BlueMon Group

BlueMon Group Mongolian Top-100 Enterprise

Founded in 2000, Bluemon Group is a leading Mongolian conglomerate specializing in real estate, hospitality, retail distribution, and food & beverage. With a strong commitment to quality and innovation, we operate premier brands and businesses across Mongolia, including Tse Pub, The Bull Hot Pot, Sura, Shulundu and official retail partnerships with Nike, Converse, Vans, Fila, The North Face, as we

ll as franchisor brands like Pepper Lunch and Dessert39.

🌐 Visit us: https://www.bluemon.mn/en
📍 Based in Ulaanbaatar, Mongolia

01/08/2026
25/07/2026

Бидний нэг өдөр | Ep2 : БльюМон Төвийн Зочин Угтагчийн ажлын нэг өдөр 🎬

"Бидний нэг өдөр" HR цуврал контентын дараагийн дугаараар манай ямар албан тушаалын ажилтантай танилцмаар байгаагаа бидэнд сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй! 👇

The North Face Mongolia Vans Mongolia BlueMon Sports Nike Converse Mongolia Fila Mongolia
Shulundu Tse The Bull Hot Pot Restaurant Pepper Lunch Mongolia Dessert39 Mongolia Sura Korean Restaurant

#БиднийНэгӨдөр #оффисынамьдрал #компанийнсоёл

🇲🇳 Тулгар төрийн үндэс, Их Монгол Улсын түүхт ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн явдал,...
10/07/2026

🇲🇳 Тулгар төрийн үндэс, Их Монгол Улсын түүхт ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн явдал, Ардын хувьсгалын ойн баяр цэнгэл нэг дор цогцолсон, дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ.
Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ.

- 𝐁𝐥𝐮𝐞𝐌𝐨𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩

08/07/2026

Бидний Нэг Өдөр | Ep:1 БльюМон Төвийн Нярав Н.ХАЛИУН: Бид даваа гараг бүр дээлээрээ гоёж, өв соёлоороо бахархдаг. 🇲🇳

#МонголДээл #үндэснийбахархал

04/07/2026

УДИРДАГЧИЙН ЯЗГУУР БУЮУ СУУРЬ ЧАНАРАА ХУРЦЛАХ НЬ

Явган аялал бол бид бүхний хувьд амралт, зугаалга бус тэсвэр хатуужил, удирдах (leadership) ур чадвараа хээрийн нөхцөлд сорих Бльюмончуудын соёл билээ.

Удирдагч хүн өөрөө үлгэрлэж, процессийн дунд орж, тэсвэр хатуужилтай "эгэл" байж гэмээнэ баг хамт олноо зөв зүгт хөтөлдөг гэдэгт бид итгэдэг.

Учир нь;

- Удирдагч хүн бусдыг чиглүүлэхээсээ өмнө өөрийгөө ялан дийлэх, тэсвэр хатуужлын туйл байх ёстой. Урт замыг явган туулж, бие физиологийн болон сэтгэл зүйн сорилтуудыг хамтдаа давдаг.

- Байгалийн дунд өөрсдөө майхнаа барьж, хоолоо хийж, ахуйн ажлаа хуваарилах нь "Язгуур удирдлага"-ын суурь философийг амьдрал дээр хэрэгжүүлж буй хэлбэр юм. Систем, зохион байгуулалт, багийн үүрэг оролцоо ямар ч нөхцөлд хэрхэн хэрэгждэгийг эндээс суралцдаг.

- Хүнд нөхцөлд л хүмүүс нэгнээ илүү гүнзгий таньж, харилцан ойлголцол бэхждэг. Энэхүү аялалын явцад өрнөх хэлэлцүүлэг, багийн тэмцээнүүд нь ирээдүйн том зорилтуудыг хамтдаа давах эрч хүчийг өгдөг билээ.

Энэ өдөр бид ;

- Явган аялал & Хээрийн кампинг: Бие физиологи болон сэтгэл зүйн сорилт

- Язгуур удирдлагын хэлэлцүүлэг: Ирээдүйн хөгжил, алсын хараагаа тодорхойлох цаг

- Бэсрэг наадам & Багийн тэмцээн: Эв эе, хамтын эрч хүч

- Галын наадам: Дотно дулаан уур амьсгал, нөхөрлөлийн мөч

- Тангараг өргөх ёслол: Уирдлагын багт шинээр нэгдсэн гишүүдээ албан ёсоор хүлээн авах үйл ажиллагааг тус тус зохион байгуулагддаг.

