MyCoin

MyCoin Cryptocurrency trading platform, cryptocurrency, Blockchain technology information

Мэдэгдэл
Энэхүү танилцуулга нь “MCC койн”-ыг захиалах, худалдан авах, худалдах, хөрөнгө оруулах зөвлөгөө, урилга, уриа, гэрээ хийхэд нөлөөлөх зорилгыг агуулаагүй бөгөөд тус танилцуулгыг уншиж танилцсанаар тус виртуал хөрөнгийг худалдан авах гэрээний харилцаа үүсэхгүй болно.

“MCC койн”-ыг худалдан авах, худалдах, арилжаалах талаар худалдан авагч нь холбогдох эрсдэлийг судалж, мэдлэг, мэдээлэлд суу

рилан, хууль эрхзүйн болон санхүүгийн зөвлөмж тусламж авсны үндсэн дээр шийдвэр гаргахыг зөвлөж байна.

Монгол улсад виртуал хөрөнгийг зохицуулсан хууль, журам, зохицуулалт одоогоор байхгүй учир худалдан авагчийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Тухайлбал: койны ханшийн огцом өөрчлөлт, крипто биржүүдийн ажиллагаа доголдох, хууль эрхзүйн зохицуулалтын орчны өөрчлөлт, татварын орчны өөрчлөлт болон бусад урьдчилж таамаглаагүй нөхцөл байдлууд орно.

Энэхүү танилцуулгад тусгагдсан аливаа дүгнэлт, мэдээллүүд, түүний үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд танилцуулгад тусгагдсан зарим мэдээллүүд нь албан ёсоор баталгаажаагүй болно. Ийм төрлийн мэдээлэл нь эрсдэлтэй, тодорхойгүй байдлыг агуулдаг бөгөөд олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөх боломжтой.

Хууль тогтоомж
Мая Койн ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмыг мөрдөж ажилладаг. Бид хэрэглэгчийг холбогдох эрсдэлээс хамгаалах үүднээс Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг боловсруулан мөрдлөг болгон ажиллана.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу койн нь хууль ёсны мөнгөн тэмдэгт биш бөгөөд бараа, ажил, үйлчилгээний төлбөр тооцоог койноор хийх боломжгүй, хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах зэрэг аливаа даатгалд хамаардаггүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас виртуал хөрөнгө, крипто бирж болон түүний оролцогчидтой холбоотой хууль, дүрэм журмыг гаргаж компанийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, хориглох зэрэг эрсдэлүүд үүсч болохыг анхаарна уу.

Койны арилжаанаас олсон орлогыг Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татвар хураамжийн дагуу койн эзэмшигч өөрөө хариуцан төлөх үүрэгтэй болохыг анхаарна уу.

Цахим аюулгүй байдлын эрсдэл
“Мая Койн” ХХК MyCoin бирж, MCC койн зэрэг технологиудыг хөгжүүлэн тэдгээрийн цахим аюулгүй байдлыг хамгаалах ажлыг тогтмол хийх бөгөөд энэ нь бүрэн найдвартай хамгаалалт болно гэсэн баталгаа болохгүйг анхаарна уу. Цахим халдлага болон халдлагын шинжтэй хандалт, хорлон сүйтгэх ажиллагаанд өртөх эрсдэл цаг ямагт байгааг анхаарна уу.

“MCC койн”-д хөрөнгө оруулж буй хэрэглэгчид үйлчилгээний нөхцөл, заавар зөвлөгөөний дагуу өөрийн нэвтрэх нэр, нууц үг, хэтэвчийн мэдээллээ задруулахгүй байж, өөрийн хэрэглэдэг интернет сүлжээ, компютер техник хэрэгсэл, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Зах зээлийн эрсдэл
Аливаа хөрөнгийн үнэ цэнэ (койны ханш) эрэлт, нийлүүлэлтээс гадна хууль эрхзүйн зохицуулалт, тэдгээрийн өөрчлөлт шинэчлэлт, мэдээ мэдээлэл, нийгмийн сэтгэлзүй зэрэг олон нөхцөлөөс үүдэн үнэ хүчтэй савлах, өсөх, буурах, тогтвортой зэрэг таамаглаагүй олон нөхцөл байдалд байдаг. Тиймээс койн худалдан авах, хөрөнгө оруулах нь таныг алдагдал хүлээх нөхцөл байдалд хүргэж болох эрсдэлтэйг анхаарна уу. Мая койн ХХК нь арилжааны идэвх, ханшийн өсөлт, нийгмийн сэтгэлзүй, мэдээ мэдээлэлтэй холбоотой аливаа баталгаа гаргахгүй болно

