Финпро Дижитал ХХК

Финпро Дижитал ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Финпро Дижитал ХХК, Financial Consultant, ХУД, 11-р хороо, Зайсангийн тойруу, Ulaanbaatar.

✅НББ-н аутсорсингийн үйлчилгээ
✅НББ-н бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ
✅Нягтлан Бодогчидод -Ур чадвар хөгжүүлэх практик сургалт, арга зүйн зөвлөгөө
✅Тайлан гаргах, төсөв төлөвлөгөө боловсруулах үйлчилгээ
📲9088-1002

🔍Шинэ нягтлан бодогч, хүний нөөц, эсвэл өөрөө цалингаа тооцоолж үзэх гэсэн хүн бүрт хэрэгтэй тооцоолуур даа, Бохир /нийт...
12/08/2025

🔍Шинэ нягтлан бодогч, хүний нөөц, эсвэл өөрөө цалингаа тооцоолж үзэх гэсэн хүн бүрт хэрэгтэй тооцоолуур даа, Бохир /нийт дүнгээ тавиад хэдийг НДШ, ХХОАТ-т суутгуулаад гар дээр хэд авахаа тооцож болдог линк👇

2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээ 792,000₮ болно. Үүнээс шалтгаалж таны авах цалин өөрчлөгдөх эсэхээ шалгаж үзээрэй.

☘️Сайн санхүү, сайн нягтлантай байхад л бизнесийн мөнгө хаашаа урсаад байгааг яг таг мэддэг болдог. Асуудал үүсэхээс өмн...
07/08/2025

☘️Сайн санхүү, сайн нягтлантай байхад л бизнесийн мөнгө хаашаа урсаад байгааг яг таг мэддэг болдог. Асуудал үүсэхээс өмнө анзаарч, алдагдлыг зогсоож чаддаг үнэ цэн бүтээдэг сайн нягтлангууд хайр татам шүү🥰
🌟Амжилттай бизнес, амь зогоож буй бизнесийн ялгаа нь эдгээр асуудлуудыг эрт илрүүлж чаддагт оршдог.

Манай пэйжийг дагаж олон хэрэгтэй мэдээлэл аваарай.
Амжилт хүсье 🥰



📲𝟗𝟎𝟖𝟖-𝟏𝟎𝟎𝟐

💠
💠
💠
💠

🌟EXCEL дээр гараас өгөх командууд. Хадгалаад аваарай хэрэг болно шүү. 😉🔹 Ctrl + 0 – Сонгосон багануудыг нуух🔹 Ctrl + 9 –...
07/08/2025

🌟EXCEL дээр гараас өгөх командууд. Хадгалаад аваарай хэрэг болно шүү. 😉
🔹 Ctrl + 0 – Сонгосон багануудыг нуух
🔹 Ctrl + 9 – Сонгосон мөрүүдийг нуух
🔹 Ctrl + Shift + 0 – Нуугдсан багануудыг гаргаж ирэх
🔹 Ctrl + Shift + 9 – Нуугдсан мөрүүдийг гаргаж ирэх

🔹 Ctrl + N – Шинэ Excel файл үүсгэх
🔹 Ctrl + O – Хадгалсан Excel файл нээх
🔹 Ctrl + S – Excel файлыг хадгалах
🔹 Ctrl + P – Хэвлэх цонх нээх

🔹 Ctrl + Z – Буцаах
🔹 Ctrl + Y – Сэргээх
🔹 Ctrl + C – Хуулах
🔹 Ctrl + X – Тайрах
🔹 Ctrl + V – Буулгах (Paste хийх)

🔹 Ctrl + F – Хайх
🔹 Ctrl + H – Солих
🔹 Ctrl + A – Бүх нүдийг сонгох

🔹 Ctrl + Сумнууд – Мэдээллийн хязгаар руу хурдан шилжих
🔹 Shift + Space – Бүх мөрийг сонгох
🔹 Ctrl + Space – Бүх баганыг сонгох

🔹 Ctrl + Home – A1 нүд рүү очих
🔹 Ctrl + End – Хамгийн сүүлд ашигласан нүд рүү очих