---> Тухтай бүсээсээ гарч, язгуур чанараа хурцалсан Бльюмон Группийн удирдлагын багийн 13 дахь жилийн сорилтот аялалын хэсгээс ... 👇

#Байгууллагынсоёл #сургалтхөгжил

13 ЖИЛИЙН УЛАМЖЛАЛБльюмон Группийн "Язгуур удирдлагын явган аялал 2026" энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа.201...
02/07/2026

13 ЖИЛИЙН УЛАМЖЛАЛ

Бльюмон Группийн "Язгуур удирдлагын явган аялал 2026" энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

2014 оноос эхлэлтэй уг арга хэмжээ нь манай удирдлагын хамт олныг:
--> Нэг ойлголцол
--> Нэгдсэн зохион байгуулалт
--> Нэг удирдлагын зарчимд суралцуулах манай сургалт, хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн нэг юм.

Дашрамд, Бльюмон Групп нь "Язгуур удирдлага" хэмээх үзэл баримтлал дор удирдан, зохион байгууллагддаг бөгөөд энэ нь хүн, баг, байгууллага нэг үнэт зүйл, нэг зорилгын дор нэгдэн хөгжих философиор тодорхойлогддог. “Язгуур удирдлагын явган аялал" нь энэхүү үзэл баримтлалыг бодит орчинд хэрэгжүүлж, удирдлагын түвшний ажилтнуудыг хамтдаа суралцах, туршлагаа хуваалцах, харилцан ойлголцлоо бэхжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Энэ өдөр;
- Явган аялал
- Язгуур удирдлагын хэлэлцүүлэг
- Бэсрэг наадам
- Баг хамт олны тэмцээн
- Галын наадам
- Тангараг өргөх ажиллагаа буюу удирдлагын багт тухайн жилд шинээр орж ирсэн гишүүдээ хүлээн авах арга хэмжээ тус тус зохион байгуулагддаг юм.

13 жилийн турш үргэлжилсэн энэхүү уламжлал нь салбар, нэгж бүрийн удирдлагуудыг нэг зорилгын дор нэгтгэж, Бльюмон Группийн үнэт зүйл, удирдлагын зарчим, байгууллагын соёлыг өдөр тутмын үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

#удирдахурлаг #Байгууллагынсоёл #сургалтхөгжил

09/06/2026

Хоолны амт хүн бүрийн мэдрэмж, сонголт өөр байдаг. Харин бид хэрэглэгчдийнхээ санал хүсэлт бүрийг анхааралтай сонсож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахыг үргэлж зорьдог.

Шөлөндө брэнд өдөр бүр олон мянган хэрэглэгчиддээ хүрдэг бүтээгдэхүүнээ ямар процесс, ямар хяналтын дор үйлдвэрлэдгийг хуваалцаж байна.

04/06/2026

🏆 𝙱𝙻𝚄𝙴𝙼𝙾𝙽 𝙲𝙷𝙰𝙼𝙿𝙸𝙾𝙽𝚂 𝟸𝟶𝟸𝟼

2011 оноос хойш зохион байгуулж буй спортын их наадам маань энэ жил 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд группийн 13 компанийн 208 тамирчин хурд хүч, ур чадвар, эв нэгдлээрээ өрсөлдөж, дараах төрлүүдэд аваргуудаа тодрууллаа.

- Сагсан бөмбөг (эрэгтэй, эмэгтэй)
- Дартс (эрэгтэй, эмэгтэй) – багийн болон ганцаарчилсан
- Ширээний теннис (эрэгтэй, эмэгтэй) – багийн болон ганцаарчилсан
- Counter-Strike 2
- Dota 2

15 жилийн турш үргэлжилж буй энэхүү спортын наадам нь зөвхөн аварга шалгаруулах тэмцээн бус, хамт олны нөхөрлөл, эрүүл амьдралын хэв маяг, нэг багийн үнэ цэнийг бэхжүүлдэг уламжлал болсоор байна.

