14/10/2026
Хариуцлагатай төрийн түшээ аянд нэгдэж татварын өр төлбөрөө хуулийн хугацаанд улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, татварын эрсдэлгүй байхыг уриалж байна.
Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Төрийн албан хаагчдын татварын боловсрол, татвар төлөх ухамсар, хариуцлагыг нэмэгдүүлэх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН ТҮШЭЭ” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд төрийн байгууллага, төрийн албан хаагчдад татварын хууль тогтоомж, татвар төлөх хугацаа, цахим татварын үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэх, татварын өр төлбөр үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн өр төлбөрийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм.
Татвар төлөгчид дараах албан ёсны системүүдээр нэвтэрч, өөрийн татварын үлдэгдэл, өр болон тайлангаа хянах боломжтой:
• Цахим татварын систем (etax.mta.mn): Хувь хүн болон аж ахуйн нэгжүүд нэвтэрч татварын тайлангаа тушаах, дутуу төлөлтийг харах, татварын тодорхойлолт авах боломжтой.
• Татвар төлөх цахим систем (itax.mta.mn/): Авто тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, хог хаягдлын хураамж зэрэг орон нутгийн татварыг онлайнаар төлөхөд зориулагдсан.
• E-Mongolia систем: "Татварын байгууллага" цэс рүү орж иргэд, хуулийн этгээдийн татварын тодорхойлолтоо QR кодтойгоор шууд татан авах боломжтой.
Хэрэв танд татварын өр төлбөр, тайлан гаргалттай холбоотой асуулт байвал аймгийн Татварын газрын 7032-2651, 7032-2615, 7032-2220 дугаараас зөвлөгөө авах боломжтой.
“Хариуцлагатай төрийн түшээ” аянд нэгдэж, татварын өр төлбөрөө хуулийн хугацаанд улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, татварын эрсдэлгүй байхыг уриалж байна.