Coming Soon
11/02/2022

Coming Soon

Хатуу өвөл харьж, урин хавар айсуйХамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуйБуурал жил улирч, буянт жил морилох ньӨвгөн жил ...
01/02/2022

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Ирэх 7 хоногт mycoin 2, 3 р сард хийгдэх, нээлтээ хийх онцлох, чухал ажлуудаа үе шаттайгаар зарлах болно

Крипто өвөл эхэлсэн үү? Биткойны ханшийн уналт хэдий хүртэл үргэлжлэх вэ? Энэ удаагийн биткойны ханшийн уналт бараг бүх ...
26/01/2022

Крипто өвөл эхэлсэн үү? Биткойны ханшийн уналт хэдий хүртэл үргэлжлэх вэ?

Энэ удаагийн биткойны ханшийн уналт бараг бүх дэмжлэгийн шугамаа сэтлэн дараагийн томоохон дэмжлэгийн шугам нь $30,000 гэж үзэхээс өөр аргагүйд хүргээд байна. Биткойны ханш сэргэхэд бусад ихэнх alt койнуудын ханш сэргэдгийг бид мэднэ.

Дэлхийн хамгийн том дижитал хөрөнгө биткойн зургаа дахь өдрөө дараалан уналтад ороод байгаа бөгөөд сүүлийн долоон хоногт ойролцоогоор 20%-иар буурсан байна. Энэ нь 11-р сарын оргил үеээсээ 50%-иар доогуур байгаа бөгөөд даваа гарагт 32,970 доллар хүртэл арилжаалагдсан нь 7-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Арилжаачид 40,000 долларыг дэмжлэгийн гол түвшин гэж хоёр долоо хоногийн хугацаанд бодож байсан. Одоо биткойн энэ түвшнээс 15%-иар доогуур арилжаалагдаж байна. Үүний зэрэгцээ бусад криптовалютын ханш ч буурч, этэриумын үнэ 2240 ам.доллар болсон нь арваннэгдүгээр сарын 4860 орчим ам.доллараас талаас илүү хувиар буурсан байна.

Крипто хадгалдаг ихэнх хүмүүс одоо жинхэнэ паникт орж эхэлж буй нь гарцаагүй. myCoin биржинй зүгээс энэ зах зээл нь үргэлж тогтвортой байдаггүй бөгөөд ханшийн уналт, өсөлтийн циклийг зөв мэдэрч хөрөнгө оруулалтаа хийхийг зөвлөж байна.

MCC койн эзэмшигч нартай хийх онлайн уулзалтын холбоосыг нийт хэрэглэгчдийн email хаягаар илгээлээ. Та бүхэн уулзалтад и...
18/01/2022

MCC койн эзэмшигч нартай хийх онлайн уулзалтын холбоосыг нийт хэрэглэгчдийн email хаягаар илгээлээ.
Та бүхэн уулзалтад идэвхитэй оролцно уу.
Хэзээ: 2022.01.18 20:00 цагт
Апп: https://www.microsoft.com/en-us/microsoft-teams/download-app

Хүчирхэг коммунитиг хамтдаа бүтээцгээе.

Төвлөрсөн бус санхүү (DeFi) Төвлөрсөн бус санхүүгийн гэсэн үгийн товчлол болох DeFi нь уламжлалт санхүүгийн ертөнцийг үг...
14/01/2022

Төвлөрсөн бус санхүү (DeFi)
Төвлөрсөн бус санхүүгийн гэсэн үгийн товчлол болох DeFi нь уламжлалт санхүүгийн ертөнцийг үгүйсгэхэд чиглэсэн блокчейн орон зай дахь олон төрлийн хэрэглээ, төслүүдэд зориулагдсан ерөнхий нэр томъёо юм.

Блокчэйн технологиос санаа авсан DeFi нь ихэвчлэн ухаалаг гэрээг ашигладаг блокчэйн технологид суурилсан санхүүгийн хэрэглүүр гэж нэрлэгддэг. Ухаалаг гэрээнүүд нь гүйцэтгэхэд зуучлагч шаардлагагүй, интернэт холболттой хүн бүр хандах боломжтой автоматжуулсан гэрээнүүд юм.

DeFi нь төвлөрсөн бус блокчэйн сүлжээн дээр бүтээгдсэн программууд болон хэрэглэгч хоорондоо шууд мэдээлэл солилцлох протоколуудаас бүрддэг бөгөөд хялбар зээл олгох, зээлэх, санхүүгийн хэрэгслийг арилжаалахад нэвтрэх эрх шаарддаггүй.