🔹 Alt + = – Автомат нийлбэр хийх (AutoSum)
🔹 Ctrl + ; – Өнөөдрийн огноо оруулах
🔹 Ctrl + Shift + ; – Одоогийн цаг оруулах

🔹 Ctrl + 1 – Нүдний формат тохиргооны цонх нээх
🔹 Alt + F1 – Нэг хуудсан дээр хурдан график үүсгэх
🔹 F11 – Шинэ хуудсан дээр график үүсгэх

🔹 Alt + A + M – Давхардсан утгуудыг устгах
🔹 Alt + N + V – PivotTable оруулах
🔹 Ctrl + Shift + L – Шүүлтүүр асаах/унтраах

Bonus:
📌 Ctrl + 0 командыг ашигласнаар хэрэггүй баганыг түр нууж, ажиллах талбарыг илүү цэгцтэй болгодог!

05/08/2025

☘️Бүтээмжээ өсгөхөд тусладаг шилдэг номын гол санаанууд👇
💢ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ХҮМҮҮСИЙН 7 ДАДАЛ💰

Стевен Ковигийн 1989 онд хэвлүүлж, олон дахин шинэчилсэн “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” ном бол орчин цагийн, хувь хүний хөгжлийн хамгийн гол бүтээлүүдийн нэг билээ. 40 хэлнээ орчуулагдаж, 25 сая хувь борлогдож, “20-р зууны хамгийн нөлөө бүхий бизнесийн ном” өргөмжлөлийг хүртсэн нь үүнийг илтгэнэ.

Хүн амьдралдаа өөрчлөлт шинэчлэл, ахиц дэвшлийг гарган өндөр бүтээмжтэй болохын тулд хэрхэх ёстойг долоон дадал болгон томьёолжээ.

Тэдгээр нь ямар дадлууд болохыг, номд ямар чухал санаанууд гардгийг өнөөдөр хураангуйлан хүргэе.

Стевен Кови энэхүү бүтээлдээ хүн өөрөө өөрийгөө хэрхэн сайжруулж хөгжүүлэх, өрөөл бусдад хэрхэн хандах, зорилготой, өндөр бүтээмжтэй амьдрахын тулд ямар чанаруудыг хэвшил болгох талаар тун системтэйгээр, өөрийн туршлагыг бусдын туршлагатай хамтатган хүүрнэсэн нь үе үеийн уншигчдын талархлыг хүлээсэн юм.

“Бодол үйл хөдлөлийг сэргээнэ, үйл хөдлөл дадлыг бий болгоно, дадал зан чанарыг төлөвшүүлнэ, зан чанар хувь заяаг тодорхойлно” гэсэн үг эл номын агуулгыг товчоор илэрхийлэх мэт.

1. САНААЧИЛГАТАЙ БАЙ

Долоон дадлыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд бид проактив буюу идэвх санаачилгатай, өөрийн үйлдэлд бүрэн хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй аж. Тэгэхгүй бол бид зүгээр л нэг хариу үйлдэл үзүүлэгч болж хувирна. Хариу үйлдэл үзүүлэгчид ихэвчлэн орчин тойрныхоо нөлөөнд автсан байдаг. Тэгэхээр хийж буй зүйлсээ өөрийн хүсэл сонирхол, үнэт зүйлсдээ захируулах чадвартай байх нь нэн чухал чанар юм.

Заримдаа бид шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд дунд эргэлдэж, өөрийн эрхгүй бухимдангуй аашлах нь бий. Хоржоонтой нь бид өөрөө өөрсдийгөө тийм нөхцөл байдалд аваачдаг. Өөрөөр хэлбэл бидэнд тохиолдсон асуудлууд бус, түүнд үзүүлэх хариу үйлдэл, хүнд хэцүү гэж хүлээн зөвшөөрсөн сэтгэхүйгээсээ болж бид эцэст нь тийм ярвигтай нөхцөл байдалтай тулдаг. Тэгэхээр асуудлуудаа өөрийн чадахаас эхлээд бага багаар, санаачилган гарган шийдвэрлэж эхлээрэй. Ингэхдээ бодол санаа, хандлагаа эерэг байлгах хэрэгтэй. Хий дэмий санаа зовнихоос цаашгүй асуудлын тойрогтоо эргэлдээд байвал бид хямарсан, хувиа бодсон, идэвхгүй амьдралын хэв маягт баригдах болно. Өөрийгөө мэдрэх, ухамсарлах чанартай юм чинь бид сул талаа засаж чадна шүү дээ.

