21/09/2026
[KOREA SUNDAY NEWS]
“Гэрлэлтээр цагаачилсан иргэдийн гэр бүл / Барилгын салбарын ажилчид / Жижиг үйлдвэрлэлийн үйлдвэрийн ашиглалтын түвшин”
БНСУ-ын Хууль зүйн яам гэрлэлтээр Солонгост цагаачлан ирсэн иргэдийн эх орондоо байгаа гэр бүлийн гишүүдийн Солонгост оршин суух хугацааг сунгах, мөн цагаач гаралтай хүүхэд, өсвөр үеийнхнийг дэмжих бодлого, тогтолцоог боловсруулж байна.
2025 оны байдлаар Солонгост 188 мянган гэрлэлтээр цагаачилсан иргэн, мөн 284 мянган цагаач гаралтай хүүхэд, өсвөр үеийнхэн амьдарч байна.
Эх сурвалж: Hi Korea
Барилгын талбайд ажиллаж буй гадаад ажилчдын эзлэх хувь 2024 оны байдлаар 15% буюу 220 мянга орчим хүн байна. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын нийт 7 ажилчин тутмын 1 нь гадаадын иргэн байна.
Мөн үйлдвэрлэлийн ослоор нас барсан гадаад ажилчдын 52% нь барилгын салбарт ажиллаж байсан байна. Үүнтэй холбоотойгоор барилгын компаниуд хиймэл оюун ухаан (AI) ашиглан ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулах, хэлний бэрхшээлээс үүдэлтэй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна.
Улсын аж үйлдвэрийн цогцолборуудад байрладаг 50-аас цөөн ажилтантай жижиг үйлдвэрлэлийн компаниудын үйлдвэрийн ашиглалтын түвшин үргэлжлэн буурч байна.
Үүний гол шалтгаанд түүхий эд болон эрчим хүчний үнийн өсөлт, өндөр хүү, дотоодын эдийн засгийн идэвхжил сулрах зэрэг хүчин зүйлс орж байна. Түүнчлэн үйл ажиллагааны хөрөнгө, залуу ажиллах хүч, AX (AI Transformation — хиймэл оюунд суурилсан шинэчлэл), DX (Digital Transformation — дижитал шилжилт)-ийн дэмжлэг хангалтгүй байгаа нь мөн нөлөөлж байна.
Эх сурвалж: News Tomato
Бүх төрлийн санхүүгийн зөвлөгөө үйлчилгээ 📞
✅ , , , ,
page: JB BANK MONGOLIA
Facebook hayg: Jb Bank Mongolia Gannyagt
Email: [email protected]
Холбоо барих утас: ☎️010-5801-1710
Салбарын хаяг: 매산로 37 KT&G 빌딩 3층