Innovation Investment

Innovation Investment Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК нь 2025 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 50 төгрөг, ни...
16/02/2026

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК нь 2025 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 50 төгрөг, нийт 9.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-аар дамжуулан олгохоор боллоо.

Дэлгэрэнгүйг 👇
www.i-investment.mn/post/news2602

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК-ийн олон нийтэд мэдээлсэн 2025 оны санхүүгийн тайлангаас санхүүгийн голлох үзүүлэлтүү...
12/02/2026

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК-ийн олон нийтэд мэдээлсэн 2025 оны санхүүгийн тайлангаас санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг онцлон танилцуулж байна.

Дэлгэрэнгүй тайлантай танилцах 👇
www.i-investment.mn/financial

Ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугайТа бүгддээ шинэ оны мэнд хүргэе!
31/12/2025

Ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай
Та бүгддээ шинэ оны мэнд хүргэе!

“Инновэйшн Инвестмент” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд чанартай боловсролыг дэмжих зорилгоор Нийслэлийн ерөнхий болов...
11/11/2025

“Инновэйшн Инвестмент” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд чанартай боловсролыг дэмжих зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуульд нийт 50 ширхэг зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

Дэлгэрэнгүй унших: https://www.i-investment.mn/post/_p123

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК-ийн олон нийтэд мэдээлсэн 2025 оны III улирлын санхүүгийн тайлангаас санхүүгийн голло...
06/11/2025

[MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК-ийн олон нийтэд мэдээлсэн 2025 оны III улирлын санхүүгийн тайлангаас санхүүгийн голлох үзүүлэлтүүдээ онцлон танилцуулж байна.

Инновэйшн Инвестмент ХК-ийн хөгжүүлсэн QPay үйлчилгээ нь Монгол улсад хамгийн өргөн хэрэглээтэй дотооддоо хөгжүүлсэн төлбөр тооцооны системд зүй ёсоор тооцогддог ба 2025 оны III улирлын байдлаар нийт 11.6 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 179.9 сая ширхэг гүйлгээг дамжуулсан байна.

Дэлгэрэнгүй унших:👇
www.i-investment.mn/post/f20253

🔔 Investment Teaser - Инновэйшн Инвестмент ХК [MSE:QPAY]Innovation Investment Q2 2025 шинэчлэгдсэн Investment Teaser гар...
05/08/2025

🔔 Investment Teaser - Инновэйшн Инвестмент ХК [MSE:QPAY]

Innovation Investment Q2 2025 шинэчлэгдсэн Investment Teaser гарлаа!

🟣 Investment Teaser гэж яг юу вэ?
Investment teaser бол нэг хуудас бүхий ХК-ийн бизнесийн чадавх, санхүүгийн байдал болон хөрөнгө оруулалтын өсөлтийн боломжуудын талаарх мэдээллийг багтаасан товч, хураангуй баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл ХК-ийн CV ч гэж ойлгож болно.

🔍 Яагаад хэрэгтэй вэ?
📌 Олон нийтэд компанийн тухай цогц, нэгдсэн мэдээлэл хүргэнэ
📌 Хөрөнгө оруулагчдад тухайн компанийн хэтийн төлөвийг хурдан үнэлэх боломж олгох ба сонирхлыг нэмэгдүүлэхэд тусална
📌 Тухайн компанийн давуу тал болон сул талыг бусад компанитай харьцуулах; боломж болон эрсдэлийг олж харах
📌 Онцлох тоон болон утган өгөгдөл, мэдээллийг цаг алдалгүй хурдан олж авах ба цаг хугацаа хэмнэнэ.

🌐 "Инновэйшн Инвестмент" ХК-ийн Investment Teaser-тэй танилцах бол 👇
https://capitalmarkets.mn/api/file/file/2025-H1-QPay_Teaser-updated---Teaser-pdf