2. ТӨГСГӨЛИЙГ НЬ ТӨСӨӨЛЖ ЭХЭЛ

Зорилго, эцсийн цэгээ тодорхой болгож чадвал идэвх санаачилгатай байх дадал бүр ч их үр өгөөжийг өгөх болно. Нөгөөтээгүүр зорилгоо төсөөлнө, бий болгоно гэдэг тийм ч амар биш. Нэг удаа суугаад л биччихдэг зүйл биш. Байнга хянаж, шинэчилж, сайжруулж байх нь зүйн хэрэг. Тэгэхээр төгсгөлийг нь төсөөлж эхлэх гэдэг бол хувь заяаныхаа талаар тод томруун ойлголттой байна гэсэн үг. Энэ нь бид хаашаа явж байгаагаа, одоо хаана байгаагаа илүү сайн ойлгон, хийж буй алхмуудаа үргэлж зөв зүг чигт байлгахад тустай.

Хааяа бид найз нөхөдтэйгөө ярилцах, карьер, ур чадвараа ахиулах, үр хүүхэд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх зэрэг нэн чухал зүйлсэд зав гаргаж чаддаггүй. Хүрэх төгсгөлөө төсөөлөхгүйгээр ийм завгүй ажиллан, ихийг амжуулаад байгаа мэт мэдрэмжийг авах нь үнэндээ өндөр бүтээмжтэйн шинж биш юм.

Эцсийн эцэст хүмүүс хаа ч, хэнд ч сайнаар дурсагдан үлдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Гэвч бусдад таалагдахаас илүүтэй амьдралынхаа утга учир, нандин зүйлс, эцсийн цэгийг өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй аж.

3. ХАМГИЙН ЧУХЛЫГ ХАМГИЙН ЭХЭНД

Энэ хэсэгт цаг ашиглалттай холбоотой олон асуудлыг хөнддөг. Бид үр ашигтай, өндөр бүтээмжтэй ажиллаж, амьдрахын тулд хийх гэж буй зүйлсээ ач холбогдлын дарааллаар нь ангилж сурах ёстой.

Жишээлбэл олон хүн чухал биш боловч яаралтай аар саар ажлуудыг хамгийн түрүүнд хийдэг. Утасны дуудлага, имэйл, бусдын гуйлт, уулзалт гэх мэт. Гэвч энэ бүхний үр дүн тийм ч чухал биш байдаг. Харин өөрсдөдөө цаг зав гаргах, амрах, төлөвлөх, шинэ боломжийг шүүрэх, харилцаа холбоо тогтоох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэх мэт ирээдүйд үр дүн нь гарах, өндөр ач холбогдолтой ажлуудаа хойш тавьсаар л байдаг. Мэдээж хэрэг, энэ бүхэн санасны зоргоор амархан биелдэггүй учраас бид нийтээрээ ийм дутагдалтай болов уу. Гэхдээ Стевен Р.Ковигийн өгүүлснээр “Амжилттай яваа нэгэн амжилтгүй нэгний хийх дургүй зүйлсийг хийдэг. Гэвч дуртайдаа хийдэг юм биш. Харин дургүйгээ зорилгоороо дарж чаддаг” хэмээжээ.

Ийм сахилга баттай болохын тулд бидэнд туйлын зорилго, тэмүүлэл, тодорхой үнэт зүйлс болоод зарчимч чанар хэрэгтэй. Эдгээрийг мэдэж байвал та хамгийн чухал зүйлсдээ “за” гэж, бусад зүйлсэд “үгүй” гэж хэлж чаддаг болно. Түүгээр ч зогсохгүй байнга төлөвлөж, урьдчилан сэргийлж байх учраас гэнэтийн асуудлуудын цар хүрээ хумигдаж, тоо хэмжээ багасах нь дамжиггүй. Үүнтэй холбоотойггор 20 хувийн үйл хөдлөлөөс 80 хувийн үр дүн бий болдог Паретогийн зарчмыг танд сануулъя.

