17/02/2026
ШАТАР ТОГЛОДОГ ХҮНИЙГ АЖИЛД АВАХЫН ДОЛООН ДАВУУ ТАЛ
1️⃣. Шатарчид асуудлыг хэрхэн шийдэхээ мэднэ.
Шинэхэн шатарчин гэхэд долоо хоногт 20 шатрын дасгал боддог бол хагас мэргэжлийн шатарчид өдөрт дунджаар 20 дасгал бодож байрлалд дүн шинжилгээ хийдэг.
Энэ үйл явц нь хувь хүний дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг.
Ажлын байран дахь байр сууринаас харахад, аливаа сорилтод тууштай, хувийн зохион байгуулалттай, асуудлыг өндөр хувьтай шийдэх чадвар шатарчин хүнд байгаад байна.
2️⃣. Шатарчид цагаа хэрхэн зохицуулахаа мэднэ:
Хэдийгээр шатрыг ихэвчлэн удаан тоглодог гэж ойлгодог ч цагийн хуваарилалт маш чухал Цаг бол шатрын тоглолтын салшгүй хэсэг юм.
Ихэнх тэмцээнд тоглогч бүрт дөчин нүүдэл хийхэд хоёр цаг орчим өгдөг. Тиймээс нүүдэл бүр дунджаар гурван минутаас илүү зарцуулах боломжтой. Ийм нөхцөлд шатарчин хүн цаг хугацааны дарамтанд орохоос сэргийлж цагаа үр дүнтэй зохицуулах шаардлага тулгардымаа.
Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж, ачаалал даах чадвар гэх мэт чадварыг шатрын спорт суулгаж өгдөг.
3️⃣.Шатарчид маш нягт нямбай шийдвэр гаргаж сурсан байдаг:
Шатрын хөлгийн ард сэтгэлийн хөдөлгөөнөөр хурдан шийдвэр гаргах нь сүйрэл л гэсэн үг.
Тиймээс маш нухацтай нягт нямбай шийдвэрийг шатар тоглодог хүмүүс гаргаж сурсан байдаг.
Аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандалгүй үйлдэл хийхээсээ өмнө заавал нэгээс хоёр удаа шалгах дадалд суралцдаг.
Энэ нь ажлын байран дээр ч их хэрэг болно шатар тоглодог хүмүүс маш найдвартай, алдаа гаргах магадлал багатай ажилтан болноо л гэсэн үг.
4️⃣. Шатарчид зохион байгуулалтын ур чадвартай:
Шатарчин хүн хэрхэн мэдээллээ хуваалцаж, даалгаврыг гүйцэтгэхээ мэддэг. Шугам, диагональ хооронд нүүж, сайн нүүдлийг муугаас ялган, хувилбар бүрийг нэг бүрчлэн шалгах шатарчин аливаа ажлыг гүйцэтгэхдээ эмх цэгцтэй, үр бүтээлтэй ажиллах чадварт суралцдаг.
Тогтворгүй, тодорхойгүй, нарийн төвөгтэй, ойлгомжгүй ертөнцөд та ямар ч нөхцөлд ямар ч ажлыг зохион байгуулах чадвартай байх хэрэгтэй.
5️⃣. Шатарчид хүсэл эрмэлзэлтэй:
Цол авч аварга болно гэдэг хүн бүхний зорилго байдаг. Гэхдээ тэр зорилгодоо хүрэхийн тулд шатарчин хүн маш их золиос гаргах ёстой. Асар нарийн төвөгтэй шатар хэмээх спортод зориулсан энэхүү чин сэтгэл, урам зориг нь ажлын байран дээр ч эeрэгээр нөлөөлдөг.
Тиймээс шатарчин хүн өөрийн хүсэл эрмэлзлийг дээшлүүлж чаддаг, ажлын ажилтантайгаа хүсэл тэмүүллээ нэгтгэж, бусдад урам зориг өгөх, тэдний хүсэл эрмэлзлэлийг бадраах чадвартай байдаг.
6️⃣. Шатарчид урт хугацаандаа тэвчээртэй, аливааг төлөвлөж сурдаг байдаг:
Шатар бол хурдан, амархан хожихын нэр биш: шатар бол холын зорилго, шаргуу хөдөлмөр, тэвчээрийг хэлнэ. Тэмцээний үеэр тэвчээр, урт хугацааны төлөвлөлт маш чухал.
Дундаж тоглолт дөч орчим нүүдэл үргэлжилдэг, жижиг алдаа ч гэсэн хожлын байрлалыг сүйрүүлэхэд нөлөөлдөг тул тооцоолж, үнэн зөв төлөвлөсөн байх ёстой. Тэвчээртэй байдал, урт хугацааны төлөвлөгөө нь ажилтанд аливааг бүтэн зургаар харах, хурдан хялбар шийдэл олох гэж яарахгүй, харин асуудлын үндсийг олоход анхаарлаа хандуулахад тусална.
Жижигхэн ажлыг ч алт эрт төлөвлөцөн байдаг.
7️⃣. Шатарчид үнэхээр бүтээлч:
Шатар нь цэвэр математик тооцоолол, сорилтын даван туулж, шийдлийг олж асуудлыг шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээний логик eртөнц. Шатар тоглохын тулд хүн бодох ёстой боловч дараа нь юу болохыг төсөөлөх хэрэгтэй, учир нь өрөг эхлээд 4 нүүдэл хийсний дараа 318 тэрбум байрлал үүсэх боломжтой шатар ийм л хязгааргүй eртөнц .
Тиймээс бүтээлч ур чадвар нь шатарчинд нээг их хүч хаялгүйгээр шинэлэг нүүдэл, стратеги олоход тусалдаг. Эдгээр бүтээлч ур чадварыг бодит амьдралын асуудалд хийсвэр шалтгаан, хэв маягийг хүлээн зөвшөөрөхийн хамт ашиглах нь ажилтанд олон төрлийн асуудлын бүтээлч шийдлийг олоход тусалдаг.
#УНШААД ШЭЙРЛЭНЭ ҮҮ ДЭЭ