📊 2025 оны хагас жилийн хугацаанд:
🔸QPay үйлчилгээнд 7.4 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн (өмнөх оны мөн үеэс 67.7% өссөн) буюу нийт бэлэн бус гүйлгээний 10 гаруй хувийг эзэлж байна.
🔸Өдөр тутам 3.2 сая хэрэглэгч, 40,000 гаруй системээр холбогдсон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
🔸Тайлант үеийн нийт борлуулалтын орлого ₮16.45 тэрбум байсан ба өмнөх оны мөн үеэс 50.3%-иар өссөн.
🔸Ашгийн үзүүлэлтүүдийн хувьд тус улиралд ₮9.68 тэрбумын нийт ашиг, ₮7.32 тэрбумын цэвэр ашигтай ажилласан.
🔸Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдийн хувьд нийт ашгийн ахиуц 59%, цэвэр ашгийн ахиуц 44% болсон ба энэ нь 2024 оны төгсгөл үетэй харьцуулахад тус бүр өссөн үзүүлэлтүүд юм.
🔸Харин өөрийн хөрөнгө нь ₮22.87 тэрбумд хүрч, оны эхэн үеэс 49.7%-иар өссөн ба өөрийн хөрөнгийн өгөөж 37% болов.
🔸Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь өмнөх оны мөн үеийн ₮28.53-аас ₮39.58 болж өссөн байна.

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг Инновэйшн Инвестмент ХК-ийн Хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа хариуцсан менежертэй холбогдон авна уу.
IR Менежер – Мөнхтуяа 📱 88004829 | ✉️ [email protected]

🟣 [MSE:QPAY] Q2 2025 Earnings Call - Innovation Investment JSC🔙 📊 Q4 2024 оны Earnings Call-ийн онцлох мэдээллийг эргэн ...
04/08/2025

🟣 [MSE:QPAY] Q2 2025 Earnings Call - Innovation Investment JSC

🔙 📊 Q4 2024 оны Earnings Call-ийн онцлох мэдээллийг эргэн харвал:
🔸 2024 онд тус компани ₮10 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэ нь өмнөх оноос 76%-иар өссөн үзүүлэлт ба IPO-ийн төсөөллөөс 27.6%-иар давуулан биелүүлсэн үзүүлэлт болж байв.
🔸 2024 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮20 ногдол ашиг, эхний хагаст мөн адил ₮20 ногдол ашиг тараасан байсан. Ингэснээр ногдол ашгийн өгөөж 18% болсон.
🔸 2024 онд QPay үйлчилгээнд нийт 10.6 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдэж, өдөр тутам 3.2 сая хэрэглэгч, 40,000 гаруй байгууллагууд үйл ажиллагаа явуулж байв.

🟣 📊 2025 оны хагас жилийн санхүүгийн голлох үзүүлэлтүүдийн хувьд:
🔸Тайлант үеийн нийт борлуулалтын орлого ₮16.45 тэрбум байсан ба өмнөх оны мөн үеэс 50.3%-иар өссөн.
🔸Ашгийн үзүүлэлтүүдийн хувьд тус улиралд ₮9.68 тэрбумын нийт ашиг, ₮7.32 тэрбумын цэвэр ашигтай ажилласан.
🔸Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдийн хувьд нийт ашгийн ахиуц 59%, цэвэр ашгийн ахиуц 44% болсон ба энэ нь 2024 оны төгсгөл үетэй харьцуулахад тус бүр өссөн үзүүлэлтүүд юм.
🔸Харин өөрийн хөрөнгө нь ₮22.87 тэрбумд хүрч, оны эхэн үеэс 49.7%-иар өссөн ба өөрийн хөрөнгийн өгөөж 37% болов.
🔸Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь өмнөх оны мөн үеийн ₮28.53-аас ₮39.58 болж өссөн байна.

🗣 Q2 2025 Earnings Call-г Танилцуулах илтгэгч:
- Б.Энхболд (“Инновэйшн Инвестмент“ ХК-ийн Гүйцэтгэх Захирал)

📌 Хэзээ болох вэ?:
16:00, 2025.08.06 (Лхагва гараг)

👥 Оролцогчид:
Зөвхөн CMM Analyst Network-н гишүүд оролцох боломжтой ба шууд дамжуулалт нь сонирхсон хэн бүхэнд нээлттэй.

Хэрэв та хараахан CMM Analyst Network-д бүртгүүлж амжаагүй бол доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
🔗https://forms.gle/XuxbbVjHhZ9Ufg947

📺 Үзэх:
Earnings call нь компанийн цахим хаягт лайв хэлбэрээр цацагдах тул сонирхсон бүхэнд нээлттэй.

📩 Жич: CMM Analyst Network-ийн гишүүд компанийн Earnings call-д давхар бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Earnings Call-ийн урилга и-мэйлээр очно.

#2025

31/07/2025

Innovation Investment-ийн 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн гүйцэтгэлийг танилцуулж байна.