Өнөөдөр ихэнх DeFi програмууд Ethereum сүлжээг ашиглан бүтээгдсэн боловч өндөр хурд, өргөтгөх боломжтой, аюулгүй байдал, хямд өртөгтэй олон нийтийн сүлжээнүүд шинээр гарч ирж байна. Жишээлбэл BSC /Binance Smart Chain/ юм.

Ихэнх Defi төслүүд хэрэглэгчдийн санал асуулгад буюу олонхийн санал хураалтын засаглалд суурилсан байдаг ба манай Community Fund төсөл нь үүний адил олонхийн засаглалд суурилсан тогтолцоотой байх юм.

Цаашдийн 5-10 жилийн хугацаанд хүн бүхэн Defi тогтолцоонд ямар нэгэн байдлаар оролцоотой болсон байх болно.

ЗАРЛАЛМСС койн эзэмшигч та бүхэндээ цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг сонсох коммунити о...
13/01/2022

ЗАРЛАЛ
МСС койн эзэмшигч та бүхэндээ цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг сонсох коммунити онлайн уулзалт 2022 оны 01 сарын 18 -ны мягмар гарагт 20:00 цагаас товлогдлоо. Уулзалт Microsoft Teams программаар явагдах болно. Та бүхэн https://www.microsoft.com/en-ww/microsoft-teams/download-app холбоосоор татаж авах эсвэл гар утсандаа "Microsoft Teams" татаж аваад уулзалтад оролцоно уу.
Уулзалтад оролцох холбоосыг myCoin биржийн бүртгэлтэй email хаягаар нь илгээх болно.

Криптог урлагт ашигласнаар гол үнэ цэнэ түүний жинхэнэ байдал, өмчлөлийг дижитал аргаар баталгаажуулснаар оршдог. Хэн ч ...
12/01/2022

Криптог урлагт ашигласнаар гол үнэ цэнэ түүний жинхэнэ байдал, өмчлөлийг дижитал аргаар баталгаажуулснаар оршдог.

Хэн ч Ethereum блокчейн дээр CryptoPunk-г үзэж, зургийг татаж авах эсвэл хадгалах боломжтой ч эх хувийг эзэмшдэг гэдгээ баталж чадахгүй.

myNFT төслийн гол үзэл санаа бол цаашид хүн бүхэн NFT эзэмшигч байх шаардлага үүснэ. Энэ үед манай хэрэглэгчид хамгийн үнэ цэнэтэй NFT эзэмшигч байх нь чухал гэдэгт оршино.

МЭДЭГДЭЛ МСС койны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш 30 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд myCoin.mn биржийн ха...
11/01/2022

МЭДЭГДЭЛ
МСС койны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш 30 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд myCoin.mn биржийн хамт олон өдөр бүр, амралтын өдөргүй шаргуу ажиллаж, төлөвлөгөөт ажлуудаа хийсээр байгаа билээ.

Олон улсын болон дотоодын зах зээлд 12 дугаар сарын дундаас эхэлсэн криптогийн ханшийн уналтын тренд өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хэдийгээр койны ханш уналттай байгаа ч бидний хийж буй ажлуудын үр дүн МСС койны ханшинд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Биржийн удирдлагад өөрчлөлт орж менежментийн дотоод шинэчлэл хийгдсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Биржийн шинээр томилогдсон удирдлага бид whitepaper дээр бичигдсэн ажлуудаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд гар утасны апп хөгжүүлэлт, MyNFT-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, MyAcademy сургалтын контент бэлтгэл зэрэг олон ажлууд дуусах шатандаа орж байна. Бэлэн болсон ажлуудын талаарх мэдээллийг ойрын хугацаанд үе шаттайгаар мэдээллэхээр төлөвлөөд байна.
Хийгдэж байгаа ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаарх мэдээллийг сонирхож буй МСС койн эзэмшигчидтэй биржийн удирдлага уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд уг уулзалтын товыг удахгүй зарлах болно. Цаашид онлайн болон биет уулзалтуудыг тодорхой хугацаанд тогтмол хийж байхаар төлөвлөж байна.

