Seed Finance

Seed Finance Банк, ББСБ, Даатгал, Үнэт цаасны компаниуд болон Санхүүгийн зах зээлийн мэдээллийг түгээнэ

05/04/2024

Санхүүгийн Зохицуулах Хороо анх удаа виртуал хөрөнгийн зах зээлийн нэгдсэн тайлан 2023 бэлтгэн гаргалаа.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (ВХҮҮ)-д буюу крипто биржүүд нь финтекийн хамгийн сүүлийн үеийн инновацлаг, дэвшилтэт шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог бөгөөд тус тайланд крипто биржүүдийн бүтэц зохион байгуулалт, ашигладаг програм хангамж, мэдээллийн технологи, мөнгө угаах терроризмтэй тэмцэх тогтолцоо, автомат хяналтын систем, санхүүгийн зарим тоон мэдээллийг тус тус тусгажээ.

Онцлох мэдээллийг тоймловол,

🎯 СЗХ-нд нэр бүхий 12 крипто бирж бүртгэлтэй байна.

🎯 Бүртгэлтэй 12 крипто биржүүд 2023 онд ₮5.4 тэрбумын орлоготой, ₮12.5 тэрбумын зардалтай байжээ. Мөн 2023 онд тус 12 крипто бирж нийтдээ ₮10.9 тэрбумын алдагдалтай ажилласан байна.

🎯 Бүртгэлтэй 12 крипто биржүүд нь MNS ISO/IEC 27001: 2021 Мэдээллийн технологи. Аюулгүй байдлын арга техник, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж, аудитыг хийлгэсэн байна.

🎯 Бүртгэлтэй 12 крипто биржүүд нь МУТСТ тогтолцоог бүрдүүлж, гүйлгээ-арилжааны автомат хяналтын системтэй байна.

🎯 Бүртгэлтэй 12 крипто биржүүд дээр давхардсан тоогоор нийт 921,022 харилцагч бүртгэлтэй байгаагаас 41.9 хувь буюу 386,340 харилцагч баталгаажуулалт хийсэн байна.

🎯 2023 оны жилийн эцсээр бүртгэлтэй крипто биржүүд дээр арилжаалагдаж буй дотоодын 49 виртуал хөрөнгө дунджаар 10.4 хувийн өсөлттэй байна.

🎯 Бүртгэлтэй 12 крипто биржүүд нийт 24 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд үүнээс тал хувь нь 50-99% хүртэлх хувийг эзэмшиж, 7 нь хувь хүн, 17 нь хуулийн этгээд байна. Мөн нийт 72 ТУЗ-ийн гишүүнтэй бөгөөд 46 нь хараат, 26 нь хараат бус гишүүн байна.

🔗 Дэлгэрэнгүйг:http://www.frc.mn/resources/Images/Document/202404/cRk75/Нэгтгэл-final-2023.04.pdf

08/12/2023

МОСТ Финтек IPO анхдагч зах зээлийн арилжаанд нийт 1,678 захиалга ирж, захиалгын үнийн дүн 5,937,190,996 төгрөгт хүрлээ.

Монголын ууган Финтек компанийн хувьцаа эзэмшигч болсон эрхэм хөрөнгө оруулагч танд баярлалаа.💙

14/09/2023

Азийн Хөгжлийн Банк, Жайка болон бүх төрлийн Төсөл төлөвлөгөө боловсруулана.

-2012 оноос хойш ажилласан Мэргэжлийн туршлагатай хамт олон.

Утас: 80804004
Хаяг: Ялалт Плаза

14/09/2023

Банкны үйлчилгээ илүү хялбар, илүү ойр болсоор...

Өнгөрсөн жилээс эхлэн Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк нар хамтран харилцагчдадаа зориулж АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулж эхэлсэн. Тэгвэл энэхүү хамтралд Капитрон банк нэгдэхээр боллоо.

ХХБ-ны харилцагч Та Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа шимтгэл 100 төгрөг л төлдөг боллоо.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

ХХБ-ны АТМ хаяг байршлын мэдээллийг : https://www.tdbm.mn/mn/branch?tab=map
Голомт банкны АТМ хаяг байршлын мэдээллийг : https://golomtbank.com/location
Төрийн банкны АТМ хаяг байршлын мэдээллийг : [https://www.statebank.mn/pages/atm]
Капитрон банкны АТМ хаяг байршлын мэдээллийг : https://www.capitronbank.mn/branch?lang=&type=branch

06/09/2023
11/12/2022
25/10/2022

Худалдаа, хөгжлийн банкны ATM-ны шинэ боломж👏

✅Үйлчилгээний шимтгэл нь салбар, ТТ-үүд дээр хийгдэж байгаа бэлэн бус гүйлгээний шимтгэлтэй ижил.
✅АТМ-р Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк руу гүйлгээ хийх боломжтой.
✅Зөвхөн төгрөгийг дансаар гүйлгээ хийнэ.

24/10/2022

#ТаМэдэхҮү
Хувийн тэтгэврийн хуримтлалын даатгал нь #МөнгөнХуримтлал #ЭрсдэлийнХамгаалалт болон #Тэтгэвэр-н нэгтгэсэн цогц бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
70113366
www.nlic.mn

12/10/2022

Мобифинанс ББСБ нь 2018 онд анхны “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийг гардаж байсан бол өнөөдөр тус зөвшөөрлөө ХУГАЦААГҮЙ сунгах болзлоо хангалаа. Монгол улса....

Богд Банк Үйл ажиллагаагаа өргөжүүлэн Шинэ салбараа нээлээ.
03/10/2022

Богд Банк Үйл ажиллагаагаа өргөжүүлэн Шинэ салбараа нээлээ.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Seed Finance posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category