Дорнодын банкнуудын мэдээлэл

Дорнодын банкнуудын мэдээлэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорнодын банкнуудын мэдээлэл, Choibalsan.

06/07/2026
02/07/2026

Монголбанк 2026 оны 6 дугаар сард 2,430.2 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.4 тонн үнэт металл худалдан авлаа.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12544

#Монголбанк | |

02/07/2026
02/07/2026
02/07/2026
⚠️ ТАНЫГ ЗАЛИЛАХ ОРОЛДЛОГО УЛАМ НАРИЙСЧ БАЙНА❗️❗️❗️АЛБАН ЁСНЫ СУВГААС ӨӨР ЭХ СУРВАЛЖИД ХЭЗЭЭ Ч БҮҮ ИТГЭ❗️❗️❗️✅ТА ЗӨВХӨН ...
29/06/2026

⚠️ ТАНЫГ ЗАЛИЛАХ ОРОЛДЛОГО УЛАМ НАРИЙСЧ БАЙНА❗️❗️❗️

АЛБАН ЁСНЫ СУВГААС ӨӨР ЭХ СУРВАЛЖИД ХЭЗЭЭ Ч БҮҮ ИТГЭ❗️❗️❗️

✅ТА ЗӨВХӨН БАНКНЫ АЛБАН ЁСНЫ СОШИАЛ ХУУДАС БОЛОН БАТАЛГААТ СУВГУУДААС МЭДЭЭЛЭЛ АВЧ, ӨӨРИЙГӨӨ БОЛОН ОЙР ДОТНЫН ХҮМҮҮСЭЭ ЦАХИМ ЗАЛИЛАНГААС ХАМГААЛААРАЙ. ❗️❗️❗️

📞 ХОХИРСОН БОЛ ШУУД: 102, 5126-5666

#Сэрэмжлүүлэг

29/06/2026

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12532

#Монголбанк | |

29/06/2026

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: Суурь төсөөллөөр инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд Төв банкны зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12528

#Монголбанк | |

29/06/2026

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Дугаар: 2026/04
Огноо: 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц сүүлийн саруудад шатахуун болон хүнсний үнийн өсөлтийн нөлөөгөөр эрчимжиж, 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувьд хүрээд байна. Нөгөө талаас уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул, суурь инфляц харьцангуй бага түвшинд хадгалагдаж байна. Цаг агаарын болон геополитикийн нөхцөл байдлаас нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн цаашдын төлөв хамаарна.
Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч эрчимжихэд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр орууллаа. Харин бусад салбарын хувьд идэвхжил сул байв. Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт үргэлжлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх бол ирэх онуудад уул уурхайн бус салбар алгуур сэргэж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүлээлттэй байна.

Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давснаар цаашдын өсөлтийн төлөв нь сайжрав. Харин бусад орнуудын хувьд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт нь саарах төлөв давамгайлж байна. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөллөө.

Жилийн инфляц нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан, түр зуурын шинжтэйгээр зорилтоос өндөр түвшинд хүрээд байна. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна. Гэвч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украины зөрчилдөөнтэй холбоотой геополитикийн тодорхойгүй байдлын улмаас нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт удаан хугацаанд үргэлжлэх, дам нөлөө нь хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй юм. Иймд энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх шийдвэрийг гаргана.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

#Монголбанк | |

Address

Choibalsan

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнодын банкнуудын мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дорнодын банкнуудын мэдээлэл:

Shortcuts

Share