Эцсийн дүндээ өндөр бүтээмжтэй хүмүүс бэрхшээл төвтэй бус боломж төвтэй байдаг аж.

4. ХАМТДАА ХОЖ

Хамтдаа хожих (win-win) дадал нь хүмүүс хоорондын харилцаа, хамтын суралцах үйл явц, бүгдэд ашигтай байдлыг агуулдгаараа онцлог. Үүнийг хэрэгжүүлэхэд ухамсар, төсөөлөл, мөс чанар, итгэлцэл, чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, уужуу сэтгэлгээ зэрэг хүний мөн чанарууд шаардлагатай. Тэгэхээр энэ бол ямар нэгэн аргачлал биш, хүн хоорондын харилцаа гэж хэлж болох юм.

Ихэнх хүмүүс аливаа зүйлд хүчтэй буюу хүчгүй, хожил буюу хожигдол гэсэн туйлширсан байдлаар ханддаг нь үндсээрээ буруу аж. Хэн нэгний хожил өөр нэгний бүтэлгүйтэл дээр үндэслэж бий болдоггүй гэсэн санаа. Үүнээс гадна хамтын ажиллагаанд минийхээр, эсвэл таныхаар гэсэн сонголт байхгүй. Зөвхөн хамтдаа илүү сайжрах гэсэн гурав дахь сонголт л бий гэнэ. Цаашид биелэхгүй хүлээлт, хүрэхгүй зорилготой байснаас эхнээсээ энэ маягаар сайтар ойлголцох нь чухал. Нэг ёсондоо энэ дадал нь амьдралыг өрсөлдөөний дэвжээ бус хамтын ажиллагааны талбар болгон хувиргана.

Хэн нэгнийг ялах нь таныг хүссэндээ хүргэж болох ч явцын дунд бусдыг таны эсрэг эргүүлэх учраас жинхэнэ хожил байж чадахгүй. Амьдралд хүн бүрд хүрэлцэхүйц баялаг байдаг гэдгийн нотолгоо нь хамтдаа хожих дадал юм.

5. ЭХЛЭЭД ОЙЛГО, ДАРАА НЬ ОЙЛГОГД

Хүмүүс хоорондоо ярилцаж байхдаа бусдын яриаг огт сонсохгүй байх, сонсож буй дүр эсгэх, хэрэгтэй зүйлээ л сонсох, анхаарч сонсох, чин сэтгэлээсээ сонсох зэрэг янз бүрээр мэдээллийг хүлээн авдаг гэнэ. Хэрвээ та цаад хүнтэйгээ нөхөрлөж, хамтарч ажиллахаар төлөвлөж буй бол чин сэтгэлээсээ сонсож, итгэлцлээ арвижуулах учиртай. Нөгөө хүнээс авах зүйлээ түрүүлж бодолгүй санаа зорилго, үзэл хандлагыг нь ойлгохыг хичээвэл харилцаа, ойлголцол хурдан сайжирна. Үүний дүнд та зорилгоо биелүүлэхээс гадна хайрлах, энэрэх, хүндлэх зэрэг хүний төрөлх шинжээ илүү сайн мэдрэх болно.

Заримдаа бидэнд бусдын дэмжлэг, өөр өнцөг зайлшгүй шаардлагатай болдог шүү дээ. Бэрхшээлтэй тулж яваа хүмүүсийг чин сэтгэлээсээ сонсох үед тэд ямар хурдан сэтгэлээ нээдгийг бид мэднэ. Тэр үед л хүмүүс бие биеийнхээ харах өнцгийг ямар их ялгаатай болохыг ойлгож эхэлдэг гэнэ. Энэ нь хамтдаа хожихын эхний алхам юм.

