26/08/2026
Иргэдийн ирүүлсэн саналын дагуу уг асуудлыг нэн даруй шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг УИХ-аас Монголбанкинд өгч ажиллуулав. Энэхүү ажлын үр дүнд:
-Иргэн зээлээ төлж барагдуулсан даруйд зээлийн мэдээлэл нь системд шууд шинэчлэгддэг боллоо.
-Мэдээлэл цаг тухайд нь шинэчлэгдсэнээр иргэний зээлжих зэрэглэлийн оноо шууд ахина.
-Санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх болон дахин зээл авах боломж бүрэн нээгдэж байна.