Нийт тамирчид, хөгжөөн дэмжигчид болон зохион байгуулагчдадаа талархал илэрхийлж, аваргууддаа баяр хүргэе!

Үйл явлын тухай дэлгэрэнгүйг 𝙸𝙶: 𝙻𝚒𝚏𝚎𝚊𝚝𝙱𝚕𝚞𝚎𝚖𝚘𝚗 хуудаснаас сонирхоно уу. --->>> https://www.instagram.com/lifeatbluemon/


Shulundu Pepper Lunch Mongolia The Bull Hot Pot Restaurant Tse Sura Korean Restaurant BlueMon Sports Vans Mongolia Converse Mongolia The North Face Mongolia Fila Mongolia

БльюМон Группийн 1,680 ажилтны маань ард 1,438 бяцхан үрс өсөн торниж байна.Өнөөдөр орчноосоо суралцаж, биднийг ажиглан ...
29/05/2026

БльюМон Группийн 1,680 ажилтны маань ард 1,438 бяцхан үрс өсөн торниж байна.

Өнөөдөр орчноосоо суралцаж, биднийг ажиглан өсөж буй тэд маань маргаашийн бүтээгч, манлайлагч, шинийг санаачлагчид болон төлөвшинө.

Тиймээс бидний ширээнд хүргэж буй амт чанартай хоол, санал болгож буй дэлхийн шилдэг хүүхэд, залуусын брэнд бүхэн тэднийхээ эрүүл, аюулгүй байдал болон зөв дадал, гоо зүйн мэдрэмж, өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг гэдэгт бид итгэдэг.

Иймд бид өндөр хариуцлагатай, бүтээлч, зөв компани байхыг үргэлж эрхэмлэдэг.

Бидний хамгийн том урам зориг болсон нийт хүүхэд багачууддаа ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

🎖 Бльюмон Групп хоёр дахь “Гавьяат”-аа угтан авлаа.Өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ...
21/05/2026

🎖 Бльюмон Групп хоёр дахь “Гавьяат”-аа угтан авлаа.

Өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн нэгдсэн уулзалтын үеэр БльюМон Группийн УЗ-ийн гишүүн, Санхүү удирдлагын газрын захирал бөгөөд Нийтийн хоол нэгтгэлийн газрын захирал Bold Tsogzul-д Монгол Улсын Ерөнхийлөгч “Үйлчилгээний Гавьяат Ажилтан” цол тэмдгийг гардууллаа.
Салбарын 350 гаруй компанийн 800 гаруй төлөөлөл цугласан уг уулзалтын үеэр ийнхүү Гавьяат цол тэмдгийг гардуулан өгсөнд бид бүхний хувьд компанийн түүхэнд тэмдэглэх "тэмдэглэлт өдөр" болон үлдэж байна.
Б.Цогзул нь 1996 оноос санхүү, удирдлагын чиглэлээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Монхангай ЗБН-д Ерөнхий нягтлан, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаад, 2004 оноос БльюМон Группийн Санхүү, удирдлагын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа билээ.
Улмаар Shulundu брэндийг үндэсний хэмжээнд хамтран үүсгэн байгуулж, хөгжүүлсэн төдийгүй The Bull Hot Pot, Sura, Tse Pub болон олон улсын франчайз Dessert39, Pepper Lunch зэрэг охин компанийн үйл ажиллагааны тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн эрхэм юм. Мөн тэрбээр нийтийн хоолны салбарт анх удаа Монголд хэрэгжиж буй бизнес загвар, сүлжээ франчайз, салбарын бүтэц, үнийн бодлого, стандартчлал, хүний нөөцийн нэгдсэн удирдлага бүхий "Удирдлагын систем"-ийг санаачлан хөгжүүлэв.

Группийнхээ засаглал, тогтвортой өсөлтийн багана болж ирсэн Б.ЦОГЗУЛ захиралдаа БльюМон Группийн нийт хамт олны зүгээс баярын халуун мэндийг хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсэж байна.

Address

J. Sambuu Street 32, Khoroo 8, Bluemon Center
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when BlueMon Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BlueMon Group:

Shortcuts

Share