Хайртай дотнын хүмүүсээ ойлгосноор гэр бүл, хосын харилцааг бусниулдаг олон саад бэрхшээлийг даван туулж чадна. Харин бизнесийн хүрээнд удирдах ажилтан нь бүх түвшний ажилтнуудтайгаа аминчлан уулзаж, ойлголцсоноор тэдний урам зоригийг сэргээж, сайн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх билээ.

6. ХҮЧЭЭ НЭГТГЭ

Энэ бол нийлбэр нь нэмэгдэхүүнээсээ их гэсэн санаатай агаар нэг юм. Хүмүүс нэг нэгнээ үнэн сэтгэлээсээ сонсохын зэрэгцээ өөрсдийн санаа бодлыг зоригтой илэрхийлснээр хүндлэл, ойлголцол бүхий хүчээ нэгтгэх үйл явцыг хэрэгжүүлж эхэлдэг байна. Үүнээс гадна оюун бодол, зүрх сэтгэлээ нээж, шинэ боломж бололцоог найр тавин угтаж, шинэ сонголт, шинэ хувилбарыг бий болгоно гэсэн үг. Үзэл бодол, сэтгэл зүй, бие бялдрын ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх нь хүчээ нэгтгэх үйл явцын амин сүнс гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр, оролцоо хэдий чинээ чин сэтгэлийн байна, төдий чинээ хүн хоорондын харилцаа бэхжиж, бүтээлч сэтгэлгээний шавхагдашгүй ундарга оргилно. Үүнд өмнөх бүх дадлууд туслах нь гарцаагүй.

Харин үл итгэлцлээс бий болдог хамтын ажиллагааны хамгийн доод хэлбэр бол болгоомжилсон, хардсан хандлага юм. Ийм үед хүмүүс нэг нэгнийхээ үзэл бодлыг сонсож, хүндэтгэлтэй харилцдаг боловч сэтгэлийн гүнд нь нэвтэрч, харах өнцөг, дотоод ертөнцийг нь ойлгодоггүй. Энэ байдал нь хэзээ ч хүчээ нэгтгэж бүтээлч байж чадахгүйн үндэс болдог байна.

7. ӨӨРИЙГӨӨ ХУРЦАЛ

Хүний мөн чанарыг бүрдүүлэгч дөрвөн хэмжээс байдаг гэнэ. Энэ нь оюун ухаан, сэтгэл санаа, бие махбод, нийгмийн харилцаа юм.

Бидний байнга хэрэгжүүлэхийг хичээдэг эрүүл хооллолт, амралт, дасгал хөдөлгөөн зэрэг нь бие махбодын хэмжээст багтдаг бөгөөд яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай биш гэж үзээд хойшлуулах нь их. Харин мөн чанар, үнэт зүйл зэрэг нь итгэл үнэмшлийн хэмжээст хамаарна. Унших, төсөөлөн бодох, төлөвлөх зэрэг нь оюун санааны хэмжээс бол, бусадтай харилцах, ойлголцох, хамтрах зэрэг нь нийгмийн хэмжээст багтана.

Хувь хүний төдийгүй байгууллагын өндөр бүтээмжийг бий болгохын тулд дээрх дөрвөн хэмжээсийг ухаалгаар, бас тэнцвэртэйгээр хурцалж байх нь чухал. Нэг л хэмжээсийг орхигдуулах аваас бусдадаа сөргөөр нөлөөлж, хөгжил дэвшлийг хойш татах хүч болон хувирна.

Тиймээс бид эдгээр хэмжээсүүдээ тэнцвэртэйгээр сэргээн хөгжүүлж, ухаалгаар ашиглахад суралцах шаардлагатай. Үүнд амьдралынхаа туйлын зорилго буюу утга учрыг тодорхойлсон байх нь ихээхэн тус болно.

