06/04/2026
🤝 In preparation for the 17th Conference of the Parties (COP17) of the UN Convention to Combat Desertification (UNCCD), to be hosted in Mongolia in 2026, Gerelmaa Batchuluun, CEO of Orda, has signed a Memorandum of Understanding (MoU) with the National Green Lab / Үндэсний Ногоон Лаб program, an initiative by the Office of the President of Mongolia. Through this collaboration, we will work together to establish foundational standards for the program and strengthen the capacity of selected projects. Our focus will be on structuring data and evidence to meet international investment standards and conducting preliminary assessments to ensure these initiatives are investment-ready.
✨We are honored to contribute to the development of sustainable, long-term green projects that protect Mongolia’s natural resources and support national strategies against climate change.
🤝 Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан “Үндэсний Ногоон Лаб” хөтөлбөртэй хамтран ажиллах Санамж бичигт Орда компанийн гүйцэтгэх захирал Б. Гэрэлмаа гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид хөтөлбөрийн суурь стандартыг тогтоох, шалгарсан төслүүдийг олон улсын хөрөнгө оруулалтын стандартад нийцүүлэн өгөгдөлжүүлэх, үнэлгээ хийх замаар төслүүдийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллана.
✨Байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд хэрэгжих боломжтой ногоон төслүүдийг хөгжүүлж, Монгол орныхоо байгалийн нөөцийг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй үндэсний стратегиудад бодит хувь нэмэр оруулах гэж байгаадаа баяртай байна.
🌿 Үндэсний Ногоон Лаб хөтөлбөр болон "Орда" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Үндэсний Ногоон Лаб хөтөлбөр нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын COP17 бага хурлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж, Монголын Бизнесийн Зөвлөл ТББ болон Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй нэгдсэн платформ юм. Энэхүү платформ нь тогтвортой бэлчээрийн менежмент болон байгаль хамгааллын чиглэлээр бодит үр дүн бүхий шинэлэг ногоон төслүүдийг хүлээн авах, үнэлэх, сайжруулах, улмаар хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хамтын ажиллагааны хүрээнд "Орда" ХХК нь хөтөлбөрийн 2026 оны туршилтын мөчлөгт зориулан сайн дураар дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Энэ хүрээнд төслүүдийн суурь стандартыг тогтоох чиглэлээр зөвлөх уулзалт хийх, шалгарсан төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан дата, нотлох баримтаа хэрхэн бүтэцжүүлэх талаар сургалт орох, мөн сонгогдсон төслүүдэд анхан шатны тойм үнэлгээ хийх зэргээр нягт хамтран ажиллана.
Уг санамж бичигт 2026 оны 4-р сарын 3-нд Монголын Бизнесийн Зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Сувд болон "Орда" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
🌿 The National Green Lab and Orda LLC Sign a Memorandum of Understanding.
The National Green Lab, initiated by the Office of the President of Mongolia for the 2026 UNCCD COP17, is jointly implemented by the Business Council of Mongolia (BCM) and the Mongolian Nature’s Legacy Foundation (MNLF). The platform evaluates, improves, and attracts investments for innovative green projects delivering measurable outcomes in sustainable rangeland management and nature conservation.
As part of this collaborative effort, Orda LLC will voluntarily provide support for the program's 2026 pilot cycle. This includes providing consultation on baseline standard setting, conducting targeted training for selected projects on how to structure data and evidence for foreign investors, and performing initial overview assessments for a select number of projects.
The MoU was signed on 3 April, 2026, by Ms. N. Suvd, Managing Director of the BCM, and Ms. B. Gerelmaa, CEO of Orda LLC.