан үрс агаарын бохирдлоос үүдэлтэй янз бүрийн вирусийн гаралтай ханиад томуугаар өвчлөн тарчлах нь өнөөдрийн бодит дүр зураг болоод байна. Бага ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд урт хугацааны турш амарна. Энэ үед хүүхдүүдээ хотоос гаргаж цэвэр агаарт байлгах асуудал эцэг эх бүрийн өмнө тулгарч байгаа. Ийм үед нь ХНХЯ-наас гаргасан жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй ээжүүд, хүүхдүүдийг сувилалд хөнгөлөлттэй үнээр хэд хоног ч гэсэн амраах мэтийн ажлаа хэрэгжүүлэх нь тохиромжтой бас нэн шаардлагатай байна.

Утааг багасгах дорвитой арга хэмжээ авч ард иргэдийнхээ эрүүл амар амгалан аж төрөх бололцоогоор хангаж чаддаггүй юм аа гэхэд энэ мэтийн арга хэмжээ авч хэрэгжүүлж болмоор. Гэтэл Сангийн яам яагаад энэхүү чухал асуудалд санхүүжилт гаргах нь битгий хэл дорвитой хариу өгөхгүй байгаа нь хармсалтай. Энэ талаар Сангийн яамнаас тодруулах гэсэн боловч тодорхой хариулт өгөх эзэн олдсонгүй. Мөн ХНХЯ-наас “Сангийн яамнаас ямар нэгэн хариулт ирүүлсэн” эсэхийг тодруулахад “өдий хүртэл албан бичгээр ямар нэгэн хариулт ирээгүй. Энэ асуудал зөвшөөрөхгүй бүтэхгүй шатанд орчихсон байгаа. Яагаад зөвшөөрөхгүй байгаа эсэхийг сэтгүүлчид ХНХЯ-аас биш Сангийн яамнаас асуусан дээр байх” зэрэг хариултуудыг бидэнд өгч байлаа.

П.УРНАА

14/09/2018

Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх Л.Чинбатын санаачилгыг дэмжжээ Мэдээ мэдээлэлҮндэсний цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх Л.Чинбатын ....

14/09/2018

Хүн ам нь хөгширч, хорогдож байгаа Япон улс цаашдаа гадаадаас ажиллах хүч ихээр хүлээж авах бодлоготой байгааг тус улсын гадаад хэргийн сайд өчигдөр мэдэгджээ.

Эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Ази руу экспортлох гайхалтай боломж
14/09/2018

Эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Ази руу экспортлох гайхалтай боломж

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнт....

13/09/2018
Хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэдийн автомашиныг худалдаж байна
13/09/2018

Хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэдийн автомашиныг худалдаж байна

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэ....

Address

Dambadarjaa
Ulaanbaatar
14000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97691915929

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүлд Финанс ББСБ / Suld Financial NBFI posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share