Болдган ББСБ

Болдган ББСБ Бизнес эрхлэгчид, иргэдэд үүссэн санхүүгийн хэрэгцээг

17/02/2026
27/11/2025

“Үнэмшилтэй саналд хашир бай” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах талаар Цагдаагийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос дараах мэдээллийг...

27/11/2025

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор үндэсний хэмжээнд үнэмшилтэй саналд "Хашир бай" аяныг зохион байгуулах талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Санх...

29/11/2024

Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газраас мэргэжлийн холбоод, мэргэжлийн оролцогч байгууллагуудад хандаж, харилцагч зээлдэгч нартаа цахим хаягаараа дамжуулан сэрэмжүүлэг хүргэх зөвлөмж ирлээ.

Сүүлийн үед телеграм аппликейшн ашиглан залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа тул таны гар утсанд ирсэн ажлын санал, мөнгө өсгөж өгнө гэсэн хуурамч мэдээлэлд бүү итгээрэй
#ЦЕГ #СЗХ

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэжШагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх буунаЕсөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужир...
07/07/2023

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ

Та бүхэнд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе, сайхан наадаарай.

Хүүхдийн баяр...Хүүхдийн баяр бол хүүхэд насны баяр баясгалан, өсвөр үеийнхний хязгааргүй боломжуудыг тэмдэглэх баяр юм....
30/05/2023

Хүүхдийн баяр...
Хүүхдийн баяр бол хүүхэд насны баяр баясгалан, өсвөр үеийнхний хязгааргүй боломжуудыг тэмдэглэх баяр юм. Хүүхдийн үнэ цэнийг үнэлж, тэдний хөгжил, аз жаргалд нийгмийн гишүүн бүр оролцохыг сануулах онцгой өдөр юм. Хүүхдийн баяр бол хүүхэд, тэдний эрхийг дээдлэх онцгой өдөр юм. Энэ өдрийг дэлхийн олон оронд хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор тэмдэглэдэг.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нь хүүхэд бүрийг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, аюулгүй орчинд өсөж торнихын тулд нийгэмд сануулга болгож, бидний амьдрал, нийгэмд хүүхэд багачууд чухал болохыг онцлон тэмдэглэж байна.
Энэ өдөр хүүхдийн сонирхол, хэрэгцээнд чиглэсэн тоглоом, үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулдаг. Үүнд спортын тэмцээн, урлаг, гар урлалын үйл ажиллагаа, хөгжим бүжгийн үзүүлбэр, боловсролын хөтөлбөр, буяны хандив цуглуулах зэрэг янз бүрийн арга хэмжээ орно. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид, олон нийтэд манай дэлхий дээрх хүүхдийн ач холбогдлын талаар эргэцүүлэн бодох боломж юм.
Хүүхдийн баярын түүх 20-р зууны эхэн үеэс улбаатай. 1925 онд Швейцарийн Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны асуудлаарх дэлхийн бага хурлаас хүүхдийн сайн сайхны төлөө, дэлхийн энх тайвныг дэмжих зорилгоор жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Олон улс орон энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд хурдан хугацаанд дэлхий даяар тэмдэглэдэг болсон.
Хүүхдийн баяр бол бидний зүрх сэтгэлийг аз жаргал, итгэл найдвараар дүүргэдэг онцгой өдөр юм. Энэ өдөр бид хүүхдүүдийн инээд хөөр, сониуч зан, хязгааргүй чадварыг нь үнэлдэг өдөр юм. 👼🎈

ХААН банк IPO хийж, анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслол Монголын Хөрөнгийн Биржид боллоо. Ингэснээр тус банк IPO хий...
13/04/2023

ХААН банк IPO хийж, анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслол Монголын Хөрөнгийн Биржид боллоо. Ингэснээр тус банк IPO хийж буй системд нөлөө бүхий гурав дахь банк болж байна. Тус банк нь 10 хувьд ногдох буюу нийт 191.2 сая ширхэг хувьцааг нэгж тус бүрийг нь 959 төгрөгөөр үнэлэн санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилготой байгаагаа мэдэгдсэн. Санал болгож буй хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд хуваарилах юм байна.
IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд ХААН Банк ирэх жилүүдийн ашгийн төсөөллийг гаргахдаа татварын дараах цэвэр ашгийг 2023 онд 360.4 тэрбум төгрөг (11.0%), 2024 онд өмнөх оноос 9.4 хувиар өсгөж 394.5 тэрбум төгрөг, 2025 онд харин 421.7 тэрбум төгрөг болно гэж тус тус төсөөлсөн байна. Ногдол ашгийн бодлогын тухайд банкны татварын дараах цэвэр ашгийн 40-өөс дээш хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахыг эрмэлзэнэ гэж үнэт цаасны танилцуулгадаа тусгажээ.

Эрхэм харилцагч, хамтрагч байгууллагууд та бүхэн манай шинэ байранд хүрэлцэн ирж, тухлан үйлчлүүлээрэй Хаяг: УБ ХУД Хүнн...
03/04/2023

Эрхэм харилцагч, хамтрагч байгууллагууд та бүхэн манай шинэ байранд хүрэлцэн ирж, тухлан үйлчлүүлээрэй
Хаяг: УБ ХУД Хүннү2222 Tom N Toms Black coffee shop-н 2 давхарт

Хүндэтгэсэн,
Болдган ББСБ

Address

ХУД, 15-р хороо, Хүннү-2222 Их монгол улс гудамж, 101-118 байр 8А, Tom N Toms 3 давхарт
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677119093

Alerts

Be the first to know and let us send you an email when Болдган ББСБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Болдган ББСБ:

Share