Хөөрөх явц асар их хүчин зүтгэл шаардах ч таталцлын хүчнээс нэгэнт гарчихвал бид бүхний эрх чөлөө бүхэл бүтэн шинэ орон зайгаар хэмжигдэнэ

Стефен Р.Кови

Ажил хайж буй шинэ залуу нягтлан бодогчидод зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Олон жил, олон ч удаа нягтлан бодогч...
04/08/2025

Ажил хайж буй шинэ залуу нягтлан бодогчидод зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Олон жил, олон ч удаа нягтлан бодогч хайж, олон уулзалт хийх байсан туршлагадаа үндэслэн дараах 10 зөвлөмжийг хүргэж байна👇Та бүгд өөрсдийн санал зөвлөмжөө бас хуваалцаарай.
✅ 1. Анкетаа төгс болго
🔸Ажил хэрэгч зураг тавих
🔸Туршлагагүй, 1-2 жилийн л туршлагатай бол анкетийнхаа дээд хэсэгт юу хийж чаддагаа бичих (нөат тайлан, цалин бодох зэрэг..)
Хазгай муруй зураг, сургуулиас өөр мэдээлэлгүй хоосон шахуу анкетийг бид хараад л өнгөрдөг
✅ 2. Ажлын байранд шаардагдах ур чадвараа оруулах
🔸Zangia.mn дээр ажлын байрны ур чадвар хэсгээс ядаж экселийн сургалт аваад, шалгалт өгөөд (Testly.mn) анкетдаа хавсаргачих
🔸Програм дээр ажилласан туршлагагүй бол -ийн сургалтанд суучих, маш олон байгууллага энэ программыг ашигладаг ба нэг програм мэддэг байхад бусдыг нь сурахад хялбар байх болно
🤓Сургаж авна гэдэгч огт юу ч мэдэхгүй хүнийг сургах хэцүү, тэхээр эдгээр нь чи сурахаар мэрийж байгаа, чамаас ямар хүчин чармайлт гарсаныг нотлож бусдаас ялгаруулж чадна‼️
✅ 3. Ажлын зар дээрх шаардлагуудаас Би яг юуг хийж чадах вэ гэж өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө бэлдэх
🔹Шаардлагатай ур чадвар, үүрэг хариуцлагыг анхаарч, тухайн ажилд заасан зүйлсээс би яг хэдийг нь, юуг хийж чадах вэ гэж өрөөсөө асуух.
‼️Ажил горилогчоос шалгалт авангуут үнэхээр юу ч мэддэггүй хүмүүс зөндөө байдаг. Өөрөөсөө ядаж л дараах зүйлсийг би яг зөв хийж чаддагуу асуугаарай
🔸Борлуулалт, борлуулалтын НӨАт- бичилт хийж чадахуу
🔸Цалин бодоод, цалинтай холбоотой журнал бичилтүүд хийж чадахуу
🔸Импортын барааны худалдан авалтын өртөг тооцож чадахуу
🔸Үндсэн хөрөнгийн худалдан авалтын өртөг тооцоод зөв бүртгэж чадахуу
🔸Нийтлэг 3 аргаар элэгдэл тооцож чадахуу гэх мэт. Учир нь бүх байгууллагад эдгээр гүйлгээ гарч байгаа
‼️Ярилцлага хийгээд цөөхөн хэдхэн асуултаар шалгалт авахад эдгээрийг огт хийж чадахгүй хүмүүс байдаг.
Мөн та анкет бөглөхдөө, шалгалт өгөхдөө цэвэрхэн гаргацтай бичээрэй, Нягтлангийн ажил нэрнээсээ л нягт нямбай байхыг шаарддаг, гэтэл эмх цэгцгүй, сараачсан бичигтэй бол эртхэн засаарай.