Онцлох тоон үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:

✅ Гүйлгээний дүн - 7,4 их наяд төгрөгт хүрч, 68.2 хувиар өсөв;
✅ Борлуулалтын орлого - 16,455 тэрбум төгрөгт хүрч, 50 хувиар өсөв;
✅ Цэвэр ашиг - 7,317 тэрбум төгрөгт хүрч, 39 хувиар тус тус өссөн байна.

"Инновэйшн Инвестмент" ХК 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа нийт хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруу...
25/07/2025

"Инновэйшн Инвестмент" ХК 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа нийт хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагч та бүхэнд танилцуулж байна.

Тайлантай танилцах 👇
https://e44a2b9b-3617-49af-8e46-8d3416c6c13d.usrfiles.com/ugd/e44a2b_265c7fa8cbe54e129ee9a04151312d60.pdf

[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнтэй танилцана уу.Инновэйшн Инвестм...
23/07/2025

[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнтэй танилцана уу.

Инновэйшн Инвестмент ХК-ийн хөгжүүлсэн QPay үйлчилгээ нь Монгол улсад хамгийн өргөн хэрэглээтэй дотооддоо хөгжүүлсэн төлбөр тооцооны системд зүй ёсоор тооцогддог ба 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 7.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 113.8 сая ширхэг гүйлгээг дамжуулсан байна.

Дэлгэрэнгүй унших:👇

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК Монгол Улс, Улаанбаатар хотХураангуй үр дүн • “Инновэйшн Инвестмент” ХК -ийн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөгт хүр...

Инновэйшн Инвестмент ХК болон түүний охин компани ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлуудыг шинээр томилогдлоо.2025 оны 7 дугаа...
23/07/2025

Инновэйшн Инвестмент ХК болон түүний охин компани ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлуудыг шинээр томилогдлоо.

2025 оны 7 дугаар сарын 7-ны ТУЗ-ийн тогтоолоор группийн Санхүү эрхэлсэн захирал Б.Энхболд Инновэйшн Инвестмент ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бол QPay үйлчилгээг удирдан явуулдаг ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Жавхлан томилогдлоо.

Дэлгэрэнгүй унших:👇

Инновэйшн Инвестмент ХК гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор группийн Санхүү эрхэлсэн захир....

[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК нь 2025 оны хөрөнгө оруулагчийн календартаа зарласны дагуу үнэт цаасны компаниудын ...
27/05/2025

[MSE:QPay] “Инновэйшн Инвестмент” ХК нь 2025 оны хөрөнгө оруулагчийн календартаа зарласны дагуу үнэт цаасны компаниудын мэргэжлийн шинжээчдийг оролцуулсан “Analyst Day” арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд “Инновэйшн Инвестмент” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх 2025 оны 1 дүгээр улирлын санхүүгийн гүйцэтгэл, үр дүнгээс гадна групп компанийн дунд хугацааны стратеги, 2025 оны санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулагчидтай харилцах философийг танилцуулж, шинжээчдийн асуултанд хариулж, чөлөөт ярилцлага хийлээ.

Арга хэмжээний агуулгын товч:
- “Инновэйшн Инвестмент” ХК-ийн хөгжүүлсэн QPay үйлчилгээ нь Монгол улсад хамгийн өргөн хэрэглээтэй дотооддоо хөгжүүлсэн төлбөр тооцооны системд зүй ёсоор тооцогддог ба 2025 оны 1 улирлаар өдөрт дунджаар 39.5 тэрбум төгрөгийн дүнтэй 576.6 мянган ширхэг гүйлгээг дамжуулж байна.

- Мөн QPay үйлчилгээгээр хийгдэж буй гүйлгээнүүдийн тоо тогтмол өсөж, 2024 онд бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн 8.5 хувийг эзэлж байсан бол 2025 онд 10.2 хувьд хүрэхээр байна.

- Цэвэр ашгийн хэмжээ 2025 оны 1 улирлаар 3.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.7%-аар өссөн үзүүлэлттэй, борлуулалтын орлогын хэмжээ 7.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.1%-аар өссөн бөгөөд 2025 оны санхүүгийн төлөвлөгөөгөөр жилийн эцэст цэвэр ашиг 12 тэрбум төгрөгт хүрснээр IPO хийх үеийн төсөөллийг 14.2%-иар давуулан биелүүлэхээр байна.

Address

8th Floor, NM Tower, Mahatma Gandhi Street, 15th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
15141

Alerts

Be the first to know and let us send you an email when Innovation Investment posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Innovation Investment:

Share