Хөх Сүеэ - ХУУЛЬ ЗҮЙН Тусгал

  • Home
  • Хөх Сүеэ - ХУУЛЬ ЗҮЙН Тусгал

Хөх Сүеэ - ХУУЛЬ ЗҮЙН Тусгал Хууль зүйн туслалцаа: Арилжааны гэрээ, хэлцэл, хөдөлмөрийн маргаан, хууль зүйн дүгнэлт, зөвлөмж

Brand Evolution: Building transparent, audit‑ready legal‑tech solutions and trustable verification services in Mongolia.

Танай байгууллага санхүү, татварын тайланг жилд хэдэн удаа илгээж, хэчнээн хувиар татвар төлөх вэ?✅ Жилийн 50 сая төгрөг...
12/05/2026

Танай байгууллага санхүү, татварын тайланг жилд хэдэн удаа илгээж, хэчнээн хувиар татвар төлөх вэ?

✅ Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, ААН нь өөрийн хүсэлтээр хялбаршуулсан горимд бүртгүүлсэн бол жилдээ 1 удаа санхүүгийн болон татварын тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлнө.

✅ Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол жилд 1 удаа санхүүгийн тайлан илгээж, 2 удаа татварын тайлангаа тайлагнаж, 1 хувийн татвар төлнө.
✅ 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 1 удаа санхүүгийн тайлан илгээж, 2 удаа татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө. Хүсэлт илгээн нийт төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах боломжтой.
✅ Жилийн 1.5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой, татвар ногдуулах орлого 6 тэрбумаас доош ААН нь жилд 2 удаа санхүүгийн болон татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө.
✅ Татвар ногдуулах орлого 6 тэрбумаас дээш ААН нь жилд 2 удаа санхүүгийн тайлангаа илгээж, жилд 4 удаа татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө. Үүнээс 6 тэрбумаас давсан дүнгээс 25% татвар төлнө.
Эх үүсвэр Гоц шийдэл

03/03/2026

Журам шинэчлэгдэв.

20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход нийт зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа ажлын 11 хоногоос хэтрэхгүй байхаар зохицуулжээ.

Үр дүнд иргэд нар, салхины үүсгүүрийг сүлжээнд холбох үйл явц хөнгөвчлөгдлөө.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болно.

Хүнд суртлын чөдөр тушааг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна.

#Чөлөөлье
#Цэгцэрье

19/01/2026
Дэмжиж байна.
12/01/2026

Дэмжиж байна.

амьдрал ш дээ
29/12/2025

амьдрал ш дээ

🇰🇷 Солонгос улсад эдгээр үйлдлүүдийг хийхийг хориглодог.🚨

1️⃣ Супермаркетын “амталгааны булан”-гаас 10-аас дээш удаа идэх

📌 Эрүүгийн хуулийн 30-р зүйл (хууль бусаар ашиг олох, ажлын үйл ажиллагаанд саад учруулах)
• Амталгаа гэдэг нь амсах зорилготой.
• Олон удаа хэт их идвэл амталгаа биш, хооллосон гэж үзэж хууль зөрчсөнд тооцно.

2️⃣ Амьтан үрчлүүлэх нэрээр мөнгө авах

📌 Амьтныг хамгаалах тухай хуулийн 8-р зүйл, 3 дахь заалт
• Нэг удаа ч бай, олон удаа ч бай, 1 вон байсан ч мөнгө авч үрчлүүлэх, худалдах нь бүгд хууль бус.

3️⃣ Салсан хүн рүүгээ захидал илгээх

📌 Stalking (мөрдөн мөшгих)-ийн эсрэг хуулийн 3-р зүйл
• Уучлалт гуйсан, сэтгэлээсээ бичсэн захидал байсан ч нөгөө хүн хүсэхгүй байх тохиолдолд шийтгэл хүлээнэ.

4️⃣ Согтууруулах ундаа уугаад дугуй унах

📌 Замын хөдөлгөөний тухай хуулийн 50-р зүйл
• 🚲 Энгийн дугуй бол 30,000 воны торгууль
• ⚡ Цахилгаан дугуй бол саатуулах, баривчлах боломжтой

5️⃣ Үнэгүй сонин 25-аас дээшийг нэг дор авах

📌 Эрүүгийн хуулийн 329-р зүйл (хулгай)
• Үнэгүй тараадаг байсан ч олноор нь, нэг дор авч явбал хулгайн хэрэгт тооцогдоно.

6️⃣ Орон сууцны коридорт эд зүйл овоолж тавих

📌 Галын аюулгүй байдлын тухай хуулийн 8-р зүйл
• Хаалганы гадаа, коридорт эд зүйл хураах нь галын аюул учруулна гэж үздэг
• Үүнээс болж оршин суугч торгуулж байсан тохиолдол бий.

10/12/2025

🚍 АХБ Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгай замын автобусны систем (ТЗА) байгуулах 60 сая ам.долларын төслийг баталлаа.

Төслийн хүрээнд ТЗА системийн зураг төслийг боловсруулж, барьж байгуулна. Үүнд:
🛣️замын голд байрлах автобусны тусгай эгнээ
💳урьдчилсан төлбөрт систем
♿ бүх хүнд хүртээмжтэй буудлууд
🚦уулзварууд дээр автобусанд давуу эрх олгох гэрлэн дохио
🚴дугуйн зам болон 🚶‍♀️ явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барина.

🔗Дэлгэрэнгүйг: https://tinyurl.com/bdexfbvy



ADB has approved a $60 million loan to help the Government of Mongolia improve urban mobility in Ulaanbaatar through the construction of a bus rapid transit (BRT) corridor.🚍

The project will design and build a BRT system, including 🛣️median-aligned dedicated bus lanes, 💳off-board fare collection, ♿universally accessible stations, 🚦traffic signals that prioritize buses at intersections, and improved streetscapes with 🚴bike lanes and better facilities for 🚶‍♀️pedestrians, in line with international best practices and quality standards.

🔗Read more: https://tinyurl.com/2nt8zhwp

Address

Дунд Дарь-Эх 2-777

13000

Telephone

+97680012712

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөх Сүеэ - ХУУЛЬ ЗҮЙН Тусгал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Finance Company?

Share