ADMCoin

ADMCoin Танд тогтвортой цахим хөрөнгийн биржийг санал болгож ?

ADMC төлбөр тооцоо хийх заавар видеог дахин хүргэж байна. Үйлчилгээний үнийн дүнгийн 15 хувийг койноор төлөх боломжтой ‼...
23/04/2024

ADMC төлбөр тооцоо хийх заавар видеог дахин хүргэж байна. Үйлчилгээний үнийн дүнгийн 15 хувийг койноор төлөх боломжтой ‼️
📌ADMC эзэмшигч та Корпорейт буудлын дөрвөн салбарын зочид буудал, ресторан, бассейн, фитнес зэрэг нийт 13 төрлийн үйлчилгээний үнийн дүнгийн 15 хувийг койноор төлөх боломжтой. ADMC төлбөр тооцоо:
1 ADMC = 1 MNT☑️
Апп татах: https://apps.apple.com/mn/app/octagon-wallet/id1611280720
Android https://play.google.com/store/apps/details...

ADMC төслийн эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэеМанай төслийн хамт олны зүгээс шинээр “Octagon-ADMC” крипто бирж...
30/11/2022

ADMC төслийн эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе
Манай төслийн хамт олны зүгээс шинээр “Octagon-ADMC” крипто биржийн төслийг хэрэгжүүлж буйгаа харилцагч та бүхэндээ мэдээлсэнтэй холбоотойгоор бид Санхүүгийн Зохицуулах Хороонд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх материалаа өгөөд хүлээж байгаа билээ.
Тэгвэл бид өнөөдрөөс “Octagon-ADMC” бирж рүү та бүхний бүртгэлийг баталгаажуулах ажлыг эхлүүлж байна. Иймээс та энэхүү холбоосоор нэвтэрч “ByDep” бирж дээрх бүртгэлтэй и-мэйлээ ашиглаад нууц үгээ сэргээснээр таны бүртгэл баталгаажих юм.
Заавар бичлэг үзэх: 👇🏻👇🏻👇🏻
https://www.youtube.com/watch?v=jDDZLi5rbUM
“Octagon-ADMC” бирж дээрх бүртгэл баталгаажуулах
Та Octagon бирж рүү нэвтэрч ороод үндсэн цэс дэх “ByDep хэтэвч” хэсэгт зочилж өөрийн дансны өмнөх үлдэгдлийг шалгах боломжтойгоос гадна ДАН системийг ашиглан хувийн мэдээлэл болон KYC мэдээллээ бүртгүүлж баталгаажуулна уу.
Octagon бирж рүү шилжих томоохон ажлын хүрээнд бидэнд итгэл хүлээлгэн, хүлээцтэй хандаж буй эрхэм харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Та асууж, тодруулах зүйл гарсан тохиолдолд 72109999 болон [email protected] хаягаар бидэнтэй холбогдож мэдээлэл, тодруулга авах боломжтой.
📲Octagon wallet апп татах: 👉IOS, 👉Android
https://play.google.com/store/apps/details...
ADMC ТӨСЛИЙН БАГИЙН ХАМТ ОЛОН
2022 оны 11 сарын 25