✅ 4. Ажил сонгож анкет явуулахдаа нухацтай, шалгууртай бай
🔹Нягтлан авна гэсэн зар бүр рүү битгий явуул. Байршил, салбар, цалин, компани гээд сайн судал.
🔹Байршил нь гэрээс чинь хол бол чи явж чадна ч гэсэн цаад газар чинь чамайг сонгохгүй
🔹Салбар болон компани нь чиний ирээдүйн зорилгод хэр нийцэж байна сайн бодох, муу нэр хүндтэй газар бол орохгүй л байсан нь дээр
🔹Дундажаас бага цалин тавьсан газрууд руу битгий оч. Мөн нягтлан гэчээд нярав, бичиг хэрэг, касс хийлгэх гэсэн ажил дэмий л байх. Өөрийгөө, мэргэжилээ, цагаа үнэлдэг бол‼️
🔹Цалин, байгуулагын нэрээ тавиагүй газрууд бол цагын л гарз байх
✅ 5. Ярилцлагадаа сайн бэлд
🔸Өмнөх туршлагаа, хийж байсан ажлуудаа, амжилтаа товч бөгөөд тодорхой илэрхийл.
🔸Нийтлэг байнга асуугддаг асуултуудад бэлтгэлтэй бай
🔸Шаардлаггүй зүйлс (хувийн амьдрал, ирээдүйн гадаадад сурах төлөвлөгөө) огт ярих хэрэггүй, Хэрсүү бай
🔸Муу ажил олгогчийн шинж тэмдэгүүдийг олж судлаарай
✅ 6. Мэргэжлийн ур чадвараа сайжруул
🔹Шаардлагүй олон ярилцлагад явж цагаа үрэхийн оронд Ганц хууль, нэн тэргүүнд НӨАТ, ААНОАТ зэрэг хуулиудийг сайн уншиж судлаарай. Унших тусам ойлгоод ажлын талбар дээр гарахад хүмүүсийн ярьж байгаагаас эхлээд танил болж ажилаа хурдан гартаа оруулахад чинь нэмэр болно.
✅ 7. Зөвлөгөө мэдээлэл ав
Нягтлан бодогч нарын групп дээр Зөвлөх компаниудын тавьж байгаа мэдээлэл постуудыг сайн анхаарч тогтоох. Өдөр тутам, тайлан гаргах үед хэрэг болох зөндөө олон мэдээллүүд байгаа
✅ 8. Зорилгоо тодорхой байлгаж, шантрахгүй байхын хажуугаар өөрийгөө сайжруул
Хүссэн ажилаа олтолоо битгий бууж өг. Мэргэжилээрээ байнга ажиллах төлөвлөгөөтөй л бол аар саархан, чамд мэргэжлийн мэдлэг туршлага өгөхгүй ажилд яарч битгий ороорой. Оронд нь өөрийгөө сайн бэлтгэ.
✅ 9. Асуулт асууж чаддаг бай
🔹Ярилцлага дээр зөвхөн хариулах биш — компанийн соёл, багийн бүтэц, ажлын өдөр тутмын үйл явцын талаар асуулт тавьж, тухайн байгууллагад чин сэтгэлээсээ сонирхолтой байгаагаа харуул.
🔹Мөн чиний ажилламаар байгууллага мөн үү гэдгээ ч мэдэж авахад хэрэгтэй
✅ 10. Итгэлтэй бай
Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажил бол үнэ цэнэтэй, та үнэ цэнтэй мэргэжилтэн. Тэрийгээ өөртөө, дараа нь бусдад харуул. Өөртөө итгэлтэйгээр өөрийгөө бэлдэж хүссэн ажилдаа ороорой.
Алхам алхмаар, Зогсолтгүй урагшилж өөрийгөө сайжруулаарай
💛
Манай пэйжийг дагаж олон хэрэгтэй мэдээлэл аваарай.
☘️Шинэ 7 хоногийн ажил үйлсд нь өндөр амжилт хүсье 🥰🍀



