27/12/2024
Эрдэнэс Тавантолгой ХК жилийн эцсийн тайлан, ТУЗ-ийн шийдвэр гараагүй байхад ногдол ашиг тарааж эхлээд байгаа билээ. 🍋
Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилгоор санхүү эдийн засгийн судалгаа, тооцоогүйгээр гэнэтийн шийдвэрүүд гаргах нь компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг эрсдэлд оруулж буй. Энэ нь компанийн засаглалын хамгийн энгийн шалгууруудын нэг болох Хувьцаа, эзэмшигчдийн хурал хийх, ТУЗ-ийн хурал зарлах, хурлын шийдвэр гаргахдаа ил тод байх зэрэг компанийн засаглалын үндсэн зарчмуудыг мөрдөхгүй байгаа хэрэг.
Иймд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Эрдэнэс Тавантолгой ХК-ийн засаглалын алдаа, түүний үр дагавар, эрсдэлийн талаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хандан тодорхой шаардлагуудыг хүргүүллээ.
ЭТТ нь олон улсын зах зээлд нээлттэй компани болж, засаглал, санхүүгийн үр ашигтай байдлыг дээшлүүлж хувьцаа эзэмшигчид, иргэдийн ногдол ашиг, төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх сонгодог хэлбэрийн хувьцаат компани болгохоор зорьж байгаа ч бие даасан, ил тод, шударга, тогтвортой байх зарчмуудыг хангаж ажиллахгүй байна.
📌 ЭТТ ногдол ашиг тараах гэхээсээ илүү засаглалаа сайжруулж, хувьцаагаа арилжаалдаг болох ёстой. Lemon Press ч уг асуудлыг хэдэнтээ хөндсөн билээ. Иймд Lemon Press-н редакц МҮЦАЭХ-ны ЭТТ-д хүргүүлсэн мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.