Хэрэв танд биржийн үйл ажиллагаа болон МСС койнтой холбоотой асуудлаар бидэнтэй холбогдох хэрэгцээ гарвал манай биржийн албан пэйж хуудас, [email protected] и-мэйл хаягаар холбогдохыг танд зөвлөж байна.
Бид хэрэглэгчийн санал, хүсэлтийг дээрх албан сувгуудаар хүлээн авч шийдвэрлэн ажилладаг бөгөөд дээрхээс өөр сувгаар буюу хамтран ажилладаг зөвлөхүүд, түнш байгууллагуудын ажлын байранд очих болон хамааралгүй хувь хүмүүсрүү хувийн чат, мессэжээр санал, хүсэлтээ илгээхгүй байхыг эрх зүйн хувьд та бүхэнд зөвлөж, анхааруулж байна. Зөвлөхүүд болон түнш байгууллагууд нь тодорхой ажлуудын хүрээнд бидэнд тодорхой түвшинд зөвлөх, оролцох эрхтэй болхоос биш myCoin бирж, MCC койнтой холбоотой аливаа асуудал нь хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрвээ хэрэглэгчийн зүгээс дээрх зохисгүй үйлдлийг гаргаж, түүнээс үүссэн аливаа маргаан, гомдолыг myCoin бирж хариуцахгүй, тухайн хэрэглэгч эрх зүйн хүрээнд өөрөө хариуцах болохыг үүгээр мэдэгдье. Харин myCoin.mn биржийн үйл ажиллагаа, MCC койн, төсөлтэй холбоотой аливаа асуудлаар зөвхөн “Мая Койн” ХХК-ын эрх бүхий албан тушаалтан, байгууллагын албан ёсны хаягуудад хандан санал, хүсэлтээ шийдвэрлүүлэж байхыг танд зөвлөж байна.

Бид бүхэн таны санал, хүсэлтэд түргэн шуурхай хариулж, дүрэм, журам, хуулийн хүрээнд шийдвэрлэх болно.
Биржийн оффис нь хэрэглэгч хүлээж авах, уулзах зориулалтгүй бөгөөд зөвхөн цахим харилцаагаар таны асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
myCoin крипто бирж 2022.01.11 өдөр

MCC койны хоёрдогч зах зээлийн арилжаанд зориулан зарлагдсан “Special Staking” хөтөлбөрийн өгөөжийг үндсэн койны хамт ст...
10/01/2022

MCC койны хоёрдогч зах зээлийн арилжаанд зориулан зарлагдсан “Special Staking” хөтөлбөрийн өгөөжийг үндсэн койны хамт стэйк хийсэн хэрэглэгчдийн хэтэвчинд байршуулж дууслаа.
Онцгой Стэйкинг хөтөлбөрт хамрагдсан хэрэглэгч нартаа баярлалаа.
Манай үндсэн стэйкинг хөтөлбөр тун удахгүй...

УРИАЛГАBuy the Fear, Sell the Greed. МСС КОЙНЫ АРИЛЖААНД ХЯМД ҮНИЙН АВАХ САНАЛ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ТУЛ IEO-Д ОР...
27/12/2021

УРИАЛГА
Buy the Fear, Sell the Greed.
МСС КОЙНЫ АРИЛЖААНД ХЯМД ҮНИЙН АВАХ САНАЛ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ТУЛ IEO-Д ОРОЛЦСОН ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭН ӨӨРИЙН ЭЗЭМШИЖ БУЙ КОЙНЫГ САНДРАН БҮҮ ЗАРААРАЙ.

БИД ТӨЛӨВЛӨГӨӨНИЙХӨӨ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БАЙГАА БӨГӨӨД ТУН УДАХГҮЙ МСС КОЙНЫ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖСЭН ОЛОН АЖЛУУД АР АРААСАА ХИЙГДЭХЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА.

IEO -Д ОРОЛЦОЖ АВСАН КОЙНОО HODL ХИЙЖ ҮНЭ ЦЭНИЙГ НЬ ХАМТДАА ӨСГӨЖ БОДИТ ӨГӨӨЖИЙГ ХҮРТЭЦГЭЭЕ.

ХҮЧИРХЭГ КОММУНИТИГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

IEO -д оролцсон хэрэглэгчдэдээ хэтэвч дэх МСС койны үлдэгдэл дүнтэй тэнцүү тооны "BANK" -ийг та бүхэндээ Christmas-ийн б...
27/12/2021

IEO -д оролцсон хэрэглэгчдэдээ хэтэвч дэх МСС койны үлдэгдэл дүнтэй тэнцүү тооны "BANK" -ийг та бүхэндээ Christmas-ийн баярын бэлэг болгон олгож байна. "BANK" байршуулалт хийгдсээр байгаа бөгөөд 12 сарын 28-ны дотор Стэйкинг хийсэн хэрэглэгчдийн "BANK" байршиж дуусах болно.

"BANK" -ийн хөгжүүлэгчдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу та бүхэнд дараа дараагийн ээлжит сюрпризийг зарлах болно.

Address

Bayanzurkh District
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 16:30

Telephone

+97677777746

Alerts

Be the first to know and let us send you an email when MyCoin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share