24/10/2022

МЭДЭГДЭЛ
ADMC койн нь хоёрдогч зах зээлд CAPEX (CAPEX.mn) төвлөрсөн, дижитал бирж дээр 2021.12.08-наас хойш албан ёсоор байршин арилжаалагдаж эхэлсэн. Энэ нь тухайн цаг үед бидний зүгээс хийсэн койны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.
“Капекс Капитал” ХХК нь Монгол Улсын хуулийн дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх материалаа Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн боловч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гарсан шийдвэрийн дагуу виртуал хөрөнгийн арилжаа хийх үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоох шаардлагатай болсон талаар тус компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн болно. Тиймээс CAPEX (CAPEX.mn) бирж нь СЗХ-нд материалаа дахин өгч, албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэл тухайн бирж дээр байршуулсан ADMC койноо хэрэглэгчид маань арилжаалах боломжгүй болж байна.
Иймд манай хамт олны зүгээс нийт харилцагч та бүхэндээ цаг тухай бүрд нь мэдээлэл хүргэх, боломжит хувилбарын талаар зөвлөгөө өгөх зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна. Та бүхэн яаралтай арилжаанд оролцох шаардлагатай бол CAPEX биржээс ADMC койноо iDAX (зөвшөөрөл авсан) шилжүүлэх эсвэл тодорхой хугацааны дараа “Octagon-ADMC” крипто бирж рүү (зөвшөөрөл авахаар) тус тус шилжүүлэх боломжтой юм.
Жич: Энэхүү мэдээлэл нь зөвхөн ADMC койноо CAPEX бирж рүү шилжүүлсэн хэрэглэгчдэд хамааралтай болохыг анхаарна уу. Мөн энэ дашрамд “Octagon-ADMC” крипто бирж нь СЗХ-нд шинэ бирж бүртгүүлэх бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн бөгөөд хяналтын шатанд явж байна.
"ADMC" ТӨСЛИЙН БАГ ХАМТ ОЛОН

ADMC төслийн эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе Манай төслийн зүгээс ээлжит мэдээлллийг та бүхэндээ хүргэж байн...
12/10/2022

ADMC төслийн эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе

Манай төслийн зүгээс ээлжит мэдээлллийг та бүхэндээ хүргэж байна.
“Octagon-ADMC” крипто бирж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Fireblocks” аюулгүй байдлын платформтой хамтран ажиллахаар болсноо дуулгахад таатай байна.
Fireblocks нь дижитал хөрөнгийн зах зээлд аливаа байгууллагад хөрөнгө оруулагчдын их хэмжээний хөрөнгө мөнгийг найдвартайгаар арилжаалах, аюулгүй хадгалах боломжийг олгодог бөгөөд нийт 1400 гаруй томоохон крипто бирж, хөрвөх чадварын үйлчилгээ үзүүлэгч, зээлдүүлэгч, банк, зах зээл үүсгэгч зэргээр хүрээгээ тэлсэн найдвартай, шуурхай дижитал хөрөнгийн шилжүүлгийг хийж гүйцэтгэж ирсэн гэдгээрээ давуу талтай юм.
Тус платформын сүлжээ нь цаг хугацаа хэмнэхийн тулд алдаа гарах магадлал өндөртэй гар ажиллагаатай процессоос зайлсхийж, харилцагч талуудын хооронд хадгаламжийн дундын хаягийг автоматаар баталгаажуулдаг. Тиймээс Fireblocks-ын тусламжтайгаар “Octagon-ADMC” бирж нь илүү хурдан, олон сонголттой, найдвартайгаар тасралтгүй ажиллах боломжтой болно.
Ингэснээр технологийн хамгийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан, цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан, хамгийн найдвартай биржийг бүтээх ажил маань дахин нэг томоохон давуу талтай болж байгаагаас гадна төслийн бусад ажлууд хэвийн үргэлжилж байна
Бидэнд итгэл хүлээлгэн, хүлээцтэй хандаж буй эрхэм харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье. Та 7210-9999 болон [email protected] хаягаар бидэнтэй холбогдож төслийн үйл явцын талаар мэдээлэл, тодруулга авах боломжтой.

ADMC ТӨСЛИЙН БАГИЙН ХАМТ ОЛОН
2022 оны 10 сарын 11-ний өдөр
УЛААНБААТАР ХОТ

Эрхэм ХАРИЛЦАГЧ танд энэ өдрийн мэндийг хүргэе. ADMC төслийн зүгээс харилцагч танд тайлан болон үйл ажиллагааны талаарх ...
26/09/2022

