26/08/2026
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР – НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ.
Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны "Аудитын сэдэв батлах тухай" 2025 оны 25 дугаар тогтоол, Үндэсний аудитын газрын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн байгууллага хоорондын чиг үүргийн давхцал, үр нөлөө" сэдэвт нийцлийн аудитын нээлтийг 2026.08.25-ны өдөр зохион байгуулж, шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудад аудитын төлөвлөгөө, хөтөлбөр болон аудитын талаарх мэдээлэл, танилцуулгыг хийлээ.
Аудитын нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга, “Ус-Ду”, “Илчлэг Шивээ”, “Талын Илч”, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-уудын захирал, холбогдох албан тушаалтнууд нийт 9 албан хаагч оролцлоо.
Тус аудитын зорилго нь Орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг хөгжүүлэх төрийн бодлого үр нөлөөтэй эсэх, Орон нутгийн болон Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд зорилго, чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа үр дүнтэй, үр нөлөөтэй эсэхэд аудит хийж, аудитын дүнг УИХ, шалгагдагч байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд чиглэгдэнэ.
Тус аудитыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны дотор гүйцэтгэж, аудитын тайланг Үндэсний аудитын газарт болон холбогдох байгууллагад хүргүүлнэ.
Аудиттай холбоотой санал, хүсэлт, бодит мэдээллийг [email protected], 70543179, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар олон нийтийн цахим хуудсаар 2026.09.10-ны дотор ирүүлэх боломжтой.