📲𝟗𝟎𝟖𝟖-𝟏𝟎𝟎𝟐

💠
💠
💠
💠
💠

🤓Нягтлан бодогч, тайлангаа гаргадаг бизнес эрхлэгч нартаа☘️💢Та системтэй дэс дараалалтай Сарын хаалт сайн хийж хэвшвэл, ...
04/08/2025

🤓Нягтлан бодогч, тайлангаа гаргадаг бизнес эрхлэгч нартаа☘️
💢Та системтэй дэс дараалалтай Сарын хаалт сайн хийж хэвшвэл, жилийн эцсийн тайлан хялбар хурдан гарахаас гадна жилийн турш таны санхүүгийн шийдвэрүүд илүү оновчтой байдаг.

Бидний товчхон байдлаар бэлтгэсэн шалгах жагсаалтыг ашиглаж 7-р сарын тайлан мэдээгээ гаргаарай. Хагас жилийн тайлан гаргахад илэрсэн алдаануудаа бас эртхэн залруулж засаарай.🤓

Манай пэйжийг дагаж олон хэрэгтэй мэдээлэл аваарай.

☘️Шинэ 7 хоногын үйлс бүхэнд нь өндөр амжилт хүсье 🥰



📲𝟗𝟎𝟖𝟖-𝟏𝟎𝟎𝟐
💠
💠
💠
💠
💠

04/08/2025

☀️Шинэ долоо хоног = Шинэ боломж☘️
Өнгөрснийг орхи, өнөөдрөөс эхэл.
Өөрийн зорилгод нэг алхам ойртож, өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж чадна гэж итгэ! 😍 #УрамЗориг #ДавааГаригийнМотиваци

🌼Жилийн талаас илүү нь ард хоцорлоо.7-р сар баяр, наадам, амралт гээд л дууслаа. 8-р сард анхаарлаа төвлөрүүлээд, аз жар...
03/08/2025

🌼Жилийн талаас илүү нь ард хоцорлоо.
7-р сар баяр, наадам, амралт гээд л дууслаа. 8-р сард анхаарлаа төвлөрүүлээд, аз жаргалтайгаар, үр дүнтэйгээр зорилгодоо төвлөрнөө🌟☘️✍️

🌿 Бусдын амжилт, аз жаргал инээдэнд чин сэтгэлээсээ баярлаж сураарай😍Амжилтад хүрсэн найзаа хараад баярлаж чаддаг уу, ой...
01/08/2025

🌿 Бусдын амжилт, аз жаргал инээдэнд чин сэтгэлээсээ баярлаж сураарай😍

Амжилтад хүрсэн найзаа хараад баярлаж чаддаг уу, ойр дотныхоо хүний амжилтад өөрийнх мэт догдолж байсан уу?

Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ баярлах нь атаархлыг эмчилж, сэтгэлийн уужрал авчирдаг. Энэ бол өөрийн сэтгэлийг тэлэх хамгийн энгийн, хамгийн сайхан дадал.

Өөрийнхөө амьдралаас анхаарлаа түр салгаад, бусдын амжилт, аз жаргал инээдэнд зүрх сэтгэлээсээ баярлаарай. Тэр үед л та амьдралыг илүү гэгээлэг, илүү тэнцвэртэй харж эхэлнэ. 💛

💻📱Татварын үйлчилгээг "E-Mongolia"-аас аваарай!E-Mongolia системээр дамжуулан та татварын 40 гаруй үйлчилгээг гар утасна...
01/08/2025

💻📱Татварын үйлчилгээг "E-Mongolia"-аас аваарай!

E-Mongolia системээр дамжуулан та татварын 40 гаруй үйлчилгээг гар утаснаасаа эсвэл компьютероос авах боломжтой.

⏱️ Таны алтан цагийг хэмнэнэ

Үүнд:
🔹 Татвар төлөх
🔹 Татварын тодорхойлолт авах
🔹 Иргэн, ААН-ийн мэдээлэл шалгах гээд олон үйлчилгээ таны гарт!

👉 www.e-mongolia.mn эсвэл E-Mongolia аппликейшнээс хялбархан аваарай!

#ТатварынҮйлчилгээ

🌱 Урам зориг ирэхийг хүлээх биш,🌟 Сахилга баттай байж, хийх ёстой зүйлээ хийж урагшлах нь амжилтын жинхэнэ түлхүүр юм.Өн...
30/07/2025

🌱 Урам зориг ирэхийг хүлээх биш,
🌟 Сахилга баттай байж, хийх ёстой зүйлээ хийж урагшлах нь амжилтын жинхэнэ түлхүүр юм.

Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье 🥰

Address

ХУД, 11-р хороо, Зайсангийн тойруу
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00

Telephone

+97699097849

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Финпро Дижитал ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Финпро Дижитал ХХК:

Share