Эрхэм ХАРИЛЦАГЧ танд энэ өдрийн мэндийг хүргэе.
ADMC төслийн зүгээс харилцагч танд тайлан болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргүүлсэн. Энэ удаа биржийн үйл ажиллагаа урт хугацаагаар тасалдсан шалтгаан болон төслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Төслийн хэрэгжүүлэгчийн хувьд бидний үндсэн зорилго болох харилцагчийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах, төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, харилцагчийг хохироохгүй байхын төлөө үндсэн зарчмаа баримтлан ажилласаар байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Үүний өмнөх мэдээллээр ByDEP биржийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор иж бүрэн шинэчлэлийг хийх гэж буй талаар мэдээлсэн билээ. Мөн тайланд ByDEP биржийн үйл ажиллагааг бүрэн шинэчилж шинээр “Octagon-ADMC” Крипто биржийн төслийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлсэн.
Энэ төслийг бид “Октагон Эн Эф Ти” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд зорилго нь ByDEP биржийн үйл ажиллагааг бүрэн зогсоож цоо шинэ биржийг эхлүүлэх явдал юм.
Тухайн бирж нь технологийн хамгийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан, цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан, хамгийн найдвартай бирж байх болно гэдгийг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.
Энэхүү үйл ажиллагаа болон тайланд дурдсан төслийн бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд “Octagon-ADMC” Крипто биржийн үйл ажиллагаатай холбоотой дараах ажлууд хэрэгжиж зохих үр дүнд хүрээд байна. Үүнд:
1. Amazon компанитай харилцаж сервер үйлчилгээ авахад бэлэн болсон.
2. Аливаа харилцаа, мэдээллийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг бий болгох, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах, мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг AML & KYC (хэрэглэгчээ таних) болон KYT (гүйлгээг таних) зэрэг технологийн дэвшилтэт моделиудыг нэвтрүүлэх ажил ид явж байна.
3. ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын олон улсын гэрчилгээг 2022 оны IX сарын 15-ны өдөр албан ёсоор гардан авсныг дуулгахад таатай байна. Энэхүү гэрчилгээ нь виртуал хөрөнгийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд хүн бүр дурын криптовалютаа орон зай, цаг хугацаанаас үл хамаарч найдвартай, шуурхай арилжаалах боломжийг бий болгохыг зорьдог манай биржийн хувьд чухал үе шат болж байна. Энэхүү гэрчилгээг авах ажлын хүрээнд анхдагч баталгаажуулалтын аудитыг хийсэн “Монсертф” ХХК-ийн хамт олонд болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан “Эйч Эс Жи” ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
4. “Octagon-ADMC” Крипто биржийн 4 жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулж түүний дагуу та бидний төслийн удирдлагыг хэрэгжүүлж эхлээд байна.
Одоо бид Санхүүгийн зохицуулах хороонд Крипто үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрлийг авах бэлтгэл ажлыг хангаж дуусч байгаа бөгөөд биржийн хүсэлтийг илгээхтэй зэрэгцэн шинэ биржийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэдгийг та бүхэндээ албан ёсоор мэдэгдье. Ингэснээр та бид технологийн өндөр шаардлагад нийцсэн олон үйлдэл бүхий бүтээгдэхүүн, арилжааны олон сонголт бүхий шинэ бирж дээр арилжаагаа явуулах болно.
Энэ нь бидний төслийн үнэ цэнэ өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа дахин илэрхийлье.
Дээрх томоохон ажлын хүрээнд та бидний арилжаа тасалдаж байгаад хүлцэл өчье. Мөн энэ нь та бидний төслийн үнэ цэнэ, койны үнийг нэмэгдүүлэхийн төлөө гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Шаардлагатай зүйлийг та бүхэн бидэнтэй холбогдож асууж тодруулах бүрэн боломжтой.
ADMC ТӨСЛИЙН БАГЫН ХАМТ ОЛОН
2022 оны 9 сарын 26

Address

KhUD, 15 Khoroo, Mahatma Gandhi 39, Corporate Hotel And Convention Center
Ulaanbaatar
17011

Telephone

+97672109999

Alerts

Be the first to know and let us send you an email when ADMCoin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share