27/02/2023
Бэрдээ дайх үгс...
Өв тэгш гэж өөрийн үрээ хэлж чадахгүй ээ бэр минь
Өнгө, мөнгөтэй явуулсангүй гэж ижий нь хэзээ ч зэмлэхгүй
Өөрийн, хүний гэж өчүүхэн ч болов ялгахгүй
Өрдөж ноцоосон хайрын тулганд тань, өө тавьж зэмлэхгүй ээ ижий нь...
Ирсэнгүй, хүндэлсэнгүй гэж илүү үг унагаахгүй
Энд , тэнд өвдлөө гэж ижий нь ер хэлэхгүй
Ийм л байх ёстой гэж өөрийнхөө үетэй дүйхгүй
Ихэрлэн жаргасан үрсдээ, их төвөг болохгүй ээ...
Ядарвал миний охин ижий дээ хэлээрэй
Ямар их хайртайг минь чи мэдэж байгаа
Янзага шиг хонгор насандаа, босгыг минь алхаж ирсэн болохоор
Ямар ч үед охиноо өмөөрнө ...Ижий нь хувирахгүй ээ...
Удмын минь галыг манасан охин үр минь
Урагын минь хэлхээг зангидсан хатан үр минь
Эрийнхээ хийморыг бадраасан хонгор үр минь
Энхрий үрсээ бойжуулсан элбэрэлт үр минь
Б.Гоо